Сонирхол татам эртний эдлэлүүд

1

Эртний түүхээс бидний мэдэх зүйл гэвэл зөвхөн ам дамжсан яриа аль эсвэл домог төдийхөн байдаг шүү дээ. Харин орчин үед түүхийн биет баримтуудыг археологийн олдвороос олж илрүүлж байна. Эдгээр түүхэн археологийн олдворууд нь МЭӨ 370-45000 жилийн настай ахуйн хэрэглээнүүд юм. Эртний үеийн хүмүүсийн хэрэглэж байсан гутал, оймс, өмд, нүдний шил зэрэг сонирхолтой эдлэл хэрэглэлүүдийг сонирхоцгооё.

Оймс (2500 жилийн настай)

Эртний сонирхол татсан эдлэлүүд 10

2500 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсийн хэрэглэдэг оймс

 

Нүдний шил (800 жилийн настай)

Эртний сонирхол татсан эдлэлүүд 9

Дэлхийн хамгийн анхны нүдний шилийг Канад улсын Баффин арал дээр нээсэн байна. Тэр үед нарны хурц гэрлийг бууруулах зорилготой бүтээж байжээ.

 

Хүний дүрээр бүтээж байсан уран баримал (35,000-40,000 жилийн настай)

Эртний сонирхол татсан эдлэлүүд 8

Хүний дүрээр бүтээсэн хамгийн анхны уран баримал юм. МЭӨ 35,000-40,000 жилийн өмнө бүтээгдсэн уг баримал Герман улсын нутаг дэвсгэр дээрээс олдсон байна.

 

Гутал (5500 жилийн настай)

Эртний сонирхол татсан эдлэлүүд 7

5500 жилийн өмнө үүссэн гутал. Үхрийн арьсаар хийсэн бөгөөд одоогоор буузан гуталтай төстэй юм. Армени дахь агуйгаас зөвхөн өрөөсөн гутлыг нь олжээ.

 

Өмд (3300 жилийн настай)

Эртний сонирхол татсан эдлэлүүд 6

3300 жилийн настай уг өмдийг Хятадын нутгаас олжээ.

 

Бие засах газар (2000 жилийн настай)

Эртний сонирхол татсан эдлэлүүд 5

Туркийн Ефес хотод байдаг бие засах өрөө. Суултуурын доогуур ялгадсыг зайлуулах үйлдлийг гүйцэтгэдэг дэлхийн хамгийн анхны бие засах өрөө юм.

 

Хөхний даруулга (500 жилийн настай)

Эртний сонирхол татсан эдлэлүүд 4

Эмэгтэйчүүдийн өргөн хэрэглээ болох хөхний даруулгыг Австри улсаас олжээ. Энэ нь 1390 болон 1485 онуудад ашигладаг байсан хөхний даруулга юм.

 

Б*лгэвч (370 жилийн настай)

Эртний сонирхол татсан эдлэлүүд 3

1640 онд Шведэд үүссэн б*лгэвч. “Дахин ашиглаж болдог б*лгэвч бөгөөд хэрэглэхийн өмнө сүүгээр үүнийг цэвэрлэх хэрэгтэй” гэж латин заавартай олдсон байна.

 

Бохь (5000 жилийн настай)

Эртний сонирхол татсан эдлэлүүд 2

5000 жилийн өмнөх хэрэглэдэг байсан бохь. Үүнийг амны халдвараас сэргийлэх болон цавуу болгон ашигладаг байжээ.

 

Зоос (2700 жилийн настай)

Эртний сонирхол татсан эдлэлүүд 1

Одоогоор олдож буй зооснуудаас хамгийн эртнийх нь юм. Турк улсын Ефес хотоос олжээ.

12
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/08/02 at 23:33

    DOWNLOAD DR YUM ORUULAACHE!!!!!

  2. аминаа

    2014/11/05 at 18:32

    үнхээр сонин юмаааа

  3. Зочиwefffн

    2014/12/24 at 20:39

    Heetei Hyatad umd ertniih gemeergui l ed bainadaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *