
Аливаа хөшөө дурсгал нь ихэвчлэн ямар нэгэн үйл явдал эсвэл хэн нэгний дурсгалд зориулагдан бүтээгдсэн байдаг. Гэхдээ зарим хөшөө дурсгал нь өнгөрсөн цаг үеийн билэгдэл, ирээдүй үеийнхэнд дурсгал болох үүднээс ч бүтээгдсэн байх нь бий. Бас бүх хөшөө дурсгалууд нь ямар нэг тодорхой зүйлийг төлөөлөн харуулсан байдаггүй. Зарим хөшөөнүүд нь зүгээр л урлагийн илэрхийллийн нэг хэлбэр төдий байх явдал ч байдаг. Энд бид дэлхийн хамгийн хачин жигтэй хөшөө дурсгалуудын зургийг нийтэлсэн байгаа юм.1. Чех, Праг хот. St. Wenceslas-ын үхсэн морь унаж буй хөшөө
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/bizarre-monuments/bizarre-monuments01.jpg)
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/bizarre-monuments/bizarre-monuments02.jpg)
St. Wenceslas бол 921 оноос үхэх хүртлээ Чехийн гүн байсан хүн. Энэхүү хөшөө нь 1999 онд Праг хотын худалдаа, үзвэр үйлчилгээний цогцолбор Lucerne Palace-ын галерейд баригдсан. Харахад хачирхалтай, хөгжилтэй ч мэт харагдах энэ хөшөө ойролцоох Wenceslas Square-т байх Чехийн бахархлын билэг тэмдэг болсон Wenceslas хөшөөний яг эсрэг харуулсан загвартайгаар хийгдсэн байна.
2. БНХАУ, Бээжин хот. Transformer киноноос сэдэлтэй хөшөө
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/bizarre-monuments/bizarre-monuments03.jpg)
Хятадын дүрслэх урлагийн төв академийн нэгэн оюутан энэхүү 32 футын өндөртэй, 2 тонны жинтэй “Kwansformer” хэмээх хөшөөг 2010 онд бүтээжээ. Энэ хөшөө нь Хан гүрний задралд чухал үүрэг гүйцэтгэсэн Хятадын генерал Guan Yu-гийн хүндэтгэлд зориулагдан бүтээгдсэн байна. 41,000 долларын үнэтэй энэ хөшөөг Хятадын цэргийн тээврийн хэрэгсэл Jiefang CA10-аар хийжээ.
3. Швейцарийн Женев дэх эвдэрхий сандлан хөшөө
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/bizarre-monuments/bizarre-monuments04.jpg)
Энэ хөшөөг Швейцарийн уран бүтээлч Louis Geneve, Daniel Berset нар бүтээжээ. Энэ бол 39 футын өндөртэй эвдэрхий сандал. Энэ аварга сандлыг бүтээхэд 5.5 тонн мод хэрэглэгдсэн байна. 1997 оны 8-р сард Place de Nations-ын урд талд бүтээгдсэн энэ сандал улс төрчид болон энд ирсэн зочид гийчдэд газрын болон багц тэсрэх бөмбөгийг санагдуулахаар бүтээгджээ.
4. Оросод байх гахайны хөшөө
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/bizarre-monuments/bizarre-monuments05.jpg)
Энэ хөшөө нь гахайнд зориулагдсан анхны хөшөө. Энэ хөшөө Оросын Kalach-т байрладаг байна.
5. Аварга загасны хөшөө
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/bizarre-monuments/bizarre-monuments06.jpg)
1986 оны 8-р сарын 9-нд Нэгдсэн Вант улсын Оксфорд дахь Headington-д “газардсан ” байна. New High Street-ийн нэгэн байшингийн яг дээвэр дээр байрлах энэ хачин хөшөө дээвэр рүү шигдэн орсон учир толгойгүй мэт харагдах хачирхалтай төрхөөрөө дэлхий дахины анхаарлыг татдаг байна.
6. Серби. Rocky Balboa-гийн хөшөө
![[ XopoM.com ] фото [ XopoM.com ] фото](http://img.xopom.com/2011/uploads/bizarre-monuments/bizarre-monuments07.jpg)
Сербийн Zitiste хэмээх энэ тосгон ганцхан шөнийн дотор дэлхий дахинд алдаршсан юм. Дэлхийн газрын зурагт энэ бяцхан хотыг тэмдэглүүлэхийн тулд тэд юу хийсэн юм бол? Тэд Rocky Balboa-гийн аварга том хөшөөг бүтээсэн нь нутгийн оршин суугчдад жүжигчин Sylvester Stallone-г бодитоор харж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг гэнэ. Энэ хөшөө нь тэсвэр тэвчээр, амжилтын төлөөх тууштай зан чанарын билэг тэмдэг юм байна.








tmra
2011/05/13 at 20:34
laitai ain
haur
2011/05/13 at 20:45
sonirholtoi ym…
chechnya
2011/05/13 at 21:00
sonin yumaa
efillife
2011/05/13 at 21:10
uvurmuts l yum
Hounthen
2011/05/13 at 23:46
ter sandal neeree yasan sonin yum be
NonE_mN
2011/05/14 at 00:12
sonin l yum
astrod
2011/05/14 at 06:24
rocky unen tas kino shuu
Eenjig
2011/05/14 at 11:52
ROcky Balboa
Buccaneer
2011/05/14 at 12:13
he he nice
muty
2011/05/14 at 12:55
bas l sonin l yum. juulchini tatah zorilgotoi l bdag bhdaa
tuulaixan
2011/05/14 at 15:57
тэр сандал дээр сууж байгаад зургаа даруулах юмсан
shiji_batuka
2011/05/14 at 16:17
lol
ben_jr
2011/05/14 at 16:27
TNX lorenzo
M_O_N_G_O_L
2011/05/15 at 03:48
sandal mori 2iig uzsen , udlsen xediig n yavj uzexees… kkk
forenzo
2011/05/15 at 13:50
Manai SUhee ahiin morigui hoshoog ter hashaand bhad n orulsan bol bas l ain kkk
pilguun
2011/05/15 at 15:20
goy hushuu bn
tekut
2011/05/15 at 15:55
wonderful
Battsend
2011/05/15 at 15:58
bnaaa bn amjilt
Зочин
2011/05/16 at 11:36
T-Mac1
2011/05/22 at 18:41
Yu ni sonin bgan
Oruulah medee oldohgui odoo buur iim yum oruuldag boloo yu