“Marvel” студийн супер бүтээл болох “Avengers” киноны тухай сонирхолтой 10 баримт

2

Энэ удаад Marvel-ийн бүтээл болох Avengers” киноны тухай баримтыг л бид дэлгэнэ, үүнд ямар нэгэн спойлер, хов жив огт байхгүй.

Одоогийн байдлаар орлогоороо толгой цохиж байгаа киноны тухай сонирхолтой баримтуудыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. “Iron Man” кино бараг зохиолгүйгээр зураг авалтаа хийсэн

Photo: cdn3.hype.ru

Marvel студийг илүү алдаршуулсан “Iron Man” киног бараг л кино зохиолгүйгээр бүтээсэн. Хаа холын 2008 онд кино студийн боссууд найруулагч, жүжигчдийг хүссэнээр тонгочих эрхийг олгосон нь тэр. “Avengers: Infinity War” болон “Avengers: Endgame” кинонуудын зураг авалтын өмнө жүжигчдэд кино зохиолыг бүтнээр нь уншуулахаар огт өгч байгаагүй. Тухайн өдрийн зураг авалтын л хэсгийг өгнө, тэр нь дутуу. Ингэснээр жүжигчдийг ам алдахаас хамгаална гэж кино бүтээгчид үзэж байв. “Тэдэнд кино зохиол байгаагүй. Тэдэнд үндсэн үйл явдал л байсан. Өдөр болгон зураг авалтандаа ирэхдээ чухам юу тоглож, ярихаа мэдэхгүй ирцгээдэг байв” гэж жүжигчид дурсан ярьцгаажээ. Фавро, Дауни болон Брижесс нар харилцан яриагаа яг амьдаар нь тэр үедээ л зохиогоод явчихдаг байв. Үүний хамгийн тод жишээ гэвэл киноны төгсгөлд Тони Старкын хэлсэн үг  болно.

Анхны анги дээрээ гол дүрийн баатар өөрийгөө илчлэх төлөвлөгөө байгаагүй, гэхдээ энэ нь найруулагчдад таалагдсан, ингээд л цаашаа үйл явдал өрнөж эхэлнэ дээ.

 

2. Торын дүрд Том Хиддлстоны нэр идэвхтэй явсан, эцэс сүүлд нь Локи-гийн дүрийг бүтээсэн дээ

Хиддлстоны шүтэн бишрэгчид түүнийг Аянгын хааны дүрээр харахыг хүсэж л байсан болов уу.

 

3. Нью-Йоркийн тулааны дараа Өшөө авагчдын шаурма идэж байгаа хэсгийг “Avengers”-ийн анхны ангийн зураг авалтын үеэр авсан байжээ

Титр гарч дууссаны дараа зураг авалтын үеийн дуугүй хэсгийг гаргах хүсэлтэй байсан найруулагч Жосс Уидон болон продюсер Кевин Файги нэгэн аргыг сэдэн олжээ. Эрэлт хэрэгцээ ихтэй холливудын зургаан жүжигчнийг зураг авалт дууссаны дараа цуглуулна гэдэг үлгэр, тэд өөр бусад төсөл хэрэгжүүлэхээр талаар нэг тарчихна. Гэхдээ тэднийг нэгэн үед цуглуулж чаджээ: кино дэлгэцнээ гарахаас өмнө төлөвлөгөөт аялал хийх гэрээтэй байсан юм байна, тэр үед бөөндөө шаурма идсэн үеийг тас дарчихжээ.

Photo: static2.srcdn.com

Тэр үед Крис Эванс /Ахмад Америк/ “Snowpiercer” кинонд тоглож эхэлсэн байсан, түүний бүтээж байсан дүр нь сахалтай. Үзэгчдээс сахлыг нь нуухын тулд хоёр давхар хамгаалалт хийжээ: резинэн эрүү бас гар.

 

4. Marvel-ийн кино жүжигчид ажлаасаа байнга юм зөөнө

Photo: static2.srcdn.com

Крис Хемсворт/Тор нэгэн ярилцлагынхаа үеэр ажлаасаа таван ч алх авч явснаа хүлээн зөвшөөрсөн. Торын нэг алх л лав түүний ариун цэврийн өрөөнд цаас тогтоогч болчихсон гэнэ. Зарим нэг жүжигчид костюм хүртэл авсан, тэд дүрдээ хувираад өвчтэй хүүхдүүдийг эмнэлэгт эргэж хөөргөж баярлуулдаг ажээ. Ажлаасаа хамгийн том хэмжээтэй эд хогшил авсан хүн бол бага Роберд Дауни – тэр барилгынхаа дээр байрлаж байсан “А” үсгийг хувьдаа авчээ.

Photo: media.comicbook.com

 

5. “Doctor Strange”-д “Groundhog Day” кинонд илгээх илгээмж бий

Photo: mondrian.mashable.com

“Doctor Strange” киноны шүтэн бишрэгчид Стрэнжийн цагийн заалтыг кино дэлгэцнээ гарснаас хоёр жилийн дараа л анзаарчээ. Шүтэн бишрэгчдийн хийсэн нээлт гэвэл Стивен Стрэнжийн хувьд аймшигтайд тооцогдох осол 2-р сарын 2-нд болно – “Groundhog Day” киноны баатар Фил Коннорсын дахин дахин амьдарч байгаа тэр л өдөр. Кино найруулагч Скотт Дерриксоны хэлснээр тэр энэ илгээмжийг зориуд хийсэн бөгөөд үзэгчид хэзээ анзаарахыг тэсэн ядан хүлээж суужээ.

Photo: i.redd.it

Киноны цаг гардаг тэр хэсэг.

 

6. “Thor: Ragnarok”-ийн алдартай үгийг зураг авалтын талбайгаар зочилсон хүү хэлж өгчээ

Photo: i.ytimg.com

Крис Хемсворт/Тор-ийн хэлсэн үгийг Make-A-Wish Foundation сангийн санаачилгаар зураг авалтын талбайгаар зочилж байсан хүнд өвчтэй хүү хэлж өгчээ. Зохиолоороо бол Халкsг харсан Тор зүгээр л баярлан зогсох байсан юм, харин хүү Торд “Бид танилууд. Ажлын газрын найз минь юм байгаа” гэж хэлэхийг санал болгожээ. Энэ санаа ч найруулагч Тайк Вайтити болон Крис Хемсвортод таалагдаж дүрийг илүү амьд болгож чаджээ.

 

7. Бага Роберт-Дауни 1967 оны Chevrolet Camaro машиныг Крис Эванс-т бэлэглэжээ

Photo: static.cineclick.com.br

Энэ том бэлгийг Эванс “Avengers: Infinity War” киноны зураг авалт дууссаны дараа Даунаас гардан авчээ. Жолооны хүрд дээр Ахмад Америк-ийн бамбайг дүрсэлсэн, харин багажны хэсэгт дараах жижиг самбарыг байрлуулсан байна.

1967 Camaro RS

“Стив Рожерс” тусгай хувилбар

Крис Эванс-д зориулан бүтээв

Photo: pm1.narvii.com

 

8. Питер Паркер Lego-ны Үхлийн одыг унагаах тэр хэсэг – хамгийн хэцүү нь байжээ

Photo: static1.squarespace.com

Питер Паркерийн найз Недийн дүрийг бүтээсэн жүжигчин Жейкоб Баталон Үхлийн одыг яг унагаах ёстой үе дээр нь унагааж чадахгүй байжээ. Энэ хэсгийн зураг авалтад 7 Од унагасан гэдэг, нэг одыг хийхэд 4 мянган жижиг эд анги барих ёстой. Тэр хэдэн мянган легог нэг хүн барихад бүтэн нэг өдөр шаардлагатай.

 

9. Крис Эванс “Captain America: The First Avenger”-ийн дараа сэтгэл зүйн эмчилгээнд явсан

Photo: pbs.twimg.com

Крис Эванс Marvel-аас Ахмад Америк-ийн дүрийг бүтээх санал ирэх тутамд татгалзсан хариу өгч байжээ. Гэрээ байгуулах саналыг Эванс-т нэг бус удаа тавьсан – тэр ч бүү хэл нэг дор 9 кинонд тоглох санал иржээ. Жүжигчин ч саналд татгалзсан хариу өгсөөр л… Киноны дүрийг бүтээх шагналын тэг нэмэгдсэн ч гэсэн тэр бас л татгалзсан хариу өгсөн байна. Крис Эванс өөрөө маш бүрэг хүн, тэр алдартай болохыг хэзээ ч хүсэж байсангүй. Гудамжинд явж байхад түүнийг шүтэн бишрэгчид нь таних, улаан хивсээр алхах, сурвалжлага өгөх тоолонд тэр ичиж зовно. Кино дэлгэцнээ гарсны дараа алдаршаад ирэхээр өөрийгөө төсөөлжээ, тэгээд л сандралд орж эхэлсэн байна. Тэгээд ч амьдралынхаа 10 жилийг ямар нь ч тодорхойгүй дүрд зарцуулна гэхээс айж, нэг өглөө босож ирээд л бодлоо өөрчилбөл яах уу, гэрээний дагуу дахиад 5 ангид тоглох ёстой байдаг. Эцэс сүүлд нь таны мэдэж байгаагаар Эванс саналыг хүлээж аваад дүрийг бүтээсэн. Жүжигчин залуу зөвхөн спорт зааланд яваад зогссонгүй бас сэтгэл зүйчийн тусламж авч байжээ.

 

10. Төмөр хүний гэрэл зургаас болсон шуугиан

Photo: cdn.collider.com

2007 онд гэрэл зурагчин Ронни Адамс Төмөр хүний багтай бага Дауны гэрэл зургийг дарж чаджээ. Marvel гэрэл зургийн талбайд нэвтрэн орсон гэх хэргээр гэрэл зурагчийг буруутгаж, гэрэл зургийг олон нийтэд үзүүлсэн сайтыг ч хаах арга хэмжээг авч эхэлсэн байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл юу гэж л зүгээр суухав, тэд үнэн шударгыг тогтоохыг хичээдэг улс. Төд удалгүй Marvel студийнхэн буруу зүйл хийж байгаагаа ухаарч гэрэл зурагчнаас уучлалт гуйж түүнийг зураг авалтын талбайд урьжээ. Тэр ч бүү хэл Төмөр хүнээс сурвалжлага авахыг ч зөвшөөрсөн байна. Киноны нэг хэсэг дээр Тони Старк “The Chronicle” сонин уншдаг, сонины эхний нүүрэн дээр дуулиантай зураг бий. Адамс өөрийнхөө хөдөлмөрийг яаж зүгээр ашиглуулахыг хүсэх вэ дээ, дахиад л Marvel-ийг шүүхэд өгч. Студийхэний буруу гэж үзсэн тул тэд энэ хэсгийг киноноосоо хасжээ.

 

Бонус (бага зэрэг ам дамжсан ярианы хувьтай)

Крис Пратт/Оддын хаан “Avengers: Endgame” киноны зураг авалтын талбай дээр бичлэг хийжээ. Холливудад ийм тохиолдол маш цөөн гарч байсан удаатай. Зураг авалтын талбай дээрээс орлон тоглогч нарыг ч харж болно.

Marvel-ийн ямар кино танд илүү их таалагддаг вэ? “Avengers: Endgame”-ийг та үзэж амжсан уу, ямар санагдав?

35
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Э. Тэмүүжин

    Э. Тэмүүжин

    2019/05/06 at 19:25

    no spoil

  2. Rizwan Ansari

    Rizwan Ansari

    2019/05/08 at 23:22

    Бүгдээрээ сайн байцгаана уу
    Би яаж зарж борлуулсныхаа дараа хэрхэн баялаг болсныг дэлхий нийтэд зарлах гэж байна
    Энэтхэгийн Fortis эмнэлэгт байгаа бөөрөнд, одоо болтол манай гэр бүл маш ядуу байсан
    Бид өдөрт нэг миль хүрч чадахгүй. надад байсаар байгаа
    АМЭШХ-тэй уулзах хүртлээ энэхүү ядуурлыг бууруулах арга замыг эрэлхийлж байна
    бөөрийг худалдаж авахаар тохиролцсон интернетэд холбогд
    $ 520,000 доллар,
    Тэрбээр үйл ажиллагаа явагдахаас өмнө хагас төлбөрийг төлсөн
    Энэтхэгийн үйл ажиллагаа дууссаны дараа бэлэн мөнгө өгөхөд бэлэн болсон
    Би гэр бүлээ хэлэхэд зоригтой байх болно. Би амьдралд дахиад ядуу байж чадахгүй.
    Түүнтэй танилцах зөвлөгөө ([email protected])

  3. Jack Buck

    2020/02/04 at 19:02

    I absolutely love your site.. Pleasant colors & theme. Did you build this site yourself? Please reply back as I’m looking to create my very own website and would like to find out where you got this from or what the theme is named. Cheers

  4. Alisha Ross

    2020/05/18 at 17:48

    Some studies show the people who arising from the
    financially weaker strata are most gamble. ‘ interview with Real Colorado’s Lorne Rush – US Soccer Players.
    Regards

    Ross Alisha

  5. Darkweb

    2020/05/27 at 12:38

    You really make it seem so easy with your presentation but I find this matter to be actually something which I think I would never understand. It seems too complex and very broad for me. I’m looking forward for your next post, I will try to get the hang of it
    Regards: Eve Hunt

  6. Alisha Ross

    2020/12/18 at 15:10

    Great goods from you, man. I’ve understand your stuff previous to and you’re just too great.
    I really like what you have acquired here, certainly like what you’re stating
    and the way in which you say it. You make it enjoyable
    and you still care for to keep it wise. I cant wait to read far more from
    you. This is really a tremendous website.
    Regards
    Ross Alisha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *