Олон эмэгтэйчүүдийн анзаардаггүй, хөхний хорт хавдар бий болсон байж болзошгүйг анхааруулах 5 шинж тэмдэг

1

Хөхний хорт хавдар бол дэлхий дахинд тархсан хамгийн их тохиолддог өвчний нэг билээ. Энэ амь насанд аюултай өвчин нь Америкийн 8 эмэгтэй тутмын нэгд, мянга мянган эрэгтэйчүүдэд хамаатай байна. 2016 онд дахисан хорт хавдрын 30%-ийг энэ өвчин эзэлсэн гэсэн тооцоо бий. Байнгын урьдчилан сэргийлэх үзлэг энэ өвчний эд эсийг анхан шатанд байхад нь илрүүлэхэд ихээхэн тус болж амьд үлдэх магадлалыг эрс нэмэгдүүлдэг байна.

Маммограмма бол хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, амархан эмчлэх арга билээ.

Гэхдээ хөхний хавдрыг эрт үед нь тодорхойлж чаддаггүй юмаа гэхэд ямар нэг болохгүй зүйл байгааг мэдэж болох хэдэн шинж бий. Шинэ мэнгэ, ханиалга, ядрал, ходоод гэдэсний үйл ажиллагааны өөрчлөлт зэрэг нь эмчид үзүүлэх хангалттай нөхцөл юм. Эрт илрүүлж чадах нь эмчлэгдэж эрүүл болох гол түлхүүр билээ.

Хөхний хорт хавдар бий болсон байж болзошгүйг эрт үед нь илтгэх 5 шинж

1. Байнгын ханиалга

Хуурай ханиалга, амьсгаадах, хоолой өвдөх зэрэг нь хорт хавдрын эд эс уушгинд орсон байж болохыг илтгэнэ. Энэ шинж тэмдэг нь хөхний хорт хавдрын илрэх нэг хэлбэр бөгөөд анагаах аргагүй болсон хорт хавдартай эмэгтэйчүүдийн 60-70% нь ийм шинж илэрч байсан байна. Гэсэн хэдий ч олон хүн энэ шинж тэмдгийг тоохгүй явдаг ба ямар нэг ханиад томуу гэж ойлгосоор цаг алддаг байна.

2. Шинэ мэнгэ

Шинэ мэнгэ бий болох нь арьсны хорт хавдрын нэг шинж байж болох ч дандаа тийм биш юм. 5956 эмэгтэйд хийсэн судалгаагаар шинэ мэнгэтэй болсон эмэгтэйчүүдийн хөхний хорт хавдар тусам магадлал 13%-иар их байжээ.

3. Ядрах

Ядрах бол хорт хавдар бий болсны хамгийн түгээмэл шинж юм. Хэдийгээр энэ нь бамбай булчирхайн өвчлөл, дааврын өөрчлөлт зэрэгтэй холбоотой байж болох ч үүнд хөнгөн хандаж болохгүй. Хэрвээ энэ нь хорт хавдрын үндэстэй бол та унтаж амарсан ч ядаргаа тань алга болохгүй. Энэ нь цаашид депресс, дутуу нойр, байнгын өвчин зэрэг шинж чанарыг дагуулах болно. Та ямар нэг шалтгаангүйгээр байнга л ядарсан, эрч хүчгүй байх билээ.

4. Хоол боловсруулах үйл ажиллагаа

Гэдэс хийгээр дүүрэх, өтгөн хатах, шээсээ барихгүй болох зэрэг нь энэ өвчний бас нэг эхний шинж тэмдэг юм. Эдгээр хямрал нь дааврын өөрчлөлт бий болгож үүгээрээ хоол боловсруулах үйл ажиллагаа болон эрхтэнд нөлөөлдөг байна. Зарим нэг өвчтөн инээх, ханиах, найтаах үед шээсээ барихгүй байх тохиолдол бий. Зарим нь гэнэт шээмээр болдог байна.

5. Нуруу өвдөх

10 хүний 8 нь ямар нэг нөхцөлд нуруу өвдлөө гэдэг. Удаан суух, буруу алхалт зогсолт, даралт ихсэх, гэмтэл зэрэг нь нурууны өвчин бий болох нэг нөхцөл юм. Харамсалтай нь энэ шинж тэмдэг мөн хөхний хорт хавдрын эд эс нуруу нугасанд халдсан байж болох шинж тэмдэг билээ.

Эдгээр шинж тэмдгүүдийг анхаарч, илэрсэн тохиолдолд эмчид үзүүлэх хэрэгтэй. Хөхний хорт хавдрын шинж тэмдэг өөрчлөгдөж байдаг учир хөхөн дээр ямар нэг зүйл бий болохыг хүлээлгүй эмчид очихгүй бол оройтсон байж болох юм шүү. Хэрвээ хавдрын ямар нэг шинж байвал тайван байж мэргэжлийн хүмүүстэй уулзаж ярилц. Хөхний хорт хавдрыг эмчилж болдог юм шүү гэдгийг санаж яваарай.

18
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
7
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. С. Баярмаа

    С. Баярмаа

    2018/06/04 at 16:59

    ss xiigd ogooch pls

  2. С. Баярмаа

    С. Баярмаа

    2018/06/04 at 16:59

    ss xiigd ogooch pls

  3. Sharavnyam Bolortsetseg

    Sharavnyam Bolortsetseg

    2018/06/04 at 22:30

    Ebi Eeb

  4. Сарантуяа

    2024/01/30 at 03:28

    хөхөн дотор зангилаа үүссэн гэсэн тэр хэр аюултай юм бол

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *