Агаарт 124 км/цагийн хурдтайгаар Iron Man шиг аялах боломжийг олгох тийрэлтэт бүслүүр

0

Хүүхэд томчуудын хэн хэнийх нь хүсэлд багтдаг нэг зүйл бол агаар тэнгэрт дүүлэн нисэх боломжийг олгох тийрэлтэт бүслүүр билээ. [tweetable]Яг л Iron Man шиг хүссэнээрээ агаарт тогтон ниснэ гээд бодоход л гайхамшигтай[/tweetable]. Энэ хүслийг биелүүлэх тийрэлтэт бүслүүрийг Колорадод байрладаг нэгэн компани Go Fast Jet Pack нэртэйгээр бүтээжээ. Тус компани үзэгчдээр дүүрсэн засгийн газрын ордонд энэхүү гайхалтай төхөөрөмжөө танилцуулахаар шийдсэн байна. [tweetable]124 км/цагийн хурдтай нисэх энэ тийрэлтэт бүслүүрийг эзэмшигч 76 метрийн өндөр хөөрч чадна[/tweetable]. Устөрөгчийн хэт исэл болон азотын холимгийг төхөөрөмжийн мотор өндөр температуртай, даралттай уур болгон хувиргадаг. Хагас цагийн хугацаанд 800 морины хүчээр хангах мотор бүхий тийрэлтэт бүслүүрийг бүтээгчид ойрын ирээдүйд илүү урт замыг туулдаг болно гэж мэдэгдэж байгаа аж. Одоогоор 760 м замыг туулах чадалтай байгаа энэ төхөөрөмж олон нийтэд зориулагдан худалдаанд гарах боломжгүй байгаа ч 100 орчим цагийн туршилт амжилттай хийгдээд байгаа юм. Вашингтонд зохион байгуулагдсан Future is Here фестивалийн үеэр танилцуулагдсан тийрэлтэт бүслүүрийг үзүүлбэрийн нисгэгч Nick Macomber өмсөж танилцуулсан байна.

Агаарт 124 км/цагийн хурдтайгаар Iron Man шиг аялах боломжийг олгох тийрэлтэт бүслүүр 1

Агаарт 124 км/цагийн хурдтайгаар Iron Man шиг аялах боломжийг олгох тийрэлтэт бүслүүр 2

Агаарт 124 км/цагийн хурдтайгаар Iron Man шиг аялах боломжийг олгох тийрэлтэт бүслүүр 3

Агаарт 124 км/цагийн хурдтайгаар Iron Man шиг аялах боломжийг олгох тийрэлтэт бүслүүр 4

Агаарт 124 км/цагийн хурдтайгаар Iron Man шиг аялах боломжийг олгох тийрэлтэт бүслүүр 5

Агаарт 124 км/цагийн хурдтайгаар Iron Man шиг аялах боломжийг олгох тийрэлтэт бүслүүр 6
[embedyt]http://www.youtube.com/watch?v=E81KQ7u3-7s[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/05/31 at 18:45

    goy goy uuniig hurdan buteegdeesei gej ih huleej bsan ashgui odoo l togs shiidlee olj chadsan bna

  2. Зочин

    2014/05/31 at 18:51

    neg iim yum unaad hotiihoo deeguur taavaaraa nisch uzeh yumsan

  3. admin

    2014/06/01 at 00:36

    nice

  4. Зочин

    2014/06/05 at 00:41

    ene iig haanaas olj boloh bol

  5. Зочин

    2014/06/06 at 19:10

    i wanna fly with this

  6. Зочинkekeke

    2014/06/07 at 11:34

    gta deer bdiishd

  7. HHE

    2014/06/17 at 23:44

    GTA deer gardag JUMPJET Bshd :))

  8. 666

    2015/09/14 at 15:45

    Майкл Жексон нэг тоглолтон дээрээ үүнийг өмсөж ажиллуулж байсан. Ийм загвар одоо нээгдсэн биш аль дээр үед ч гэсэн туршигдаж байсан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *