Хүний бүх л өдрийн хооллолтоос хамгийн чухал нь өглөөний цай гэж хэлдэг. Гэвч олонх Америкчууд ялангуяа хүүхдүүдийн хувьд сүүнд хийсэн чихэрлэг овьёосны будаа иддэг. Хэдийгээр овьёосны будаа нь дэлхийн бусад улс орнуудад ч байдаг боловч олонх улс орнууд хүүхдийнхээ өглөөний цайнд түүнээс өөр зүйлийг бэлтгэдэг байна. Мэдээж бүх Америкчууд сүүтэй овьёосны будааг хүүхдийнхээ өглөөний цайгаар сонгодоггүй, ширээн дээр өндөг, гахайн мах, панкейк, өрмөнцөр, шарсан талх, жимс, бяслаг зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг гэх хүн ч байгаа. Гэхдээ бусад орны хүүхдүүд өглөөний цайндаа юу иддэг юм бол гэсэн асуулт хэн нэгний толгойд орж ирсэн байна.
Тиймээс The New York Times Magazine сэтгүүл өөр өөр соёлтой өөр өөр орны хүүхдүүд өглөөний цайндаа юу иддэг болохыг харуулахаар шийджээ. Улс орон бүхэн бусдаасаа ялгарах өөрийн гэсэн онцлог бүхий өглөөний хоолыг бэлтгэдэг боловч хүүхдүүд түүнд хэр дассан байдаг нь илүү сонирхууштай тал нь байсан байна. Мөн зарим эцэг эхчүүд хүүхдүүд нь нялх хүүхэд нь хэрэгцээтэй хоол хүнсийг иддэггүй болохыг ч зөвшөөрсөн байна.
Токио, Саки Сузуки, 2 нас гарантай
Натто хэмээн нэрлэгддэг исгэсэн шар буурцагны зууш, цагаан будаа, мисо шөл, шар буурцагны соус ба амтат сакэнд чанасан кабоча хулуу, даршилсан өргөст хэмх, өндөгний ороомог, гриллдсэн яргай загас
Истанбул, Doga Gunce Gursoy, 8 настай
Шарсан талхан дээр түрхсэн зөгийн бал ба өтгөрүүлсэн крем, ногоон хар олив, халуун амттай зайдастай шарсан өндөг, цөцгийн тос, чанасан өндөг, самрын нухаштай усан үзмийн өтгөн сироп, хонь, ямаа, үхрийн бяслагны иж бүрдэл, алим үхрийн нүдний чанамал, жигнэмэг, талх, улаан лооль, өргөст хэмх, цагаан лууван болон бусад шинэхэн хүнсний ногоо, гриллдсэн улаан чинжүүгээр хийсэн нухаш, ойн самрын амттай хальва, сүү, жүржийн шүүс
Парис, Nathanaël Witschi Picard, 6 настай
Нэг ширхэг киви жимс, цөцгийн тос, үхрийн нүдний чанамал түрхсэн багет талх, хүйтэн сүүтэй овьёосны будаа, шинэхэн шахсан жүржийн шүүс
Малави, Phillip Kamtengo, Shelleen Kamtengo нар, 4 настай
Эрдэнэшишийн талхтай адил амтат бялуу, чанасан төмс, хоёр халбага дүүрэн элсэн чихэр бүхий өтгөн хар цай
Токио, Коки Хаяаши, 4 настай
Жижиг шарсан загастай хутгаж шарсан ногоон чинжүү, гүнжидийн үртэй шар буурцагны соус, агшаасан халуун будаан дээр хийсэн шар буурцагны соустай хутгасан түүхий өндөг, гүнжидийн тосонд шарсан лянхуа цэцэг ба далив өвсний үндэс, шар буурцагны соус ба мирин гэж нэрлэгддэг амтат будааны дарс, мисо шөл, усан үзэм, хэрчсэн ази лийр, сүү
Амстердам, Viv Bourdrez, 5 настай
Сүү, талх, давсгүй цөцгийн тос, хамгийн чухал нь шоколад, ванил, жимсний амттай, том, жижиг, зоргодос хэлбэрийн гэх мэт янз бүрийн хэлбэртэй амтат цацлага
Исланд, Birta Gudrun Brynjarsdottir, 3 настай
Бор элсэн чихэр, агч модны сироп, цөцгийн тос, жимсний исгэлэн сүү, сагамхай загасны элэгний тос
Бразил, Сан Пауло, Aricia Domenica Ferreira 4 настай, Hakim Jorge Ferreira Gomes 2 настай
Шоколадтай сүү, кофе, хиам, бяслаг, цөцгийн тостой талх
Малави, Emily Kathumba, 7 настай
Шар буурцаг болон газрын самрын гурил, эрдэнэшишийн гурилан агшаамал, их тосонд шарсан эрдэнэшишийн гурилан бин, сонгино, сармис, халуун чинжүүгээр амталж чанасан төмс ба хулуу, хатаасан хибискус цэцэг болон элсэн чихрээр хийсэн хар хүрэн жүүс
Истанбул, Oyku Ozarslan, 9 настай
Бор талх, ногоон хар олив, Nutella, хэрчсэн улаан лооль, чанасан өндөг, гүзээлзгэний чанамал, зөгийн баланд хийсэн цөцгийн тос, Турк бяслагны иж бүрдэл
Бразил, Сан Пауло, Tiago Bueno Young, 3 настай
Шоколадтай сүү, эрдэнэшишийн нэвс, гадилтай бялуу, зөөлөн крем-чизтэй амтат цагаан талх
Дашвал Шинэ-Эрдэнэ
2014/10/23 at 23:41
https://www.facebook.com/groups/1530631440511210/
Дашвал Шинэ-Эрдэнэ
2014/10/23 at 23:41
https://www.facebook.com/groups/1530631440511210/
Дашвал Шинэ-Эрдэнэ
2014/10/23 at 23:41
https://www.facebook.com/groups/1530631440511210/
Дашвал Шинэ-Эрдэнэ
2014/10/23 at 23:41
https://www.facebook.com/groups/1530631440511210/
Дашвал Шинэ-Эрдэнэ
2014/10/23 at 23:41
https://www.facebook.com/groups/1530631440511210/
Дашвал Шинэ-Эрдэнэ
2014/10/23 at 23:41
https://www.facebook.com/groups/1530631440511210/
Дашвал Шинэ-Эрдэнэ
2014/10/23 at 23:41
https://www.facebook.com/groups/1530631440511210/
Дашвал Шинэ-Эрдэнэ
2014/10/23 at 23:41
https://www.facebook.com/groups/1530631440511210/
Дашвал Шинэ-Эрдэнэ
2014/10/23 at 23:41
https://www.facebook.com/groups/1530631440511210/
Дашвал Шинэ-Эрдэнэ
2014/10/23 at 23:41
https://www.facebook.com/groups/1530631440511210/
Зочин
2014/10/24 at 14:41
Malavi chin harin huurhun huuhduudtei uls bn
Зочин
2015/07/21 at 23:04
Ямар их юм иддэг юм зарим нь ккккккккк