Толгойн өвчнөөс намайг ганц энэ зүйл л авардаг. Толгойдоо зүгээр л тавиад үзээрэй…

3

Толгойн өвчнийг зөвхөн эм л дарна гэж бид бодож иржээ. Толгой өвдөөд эхлэнгүүт л элдэв эргэлзээгүйгээр эм рүү гар явна. Гэхдээ эм байнга тус болж чаддаггүй: мэдээж өвчнийг намдаана, гэхдээ бие махбодид сөрөг нөлөө их үзүүлдэг тул хүн болгон уух боломжгүй байдаг. Ийм тохиолдолд тэгээд яах вэ?

Толгойн өвчнийг эмнээс дутахгүй дарах байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг танд танилцуулахаар бэлдлээ.

Толгойн өвчнөөс эмгүйгээр хэрхэн салах вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээнээс харахад дэлхийн хүн амын 47 хувь нь толгойн өвчнөөр шаналдаг байна. Хэрвээ та толгой өвдлөө гэж эмчид хандсан бол энэ хувь хэмжээ бүр ч нэмэгдэх биз. Зарим тохиолдолд үнэхээр эмчид хандан үзүүлэх хэрэгтэйг анхаарна уу. Харин энгийн хөнгөн толгойн өвчнийг өөрөө бие даан эмчилж болно.

1. Жин

Хамгийн үр дүнтэй аргыг бидний өвөг дээдэс өргөн хэрэглэдэг байсан. Толгой дээрээ хүйтэн нойтон алчуур тавина. Хоёр алчуур хүйтэн усанд норгоод л дух болон шилэн хүзүүн дээрээ тавина. Толгойн өвчин бараг 15-20 минутын дараа дарагдах болов уу.

Мөн байцааны навчаар ч жин тавьдаг. Толгой өвдөөд эхлэнгүүт байцааны хоёр навч аваад дух, шилэн хүзүүн дээрээ тавина.

 

2. Эфирийн тос

Эфирийн тос цусны эргэлтийг сайжруулдаг, стресс тайлж толгойн өвчин намдаах үйлчилгээтэй. Толгойн өвчин төрөл бүрийн шалтгаантай, гэхдээ ихэнхийг нь эфирийн тосны тусламжтайгаар дарж болно. Толгойн өвчин дарахад лаванда, гааны, розмарины болон эвкалиптийн тос илүү үйлчилгээтэй.

Ачаалал болон өвчин дарахын тулд тосноосоо хэдэн дуслыг шилэн хүзүү, гарын шууны дотор тал, чамархай дээрээ дусаана. 15 минут орчмын дараа толгойн өвчин намдаж эхэлдэг. Унтах, сэтгэл санаагаа сэргээх болон стресс тайлахын тулд гэртээ хэд хэдэн эфирийн тос цацаж болно.

 

3. Аяга ус

Шингэний дутагдалд орсон байхад толгой өвдөх тохиолдол бий. Энэ тохиолдолд тасалгааны хэмтэй аяга ус тус болно. Эрүүл биетэй байхын тулд өдөрт хангалттай шингэн уух ёстойг мартаж болохгүй шүү.

 

4. Амттан

Толгойн өвчин нь цусан дахь сахарын хэмжээ багассантай холбоотой байж болно. Сахарын хэмжээг тогтворжуулахын тулд жишээ нь овьёос идэж болно. Эсвэл өөрийн идэх дуртай ямар ч амттаныг идэж болно.

 

5. Хар-улаан өнгөтэй жимсгэнэ, жимс

Мэрилиндийн их сургуулийн эрдэмтэд хар-улаан өнгийн жимс, жимсгэнэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болохыг тогтоожээ. Усан үзэм, тоор, нэрс, цангис – энэ бүх жимс, жимсгэнэ ибупрофен эсвэл аспирин шиг л өвчин дарна.

 

6. Сонгиноор дарах

Толгой лугшиж өвдөхөд сонгино маш тустай. Том сонгиныг дундуур нь хуваагаад нойтон талаар нь чамархай дээрээ 10-15 минут тавина. Өвчин төсөөлснөөс ч хурдан дарагддаг.

 

7. Халуун шүршүүр

Толгойн өвчин нь цусны эргэлт алдагдсан, булчингийн чангарал, хүзүүний остеохондрозоос үүдэлтэй  байж болно. Энэ тохиолдолд судасны ханыг тэлэхэд халуун шүршүүр тустай. Халуун устай жин хүзүүндээ тавих эсвэл халуун алчуур тавьж болно. Жин тавихаасаа өмнө шилэн хүзүүгээ зөөлөн хэд хэд үрээрэй. Контраст шүршүүр – толгойн өвчнийг маш сайн дардгийг мартаж болохгүй.

 

8. Эрүүл нойр

Толгойн өвчний түгээмэл шалтгаан – дутуу нойр болон стресс байдаг. Хүний бие махбодид эрүүл сайн нойр чухал гэдэг. Сайхан нойрсож чадвал толгойн өвчин, ядаргааг мартана.

Толгойн өвчин дарах ийм л энгийн аргууд байна. Эдгээр аргууд нь богино хугацаанд үр дүнтэйгээр толгойн өвчнийг дарна. Гэхдэ, толгой байнга давтамжтайгаар өвдөөд байвал эмчид хандах ёстой анхаараарай. Жирийн толгойн өвчний цаана чухам ямар аюултай өвчин нуугдаж байгааг бид мэдэхгүй. Эрүүл мэндийнхээ төлөө цаг гарган эмчид үзүүлж байх хэрэгтэй.

Та толгойн өвчнөө яаж дардаг вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

23
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. Erdenechuluun Serod

    Erdenechuluun Serod

    2018/06/04 at 15:20

  2. Erdenechuluun Serod

    Erdenechuluun Serod

    2018/06/04 at 15:20

  3. Erdenechuluun Serod

    Erdenechuluun Serod

    2018/06/04 at 15:20

  4. Erdenechuluun Serod

    Erdenechuluun Serod

    2018/06/04 at 15:20

  5. Erdenechuluun Serod

    Erdenechuluun Serod

    2018/06/04 at 15:20

  6. Erdenechuluun Serod

    Erdenechuluun Serod

    2018/06/04 at 15:27

  7. Erdenechuluun Serod

    Erdenechuluun Serod

    2018/06/04 at 15:27

  8. Erdenechuluun Serod

    Erdenechuluun Serod

    2018/06/04 at 15:27

  9. Erdenechuluun Serod

    Erdenechuluun Serod

    2018/06/04 at 15:27

  10. Erdenechuluun Serod

    Erdenechuluun Serod

    2018/06/04 at 15:27

  11. Erdenechuluun Serod

    Erdenechuluun Serod

    2018/06/04 at 15:27

  12. Damba Enkhsaikhan

    Damba Enkhsaikhan

    2018/06/04 at 16:19

    Tolgoi haaya uwddug uchraas shierlelee

  13. Tsewelmaa Gombojaw

    Tsewelmaa Gombojaw

    2018/06/05 at 17:28

    Zaankhvv Zaankhuu Enkhtsetseg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *