Орчин үеийн хүүхдүүдийн ч сонирхлыг татаж чадах Зүүн Европын гайхалтай хүүхэлдэйн кинонууд

1

Харилцан адилгүй цаг хугацаа – янз бүрийн дүр, баатрууд. Гэхдээ социалист орнуудын мартагдсан эдгээр хүүхэлдэйн кинонууд орчин үеийн хүүхдүүдийн сонирхлыг ч татаж чадахаар бүтээлүүд юм.

“Štaflík a Špagetka” (“Гуурс болон Гоймонхон хоёр”)

hostingkartinok.com

Чехословакийн 1971 оноос 2014 хүртэл үргэлжилсэн урт хугацааны төсөл. Сургамжит түүх нь хоёр нохойд тохиолдох адал явдлыг өгүүлнэ. Хорон муу санаатай хэрээ цайлган хоёр нохойг хорлох гэж оролдох болгондоо өөрөө өөрийнхөө тавьсан урхинд орох ажээ.

 

“Reksio” (“Рекс”)

arjlover.net

Хөгжилтэй Рекс нохойны тухай Польшийн хүүхэлдэйн кино. Гол дүрийн нохой элдэв янзын адал явдалтай учрах бөгөөд ферм дээр байгаа бусад найз нөхөд галуу, тахиа зэрэг амьтдын хамтаар даван туулдаг юм. Нэг анги нь 10 минут үргэлжилдэг, нийтдээ 65 анги гарчээ.

 

“Maxipes Fík” (“Том нохой Фик”)

patro.cz

Чехословакийн уран бүтээлчдийн бас нэгэн хүүхэлдэйн кино. Гол дүр – бяцхан эзнийхээ хайрыг татсан аварга том биетэй бобтейл нохой янз бүрийн л адал явдалтай орооцолдоно. Нийтдээ хоёр хэсэгтэй бөгөөд тус бүр 13 ангиас бүрдэнэ.

 

“Krtek” (“Сохор номин”)

fotocdn.net

Эелдэг зантай амьтны тухай энэ хүүхэлдэйн кино Чехийн албан бус бэлгэ тэмдэг болсон юм. Сохор номинд тохиолдох адал явдлын тухай хүүхэлдэйн киног 1957 оноос 2002 он хүртэл хийжээ. Дуу оруулга байхгүй ч гэлээ хүүхэлдэйн киноны чанарт, алдар хүндэд огт нөлөөлөөгүй юм.

 

“Vuk” (Вук гавар)

film.ru

Унгарын 1981 оны сэтгэл хөдөлгөсөн уран бүтээл. Гэр бүлгүй ор ганцаар хоцорсон Вук нэртэй гаврын тухай өгүүлэх хүүхэлдэйн кино. Бяцхан амьтныг Карак үнэг үрчлэн авчээ. Гавар өсөж том болоод гэр бүлийг нь xөнөөсөн анчнаас өшөөгөө авахаар яваад өөрийн хайр дурлалтайгаа учрах ажээ.

 

“Uimitoarele aventuri ale muschetarilor” (“Шадар цэpгүүдэд тохиолдсон хөгжилтэй адал явдал”)

userapi.com

Алдартай зохиолыг хүүхэлдэйн кино болгон хялбаршуулсан Румыний бүтээл 1987 онд дэлгэцнээ гарчээ. Дюмагийн бүтээлтэй танилцсан хулганууд муурын дээрэнгүй зантай тэмцэхээр шийдэж “шадар цэpэг” болцгооно. Социалист бусад улс орнуудад гаргахаасаа өмнө хэт xэрцгий үзэгдлийг хасаж байсан түүхтэй.

 

“Bolek i Lolek” (“Болек, Лёлек хоёр”)

forexdengi.com

Польшийн бас нэгэн удаан буюу 1962 оноос 1986 он хүртэл үргэлжилсэн инээдмийн хүүхэлдэйн кино дэггүй ах дүү хоёрын адал явдлыг өгүүлнэ.

i.wp.pl

Дэлхийн олон улс оронд үзүүлж амжилт олж байжээ. Нэг анги нь ойролцоогоор 10 минут үргэлжлэх уг бүтээл нь нийтдээ 174 анги. Найруулагч өөрийн хөвгүүдээсээ санаа авсан гэж ярьцгаадаг юм. Хүүхэлдэйн киноны олон анги дуу оруулгагүй ч гэлээ хүүхэлдэйн кино алдаршиж чаджээ.

Дээрх хүүхэлдэйн кинонуудаас танд аль нь хамгийн их таалагддаг вэ?

7
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *