Ердөө зайдас, төмс ашиглаад хийж болох амттайхан хоолны жор. Цаг бага орохоос гадна боломжийн өл дарчихна

0

Пирожкины гурил зуурч хөөлгөхөд цаг их ордог, тийм учраас ажил ихтэй өдрүүдэд ийм хоол хийх нь тун ховор. Тэгсэн мөртлөө гоё хоол идмээр байдаг. Аз болж пирожкины хурдан болдог жор байна. Ямар ч тохиолдолд “өл залгуулахаар” жор. Шарсан зайдас, төмстэй хоолыг хийхэд заавал мэргэжлийн тогооч байх албагүй.

© Depositphotos

 

Зайдастай пирожки

Хөргөгчинд нэг өндөг, зайдас байвал яаран сандран санаагаар унах хэрэггүй. Заавал олон төрлийн орц байж амттай хоол хийж болно гэж бодож огт болохгүй. Хайруулын тавганд зайдастай пирожкиг 30 минутад гурилгүйгээр хийх аргыг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Орц

  • Вафелийн 1 хавтгай
  • 500 г төмс
  • 3 зайдас
  • 50 г цөцгийн тос
  • 1 өндөг
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • Перец  – өөрийн амтанд тохируулж

 

Хийх арга

1. Төмсөө давстай усанд чанаад усыг нь асгана. Төмсөө цөцгийн тостой хольж нухна.

2. Төмсөө халуун байгаа дээр нь вафелийн хавтгай дээр халбагаар жигд тараана.

© Depositphotos

3. Төмсөн дээрээ түүхий зайдсаа тавиарай.

4. Вафелийн хавтгайг рулет хэлбэрээр болгоомжтой хуйлна. Вафель хугарчихвал хэдэн минут хүлээж зөөлөрснийх нь дараа дахин хуйлаарай.

5. Рулетийг 3 см-ийн өргөнтэйгөөр хуваана.

6. Өндгөө хагалаад давс, перецээр амтална.

7. Төмстэй пирожкиг өндгөнд хоёр талаар нь дүрээд хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь шарна.

Пирожкиг халуунаар нь улаан лооль эсвэл сармисны соусаар амтлаад иднэ.

3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *