
Та ухаалаг утастай юу? Утсаараа та зураг авах дуртай, авсан зураг нь бусадтай адил нэг л хэвийн байхыг хүсдэггүй нэгэн үү? Үргэлж л өөртэйгөө гэрэл зургийн тоног төхөөрөмж чирж явахгүй нь мэдээж, гэхдээ гар утастайгаа байгаа цагт та гайхамшгийг бүтээж чадна. Ухаалаг гар утас чадах эсэхэд та эргэлзэж байна уу? Тэгэхээр таны зургийг гайхалтай сайхан гаргах хэд хэдэн нууцаас дэлгэхээр бэлдлээ.
1. Хөгжилтэй панорам
Найзтайгаа нийлж тэнэгтмээр байна уу? Найзыгаа хувилбал яаж байна? Энэ санаа танд таалагдах нь гарцаагүй, тэгээд ч сонирхолтой гэрэл зураг гарна. Хамгийн гол нь “модель” өөр өөр этгээд байрлалыг сонгох ёстой. Бас найзыгаа гүйлгэх ч хэрэг гарна шүү, яагаад гэвэл гэрэл зураг дээр найзыгаа хувилах гэж байгаа шүү дээ.
2. Бүтээлч панорам
“Панорам” зөвхөн хүнтэй л байвал сонирхолтой зураг гарна гэж бодож байна уу? Харин ч үгүй, сонин хачин газруудаар аялж байхдаа байгалийн сайхныг этгээд маягаар буулгаж болно. Жишээ нь, сонин хачин машин, гудамжны зургийг:
3. Ультразүүм
Ухаалаг утасны zoom хязгаарлагдмал гэж хэлж болно, тэгэхээр дуран ашиглаж болно (энгийн жижигхэн дуран ч байж болно). Дурангаа утасныхаа линз дээр тавиад зураг дарахдаа хөдөлгөхгүй чанга бариад л зураг бэлэн.
4. Макро зураг
Ухаалаг утсаар макро зураг авч болно гэж та урьд нь төсөөлж байсан уу? Бид өөрсдөө макролинз маш амархан хийж болно. Ус, соруул байхад л хангалттай. Соруулд багахан ус соруулаад утасныхаа линз дээр дусаагаад макро зургаа аваарай.
5. Мэргэжлийн мэт цээж зураг авъя
Мэргэжлийн зурагчид багагүй үнэтэй тоног төхөөрөмжөөр өөрсдийгөө зэвсэглэсэн байдаг. Эдгээрийн зарим нэгийг гар дор байгаа жирийн хэрэгслээр орлуулж болно, жишээ нь машины нарнаас хамгаалах гялгар дэвсгэрийг нүүрэнд гэрэл өгөхөд ашиглаж үзээрэй.
6. Өөрийнхөө зургийг хүссэнээрээ дарах
Бидний эрин үед “селфи” гэгч зүйл гэрэл зургийн хөгжлийг өөр шатанд хүргэсэн. Зарим нэг нь энэ зургийг эрүүл бус гэх нь бий. Мэдээж хүн бүрт л өөрийнхөө зургийг авмаар тийм орчинд байх үе тохиолддог, зураг дараад өгөх хүн эргэн тойронд байхгүй та ганцаараа тохиолдолд танихгүй хүнд өөрийнхөө утсыг өгөөд зураг даруулахыг хүлээгээд сууж байх хүн ховор биз. Хэрвээ та гарын дүйтэй бол өчүүхэн зүйлээр селфигийн бариул урлаарай. Гэрэл зургийг өөр өөр өнцгөөс буулгахыг хүсч байгаа бол тусгайлсан зүсэлтүүдийг өөрийн хүссэнээр хийж болно. Мөн чихэвчийнхээ тусламжтайгаар камерын товчлуурыг ажиллуулж болно.
7. Нэг зургаар усан доорх болон дээрхийг хамтад нь буулгая
Мэргэжлийн болон зар сурталчилгааны зарим нэг зургийг харж байхад яагаад бид өөрсдөө гар утсаараа усан доорх болон дээрх ертөнцийг хамтад нь харуулсан зургийг авч болохгүй гэж боддог юм. iPhone бол ус нэвтэрдэг утас – гэхдээ таны хүсэл зорилгыг зогсоож болохгүй. Жирийн шилэн стакан болон саванд утсаа хийгээд л сплит зураг дараарай (бас 50/50 гэж нэрлэх нь ч бий).
Танд санал болгосон нууцууд таалагдаж таныг туршиж үзнэ гэдэгт найдаж байна. Амжилт хүсье.
Дээр дурьдсан нууцуудыг хэрхэн ашиглаж байгааг та доорх бичлэгээс үзнэ үү.







