Ухаалаг гар утасны хэрэглээ их болсон энэ цаг үед аль нь хамгийн шилдэг болохыг тодорхойлоход хүндрэлтэй.

Харин бид та бүхэнд худалдан авах боломжтой шилдэг 20 ухаалаг гар утасны жагсаалтыг хүргэж байна.

Нэг зүйлийг хэлэхэд эдгээр утаснууд нь зөвхөн Apple эсвэл Samsung-ийн гар утаснуудаар хязгаарлагдахгүй юм шүү.

20. BlackBerry KeyOne

KeyOne бол BlackBerry-ийн амжилттай болсон загваруудын нэг. Андройд үйлдлийн систем болон товчлуур хослосон. Харин товчлуур нь дэлгэцний ардаас гарч ирдэг загвартайгаар хийгдсэн.

KeyOne нь товчлуур болон Google-ийн аппликейшнуудыг аль алиныг нь ашиглах хүсэлтэй хүмүүст зориулсан ухаалаг гар утас бөгөөд өмнөх загваруудыг нь зөвхөн аль нэгийг нь ашиглах боломжтойгоор хийж байжээ.

Үнэ: 450 доллар

19. Motorola Moto Z2 Force

Moto Z2 Force нь өндөр түвшний үйлдлийн системтэй ухаалаг гар утас юм. Маш хурдан, дэлгэцний харагдах байдал гоёмсог, камерны хүчин чадал сайн, нарийхан хүрээтэй. 5.5 инчийн AMOLED дэлгэцтэй учраас бусад гар утастай харьцуулахад илүү том дэлгэцтэй гэж ойлгож болно.

Ерөнхийдөө Z загварын ухаалаг гар утаснууд нэмэлт спикер, том хэмжээтэй батерейтэй байдаг бол энэ утасны хувьд тийм биш. Энэ нь уг ухаалаг гар утсыг жагсаалтын нилээн хойгуур бичигдэхэд хүргэсэн байж мэдэх юм.

Үнэ: 720 доллар

18. Moto G6 Plus

Moto G ухаалаг гар утсыг хэрэглэж үзсэн хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд өмнө нь яагаад ухаалаг гар утасны бүхий л үйлдлийг хийх чадвартай Motorola-ийн G загварын утаснуудыг хэрэглэдэггүй байсан юм бол гэх бодол орж ирдэг байна. Үнэ нь ч боломжийн гэдгийг энд дурдах хэрэгтэй болов уу.

Үнэ: 250 доллар

17. Apple iPhone SE/6S/6S Plus

Эдгээр гар утаснуудыг нэг жагсаалтанд оруулсан нь бүгд үйлдвэрлэгдэж эхлээд 2 жил болж байгаагаас гадна ойролцоо загвартай, одоог хүртэл Apple компани борлуулж байгаа. Мөн гайхалтай ухаалаг гар утаснууд.

Өнгөрсөн намар Apple iOS 11-ийг гаргасан бөгөөд уг үйлдлийн систем iPhone 6S гар утсанд төгс зохицон ажиллах боломжтой.

SE, 6S болон 6S Plus гар утаснууд сайн камертайгаас гадна Apple-ийн хуруугаар мэдрэгч технологи нь гар утасны цоожийг хурдан хугацаанд нээдгээрээ давуу талтай.

iPhone SE: 350 доллар

iPhone 6S: 450 доллар

iPhone 6S Plus: 550 доллар

16. Essential Phone

Essential Phone бол сэтгэл татам гар утас. Нарийхан дэлгэцтэй бөгөөд ард талын хэсгийг керамик, хоёр хажуу талыг нь титаниум гэсэн дээд зэргийн сайн материалаар хийсэн. Samsung, LG зэрэг гар утаснуудын адилаар Андройд үйлдлийн систем төгс зохицон ажиллана.

Хурдан, чанартай зураг авахаас гадна, камерыг 360 градус эргүүлж зураг авах боломжтой 2 соронзон боолттой. Мөн wireless буюу утасгүй цэнэглэх боломжтой.

Essential гар утас ойролцоогоор 500-700 доллараар зарагддаг.

15. Apple iPhone 7 Plus

iPhone 7 болон 7 Plus нь үйлдвэрлэгдэж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрчээ. Гэвч 550 болон 670 долларын үнэтэй зарагдаж байгаа нь одоог хүртэл хүмүүсийн хэрэглээг хангаж байгаатай холбоотой.

Apple-ийн гар утаснууд Андройдыг бодоход илүү сайн аппликейшнуудыг санал болгодог. Үүний нэг тод жишээ бол iPhone 7 өөрөө юм. Apple дээр хэвийн ажилладаг зарим зүйлс Андройд дээр болохгүй байдаг. Мөн Apple дээр update ирэх үед автоматаар шууд хийгддэг зэрэг олон давуу талуудтай.

iPhone 7 болон 7 plus нь усны хамгаалалттай гэр, гэрэл сүүдрийг тааруулах боломжтой камер гээд олон шинэлэг зүйлийг өөртөө агуулсан. Түүнчлэн эдгээр гар утаснууд нь Apple-ийн бусад бүтээгдэхүүнүүд болох AirPods чихэвчтэй асуудалгүй зохицож ажилладаг байна.

iPhone 7 Plus гар утсан дээр давхар линзийг камерт нь суулгаж өгснөөр арын обьектыг илүү бодитоор зурганд гаргах үндэс болсон. Мөн илүү нягтралтайгаар хол байгаа зүйлийг ойр болгон татаж зураг авах боломжтой.

iPhone 7: 550 доллар

iPhone 7 Plus: 670 доллар

14. Galaxy S8 болон S8 Plus

Galaxy S9 загвар худалдаанд гарснаар S8 болон S8 Plus гар утаснууд харьцангуй хуучирч байгаа загваруудын тоонд орсон бөгөөд төдий чинээ боломжийн үнээр зарагдаж байгаа аж. Яах аргагүй сайн чанарын гар утаснууд гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ.

Galaxy S8: 600 доллар

Galaxy S8 Plus: 690 доллар

13. Razer Phone

Гар утасны зах зээлд энэ загварыг тоглоомонд зориулсан гар утас гэж нэрлэх нь бий. Учир нь маш сайн чанарын дэлгэцтэй. Ихэнх гар утаснууд дэлгэцээ секундэд 60 удаа refresh хийдэг бол, уг гар утас 120 удаа хийдэг. Энэ нь тоглоомын зураглалыг өндөр түвшинд харуулах боломжийг бий болгодог байна.

Түүнчлэн энэ нь ганц тоглоом гэлтгүй бусад аппликейшнуудыг ч хэвийн ажиллахад туслана. Урьд өмнө нь өөр гар утаснаас мэдэрч байгаагүй асуудалгүй хурдан ажиллах горимыг та энэхүү гар утаснаас мэдрэх боломжтой.

Андройд гар утаснуудад тийм ч их байгаад байдаггүй өнгө үзэмж, хийц сайтай гайхалтай загварлаг гар утас.

Гар утасны дэлгэц хүрээгүй юм шиг харагдахаар хийгдсэн. Мөн хамгийн чанга спикер зөвхөн энэхүү гар утсанд бий.

Үнэ: 700 доллар

12. Huawei Mate 10 Pro

Mate 10 Pro загварын гар утас нь АНУ-ын зах зээлд Хятадаас оруулж ирж буй шинэ бүтээгдэхүүн юм. Усны хамгаалалттай, гоёмсог дизайнтай, том хэмжээтэй, давхар линзийг камертай суурилуулснаас гадна, 4000mAh батерейтэй.

Мөн Kirin 970 процессор буюу NPU /Neural Network Process/-оор ажилладаг. Энэ нь гар утасны хүчин чадал болон цэнэгийг хуримтлуулагч процессор юм.

Үнэ: 670 доллар

11. Samsung Galaxy Note 8

Сэтгэл татам дизайн, илүү нарийхан хүрээ бүхий их бие, үзэмж сайтай дэлгэц, давхар линзтэй камер, бусад загварлаг нэмэлтүүд гээд энэ утасны давуу талуудыг дурдаад байвал дуусахгүй. Samsung Galaxy S болон Note загварын гар утаснуудыг цөм цохих сайн гар утас хийгдээгүй байгаа гэж ярих хүмүүс ч цөөнгүй байдаг.

Үнэ: 750 доллар

10. HTC U12+

HTC U12+ спортлог загвартай бөгөөд илүү өнгөлөг харагдуулна. 3 төрлийн өнгөөр худалдаанд гарсан.

Ард болон урд хэсэгтээ хос камертай бөгөөд гар утасны хүрээг гоёмсог загвартайгаар хийсэн. Google болон Amazon-ы аппликейшнуудыг ашиглах боломжтой.

Үнэ: 800 доллар

9. LG G7

LG G7 нь яах аргагүй шилдэг ухаалаг гар утаснуудын нэг. Сайн чанарын камер, утасгүй цэнэглэх боломж, усны хамгаалалт гээд ухаалаг гар утсанд хэрэгтэй дээрх бүх л зүйл LG G7-д бий.

Мөн маш чанга спикертэй. Аудио өсгөгч нь өндөр түвшинд хийгдсэн учир чихэвчээр дуу сонсоход хөгжмийн чанарыг алдагдуулахгүй байх давуу талтай.

Үнэ: 750 доллар

8. Google Pixel 2

Pixel 2 нь хамгийн өнгө үзэмж сайтай Андройд гар утас биш байж болох ч Google-ийн хамгийн сүүлийн үеийн бүх систем асуудалгүй ажиллана. Ажиллах горимоороо Андройдын бусад гар утаснаас илүү гэсэн үг.

Мөн сайн камертай, үзүүлэлт сайтайгаас гадна, батерей нь цэнэгээ удаан барьдаг. Түүнчлэн усны хамгаалалттай. Магадгүй дээр дурдсанчлан Pixel 2 нь өнгө үзэмж тийм ч сайн биш болох ч ухаалаг гэдэг нэрэндээ үнэхээр тохирсон утас юм.

Үнэ: 650 доллар

7. Apple iPhone 8

iPhone 8 гар утас сайжруулсан шилэн болон метал гэртэй, илүү хүчирхэг камертай, өндөр үзүүлэлттэй. Wireless ашиглан гар утсаа богино хугацаанд хурдан цэнэглэх боломжтой.

Үнэ: 700 доллар

6. Samsung Galaxy S9

Бусад ухаалаг гар утаснуудын адил шилдэг ухаалаг гар утас юм. Спорт загвартай, сайн дэлгэцтэй, камерны загвар өвөрмөц, утасгүй цэнэглэх боломжтой, усны хамгаалалттай гэх мэт өөр бусад олон нэмэлтүүдийг та уг гар утаснаас харж болно.

Үнэ: 720 доллар

5. Google Pixel 2 XL

Pixel 2-ийн адил сайн гар утас боловч өмнөх загвараасаа илүү том дэлгэцтэйгээс гадна илүү загварлаг болсон. Харагдах байдлаараа магадгүй Андройд үйлдлийн системтэй гар утаснуудаас хамгийн шилдэг нь байж мэдэх юм. Дэлгэц хүрээ хоёрын хооронд ямар ч зай байхгүй нь өвөрмөц харагдуулдаг. Спикер нь чанга, дуугаралт сайтай.

Харин зарим хэрэглэгчийн хувьд уг гар утасны дэлгэцийг бага зэрэг асуудалтай байгаа талаар гомдол мэдүүлсэн байна. Гэвч Google удахгүй асуудлыг шийдвэрлэх биз ээ.

Үнэ: 850 доллар

4. Apple iPhone X

Apple iPhone X нь сүүлийн жилүүд Apple компаний зүгээс эрс өөрчлөлт хийж гаргасан гар утас юм. Нүүр царайгаар утасны цоожийг тайлах боломжтойгоос гадна хурууны хээ танидаг.

Нүүр царай таних технологи нь дэвшилттэй зүйл болсон ч зарим хүмүүсийн хувьд төгс ажиллахгүй байгаа тухай санал гомдол мэр сэр гарч байгаа нь нууц биш.

Үнэ: 1000 доллар

3. Apple iPhone 8 Plus

800 долларын үнэтэй зарагдаж эхэлсэн энэхүү гар утас нь iPhone X-тэй ижил төстэй. Камер нь давхар линзтэй. iPhone X дээрх шиг OLED дэлгэцтэй ч, нүүр царай таних технологи байхгүй.

Гэвч хурууны хээгээр таних технологийг уг гар утсанд суулгаж өгсөн. Энэ нь хэрэглэгчдэд илүү амар санагддаг байна. Animoji ашиглах боломжгүй.

Үнэ: 800 доллар

2. Samsung Galaxy S9 Plus

Galaxy S9 Plus-ийн хувьд Galaxy S9-ийн илүү сайжруулсан хувилбар юм. Гэсэн хэдий ч аливаа зүйлийг 2 дахин татаж авах хүчин чадал бүхий камертай. Түүнчлэн уг гар утас нь өөртөө RAM-тай учраас үйлдлийн системийн үйл ажиллагааг илүү хурдан болгодог.

Хүмүүсийн хувьд 1000 доллараар iPhone X авч байхаар 800 гаруй доллараар Samsung Galaxy S9 Plus гар утсыг авсан нь дээр гэж үздэг байна.

1. OnePlus 6

Энэ гар утсанд утасгүй цэнэглэгч байхгүй, харин усны хамгаалалт, өнгөлөг, тод дэлгэц, сайн чанарын камер бий.

Андройд үйлдлийн системтэй гар утаснууд дотроос хамгийн хурдан нь OnePlus 6 гэж хэлж болно. Dash Charger-тэй учир гар утсаа богино хугацаанд цэнэглэх боломжтой.

Андройдын Oxygen OS үйлдлийн системийн тусламжтай ажилладаг байна.

14
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
4
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *