Дэлхий ертөнцийг өөрөөр харах боломжийг олгох, сонирхол татахуйц харьцуулсан гэрэл зургууд 

0

Бүх зүйл харьцуулалтаар л тодорхой болно гэдэг үнэний ортой. Байгаль эхийн гайхамшигт бүтээлийг харьцуулахад л хүн гээч амьтан энэ аугаа ертөнцөд ямар өчүүхэн зүйл болохыг ойлгоно. Мөн эцэс төгсгөлгүй үргэлжлэх энэ цаг хугацаа ямар хурдан өнгөрдгийг ч ухаарах байх.

1. Хүнийг хөx халимын араг ясны бяцхан хэсэгтэй харьцуулахад

dailymail.co.uk

 

2. Орчин цагийн Мексикийн газар нутаг дээр олон зуун жилийн тэртээ ургадаг байсан зэрлэг эрдэнэ шишийг (баруун гар талынх) одоо цагийн эрдэнэ шиштэй (зүүн талынх) харьцуулжээ

dailymail.co.uk

 

3. Эрээн далт бяцхан шувуу бөөрөлзгөнийн хажууд

dailymail.co.uk

 

4. Хөx халим энэ гаригийн хамгийн том амьтан гэдгийг бид сайн мэднэ, харин хүнтэй харьцуулж харах бас нэг шинэ мэдрэмж болох биз ээ

dailymail.co.uk

 

5. Өвөө, ач хоёр – хоёулаа анагаахын сургуульд суралцаж байгаа үе. Хэдэн арван жилийн зайтай гэрэл зургууд

dailymail.co.uk

 

6. Барын сарвууг хүний гартай харьцуулжээ

dailymail.co.uk

 

7. Америк залуу 180 кг хасаад хуучин футболкоо шинэтэй нь харьцуулжээ

dailymail.co.uk

 

8. Жүжигчин Рассел Кроу өөрийн Твиттертээ бороо хур байгаль дэлхийг яаж сэргээж чаддагийг харуулжээ

dailymail.co.uk

“Миний газар гал түймэрт өртсөний дараа 10 долоо хоногийн өмнө ийм байсан юм. Амралтын өдрүүдэд бороо орсны дараа өнөө өглөө байгаль эх өнгөө ингэж засжээ”

 

9. Пабло Пикассогийн хэв маяг жилээс жилд хэрхэн өөрчлөгдөж байсан бэ?

dailymail.co.uk

 

10. Гурван өөр төрлийн хар тaмхины үxлийн хэмжээ – геpоин, фентaнил болон карфeнтaнил

dailymail.co.uk

 

11. Хоёр саванд АНУ-ын Виржиниягийн нэгэн голын усыг хийжээ – баруун талын саван дотор дун хийсэн бол нөгөө сав нь дунгүй. Уг амьтан усыг яаж шүүж чаддагийг тодоор харж болно

dailymail.co.uk

Уншигч танд хамгийн сонирхолтой санагдсан дүр зураг аль нь байсан бэ?

18
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *