Facebook-ийн тухай 7 сонирхолтой баримт

0

Facebook гэх сошиал сайт манай үеийн билэг тэмдэг болсон гэж хэлж болно. Шинэ танилтай болж, хайрлаж дурлацгаана, салж хагацна, бизнес эрхэлж, дуртай видеогоо үзнэ. Уг сайтын хэрэглэгчдийн тоо геометрийн прогрессоор өсөж байна. Харин хэрэглэгчид Facebook-ийн тухай дараах сонирхолтой баримтуудыг төдийлөн мэддэггүй болов уу.

– 1 –

Facebook-ийн хэлийг тохируулах боломжтой. Дэлхий дахинаа ярьдаг ихэнх хэл багтсанаас гадна маш гажууд гэмээр урвуугаар нь харуулсан англи хэлний сонголт ч бас бий (бүх үсэг нь доошоо харсан).

– 2 –

Facebook нь ухаалаг гар утасны хайлтын систем дээр эрэлт хэрэгцээгээрээ 3-т ордог. Facebook хэрэглэгчдийн 79% нь өглөө сэрээд 15 минутын дотор өөрсдийнхөө профайлыг шалгадаг байна. Хэрэглэгчдийн ихэнх нь өдөрт өөрийн хуудаснаа дунджаар 14 удаа ордог тооцоо гарчээ.

– 3 –

Хүн болгон ямар нэгэн холбоосоор явсаар дэлхийн нөгөө өнцөгт амьдардаг хүнтэй танил байдаг гэж үзэх онол явдаг. Харин Facebook сошиал сувгийн хувьд танил болох энэ зам улам ойртоход нөлөөлдөг гэж үзжээ. Миланы их сургуулийн судалгаанаас харахад, Facebook хэрэглэгчдийн дурын хоёр хүн нь 3,74 хүнээс бүрдэх сүлжээг бий болгосон байдаг байна.

– 4 –

Facebook-ийн хуудсаа шалгах ээлжит үзлэгийн дараа хүмүүст ямар мэдрэмж төрдөг вэ? Та ганцаардаагүй. Гумбольдтын нэрэмжит Берлиний их сургуулийн судалгаанаас харахад, Facebook хэрэглэгчийн гурван хүн тутмын нэг нь өөрийн профайл руугаа орсны дараа өөртөө сэтгэл дундуур хоцордог болохыг тогтоожээ.

– 5 –

2001 онд АНУ-ын гэр бүл салалтын шалтгаанд (3/1-нд ) Facebook гэх үг нэмэгдсэн. Гэр бүлийн гишүүдийн хүчирхийлэл, урвалт, эцэг эхийн үүргээ гүйцэтгэхгүй байх зэргийг баталгаажуулсан баримтууд Facebook хуудаснаа тавигджээ.

– 6 –

Нас барсны дараа өөрийнхөө профайлыг хэрхэхийг урьдчилан тохиргоо хийж болно. Үүний тулд “хамгаалагч” гэх сонголтыг хийж өөрийн бүртгэлээ түүнд даатгана. Энэхүү тохиргоог хийхийн тулд та Security сонголтоор орно.

– 7 –

Facebook үүсэн байгуулагдсанаасаа хойш компанийг худалдан авах 10 санал иржээ. Анхны саналыг компани үүсэн байгуулагдсанаас 4 сарын дараа авсан гэдэг. Худалдан авах саналыг зах зээлд байр сууриа олсон байсан  Viacom, MySpace, Yahoo, AOL, Microsoft, тэр ч бүү хэл Google тавьж байв. Эцсийн дүндээ Зукерберг үнийн санал дээр тохиролцож чадаагүй учраас наймаа хийгдсэнгүй. Түүний ч зөв байсан нь батлагдаж байна.

12
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *