Британи оюутнууд шээснээс цахилгаан гаргаж авч байна

0

Английн Бристол хотын Баруун Английн их сургуульд саяхан нэгэн үр ашигтай суултуурын загварыг суулгажээ. Оюутны баарны гадаа байрлуулсан энэхүү бие засах газрын суултуур нь шээсэн дэх микробыг өсгөснөөр цахилгаан эрчим хүч гарган авдаг байна. Дуусашгүй нөөц болох хаягдал бүтээгдэхүүнийг үр ашигтай ашиглах энэ технологи нь ‘ногоон’ байх нэг үндэс юм хэмээн Бристолын БиоЭнергийн төвийн захирал, профессор Ioannis Ieropoulos хэлжээ.

Британи оюутнууд хөнгөнөөр бие засах бүртээ цахилгаан гаргаж байна 3

Цахилгаан эрчим хүч нь бие засах газрыг гэрэлтүүлэхэд ашиглагдаж байгаа аж. Шээсний хүчээр цахилгаан эрчим хүч гаргах энэхүү суултуурыг гамшгийн бүс дэх дүрвэгчдийн баазад ашиглах зорилгоор бүтээсэн байна. Энэхүү төслийг тус их сургууль болон тусламжийн Oxfam агентлаг хамтран хэрэгжүүлж байгаа юм. Бүтээгчид нь дээр дурдсан бүс дэх бие засах газрууд гэрэлтүүлэггүй байх нь хүмүүст аюул учруулах нэг нөхцөл болно гэж үзэж байгаа аж.

“Хэрвээ бид ариун цэврийн газрын орчныг гэрэлтүүлж чадвал энэ газар руу явж байгаа хүмүүсийг аюулгүй байлгахад тус болох болно.” хэмээн Oxfam дахь ус, эрүүл ахуйн салбарын тэргүүн Andy Bastable өгүүлжээ. Мөн хэрвээ туршилт амжилттай болвол цахилгаан эрчим хүчний боломжгүй янз бүрийн газруудад ашиглахыг зорих болно гэсэн байна.

Британи оюутнууд хөнгөнөөр бие засах бүртээ цахилгаан гаргаж байна 2

Бристол хотын хувьд хүний ялгадсыг эрчим хүчинд хувиргахад ашиглаж байгаа анхны тохиолдол энэ биш юм. Өнгөрсөн жил Бристол болон Бат хотуудын хооронд явж эхэлсэн автобус нь 4 хүний 1 жилийн турш ялгаруулах ялгадаснаас гаргаж авсан хийгээр 300 хүртэл км замыг туулах юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Ganochir Enebish

    Ganochir Enebish

    2015/03/06 at 16:58

    mongol oyutnuud yu hj bna

  2. Ganochir Enebish

    Ganochir Enebish

    2015/03/06 at 16:58

    mongol oyutnuud yu hj bna

  3. Ganochir Enebish

    Ganochir Enebish

    2015/03/06 at 16:58

    mongol oyutnuud yu hj bna

  4. Ganochir Enebish

    Ganochir Enebish

    2015/03/06 at 16:58

    mongol oyutnuud yu hj bna

  5. Ganochir Enebish

    Ganochir Enebish

    2015/03/06 at 16:58

    mongol oyutnuud yu hj bna

  6. Ganochir Enebish

    Ganochir Enebish

    2015/03/06 at 16:58

    mongol oyutnuud yu hj bna

  7. Ganochir Enebish

    Ganochir Enebish

    2015/03/06 at 16:58

    mongol oyutnuud yu hj bna

  8. Ganochir Enebish

    Ganochir Enebish

    2015/03/06 at 16:58

    mongol oyutnuud yu hj bna

  9. Зочин

    2015/03/06 at 18:13

    mongol oyutnuud piiv uugaad gadaa sheej l bga bh

  10. Зочин

    2015/03/08 at 23:24

    MONGOL OYUTNUUD ONTS SURDAG HED N GADAGHAA GARJ MUU SURDAG N KOMNII ARD ODRIIG ONGORUULJ BNA HARIN DUNDAJ HED N TSAGIIN AJIL HIIJ ODOR HONOGIINHOO HOOLIIG OLJ BNDA MUNDAG BGAA BIX MONGOL OYUTNUUD CHADLIINHAA HEREER HIIJ CHADAH YMNUUSAA HIIJ BNSHDE

  11. Зочин

    2015/05/28 at 10:05

    Mongol oyutnuud tsalingaa buuhiig tesch yadaad l suuj bga biz. neg buuhaar n tgd haana yamar gazar bn showdaad uuj ideed booljood zodoldood yavj bga. Hicheelee taslana. Bagshaa nairah gej uzne. Er n dandaa l guilgaar surdag hulgaichuud doo.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *