Комикс бүтээлийн хэд хэдэн дүрүүдэд тоглож амжсан 15 жүжигчин

0

Комикс зохиолоор сэдэвлэн хийсэн кинонд тоглох – холливудын оддын хувьд нэр төрийн хэрэг. Энэ төрөл жүжигчний цаашдын амжилт, алдар хүндэд нөлөөлөх тул маш чухал. Нэг удаа комикс кинонд тоглосон жүжигчин үзэгч олны төдийгүй адил төстэй төсөл санал болгох продюсеруудын анхаарлыг татна.

Комикс кино бүтээл бүтээдэг үндсэн хоёр студи байдгийг бид сайн мэднэ – Marvel Comics болон DC Comics. Энэ хоёр студи жүжигчдэд зөвхөн нэгийг нь л сонго гэсэн шаардлага тавьдаггүй тул жүжигчид хоёр студийн хооронд эсвэл аль алийг нь зэрэг сонгох боломжтой. Гэхдээ кино комиксын ертөнцийг өөр хооронд нь уялдаатай байлгах үүднээс нэг дүрд нэг л эмэгтэй эсвэл эрэгтэй жүжигчин сонгож тоглуулахыг тэд эрхэмлэдэг.

Хэд хэдэн комиксын дүрд тоглож амжсан алдартай жүжигчдийг сонирхоцгооё. Ихэнх нь Marvel болон DC-ийн бүтээл, гэхдээ өөр студийн бүтээл ч ганц хоёр багтсан. Энэ удаад бид хамгийн алдартай бүтээлүүдийг танд танилцуулж байгаа юм.

Бэн Аффлек

20th Century Fox / Warner Bros.

Хоёр ч удаа супер баатрын дүрд тоглосон.

“Daredevil” (2003) киноны гол дүр Мэтт Мёрдвик, “Batman v Superman: Dawn of Justice” киноны Бэтмен, “Suicide Squad” (2016) болон “Justice League” (2017, 2021) хоёр хувилбарт нь тогложээ.

 

Крис Эванс

20th Century Fox / Walt Disney Studios Motion Pictures

Хоёр ч удаа супер баатрын дүрд тоглосон.

“Fantastic Four” (2005) кинонуудад Шуурга Жоннигийн дүрийг бүтээснээс гадна Marvel-ийн Ахмад Америкийн дүрийг бүтээсэн юм.

 

Кристиан Бэйл

Warner Bros. / Walt Disney Studios Motion Pictures

Супер баатар, супер хорон муу санаатны дүрийг бүтээсэн.

Кристофер Ноланы “The Dark Knight” (2005-2012) кинонуудад Бэтмений дүр, “Thor: Love and Thunder” (2022) кинонд Бурхдын алyурчин Горрын дүрийг бүтээв.

 

Мишель Пфайффер

Warner Bros. / Walt Disney Studios Motion Pictures

“Batman Returns” (1992) кинонд Муур-эмэгтэй, харин “Ant-Man and the Wasp” (2018) кинонд Жанет Ван Дaйн дүрийг бүтээсэн юм.

 

Райан Рейнольдс

Warner Bros. / 20th Century Fox

Нэг удаа супер баатар болсон нь тодорхой, харин хоёр дахь удаагийнх нь шууд супер баатар гэх нь хаашаа юм, гэхдээ бас тэр тал руугаа.

“Green Lantern” (2011) киноны Хэл Жорданы дүр, “Deadpool” (2016, 2018) киноны ангиудад Уайд Уилсоны дүрийг бүтээсэн. Мөн “X-Men Origins: Wolverine” (2009) кинонд Дэдпулын хувилбарыг бүтээж байсан удаатай.

 

Холли Берри

20th Century Fox / Warner Bros.

Хоёр удаагийн супер баатар.

“X-Men: The Last Stand” (2000-2006) киноны ангиудад Ороро Монрогийн (Storm) дүрд,  “Catwoman” (2004) кинонд Селина Кайлын дүрийг бүтээжээ.

 

Майкл Б.Жордан

20th Century Studios / Walt Disney Studios Motion Pictures

Супер баатрын ч дүртэй, супер хорон муу санаатны ч дүртэй. Хоёул Marvel-ийн кинонуудад.

2015 оны “The Fantastic Four” кинонд Шуурга Жоннигийн дүрийг бүтээсэн бол 2018 онд “Black Panther” кинонд хорон муу санаатай Киллмонгерийн дүрийг бүтээжээ.

 

Скарлетт Йоханссон

Lionsgate / Walt Disney Studios Motion Pictures

Хорон муу санаатан бас супер баатрын дүртэй.

“The Spirit” (2008) кинонд Торгон Утасны дүрийг бүтээсэн. Marvel-ийн кинонуудад Наташа Романофф буюу Black Widow-ийн дүрийг бүтээжээ.

 

Сэмюэл Л. Жексон

Lionsgate / Walt Disney Studios Motion Pictures

Супер баатрын ч дүртэй, супер хорон муу санаатны ч дүртэй.

“The Spirit” (2008) кинонд хорон муу санаатай Спрутын дүрд тоглосон бол Marvel-ийн бүтээлүүдэд Ник Фьюригийн дүрд тогложээ.

 

Майкл Китон

Warner Bros. / Sony Pictures Releasing

Супер баатар бас хорон муу санаатын дүртэй.

“Batman” (1989), “Batman Returns” (1992) киноны Бэтмэний дүр болон “Spider-Man: Homecoming” (2017) киноны дaйсны тал Эдриан Тумсын дүрд тоглосон.

 

Том Харди

Warner Bros. / Sony Pictures Releasing

Хорон муу санаатны дүр болон сайн, муугийн зааг дээр байгаа дүрд тогложээ.

“The Dark Knight Rises” (2012) киноны Бэйний дүр болон “Venom”, “Venom: Let There Be Carnage” (2018, 2021) кинонуудад Эдди Брокийн дүрийг бүтээсэн.

 

Жош Бролин

Walt Disney Studios Motion Pictures / 20th Century Fox

“Avengers: Infinity War” болон  “Avengers: Endgame” (2018-2019) кинонуудад Таносын дүрийг бүтээжээ. Харин “Deadpool 2” (2018) кинонд Саммерсийн дүрд тоглосон юм.

Үүнээс гадна, Бролин DC-ийн уран зөгнөлт, вестерн нэгэн сонирхолтой кинонд дүр бүтээж байсан түүхтэй – “Jonah Hex” (2010). Уг бүтээл DC-ийн хамгийн муу төсөлд тооцогддог ч бид өөрсдийн жагсаалтад багтаасан.

 

Аарон Тейлор-Жонсон

Universal Pictures / Walt Disney Studios Motion Pictures

Хоёр удаагийн супер баатар.

“Kick-Ass” (2010) киноны Дэйв Лизевскийн дүрд тоглосноос гадна “Avengers: Age of Ultron” (2015) киноны Пьетро Максимоффын дүрийг бүтээсэн жүжигчин. “Kick-Ass” комикс нь  Marvel Comics-ийн охин компани болох Icon Comics-ийн бүтээл юм.

 

Жим Керри

Warner Bros. / Universal Pictures

Супер баатар ч болсон, супер хорон муу санаатан ч болсон.

“Batman Forever” (1995) кинонд Эдвард Нигмагийн дүрд (The Riddler) тоглосон, “Kick-Ass 2” (2013) киноны Сэл Бертолинигийн дүрийг бүтээжээ.

 

Колин Фарелл

20th Century Fox / Warner Bros.

Хоёр удаа хорон муу санаатны дүрд тоглосон. Нэг л жүжигчин гэхэд одоо болтол итгэж чаддаггүй юм.

“Daredevil” (2003) киноны хорон муу санаатан, “The Batman” (2022) киноны Оцон шувууны дүрийг бүтээсэн.

 

Бонус: Ж.К.Симмонс

Sony Pictures Releasing / Warner Bros.

Комиксийн туслах хэд хэдэн дүрийг амжилттай бүтээсэн жүжигчин.

Сейм Реймийн Хүн-аалзын тухай кинонуудад (2002-2007) Жей Жон Жеймсоны дүрийг бүтээсэн, мөн “Spider-Man: Far From Home” (2019), “Spider-Man: No Way Home” (2021). Түүнчлэн “Justice League”, “Zack Snyder’s Justice League” (2016, 2021) кинонуудад комиссар Жеймс Гордоны дүрүүдэд тоглосон.

Мөн нэг кинонд хэд хэдэн дүр бүтээсэн жүжигчдийн тухай нийтлэл бэлдсэн. Ингэж бас болдог л байх нь дээ.

28
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *