Хүүхдээ эрүүл зөв хоол хүнс хэрэглэж сурахад нь туслах 8 зөвлөгөө. Ногоо идэх дургүй хүүхдүүд ч амтархан идэх болно

0

Их Британийн нэгэн судалгааны баг бага насны хүүхдүүдийн 46 орчим хувь хүнсний ногоо идэхээс татгалздаг гэсэн тооцоо гаргажээ. Мөн судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 75 хувь нь хүүхдүүдийнхээ тэжээллэг хүнс хэрэглэж чадаж байгаа эсэх тухайд санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Эцэг эх бүрийн хувьд үр хүүхэд нь тэжээллэг хүнс хэрэглэж байх нь чухал боловч бага насны хүүхдүүд хүнсний ногоо идэх тун дургүй байдаг билээ. Харин энэ асуудлын шийдлийг хэрхэн олж болох тухай манай нийтлэлээс олж уншаарай.

1. Хүнсний дэлгүүр рүү хүүхэдтэйгээ хамт орж байгаарай

© depositphotos.com, © shutterstock.com

Хүнсний бүтээгдэхүүн цуглуулахдаа хүүхдээ хамт авч явж, хүнсний ногоог хаанаас авдаг тухайгаа харуулаарай. Тэд өөрсдийн сонголцсон зүйлсээ идэх магадлал илүү өндөр байдаг гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй болов уу.

 

2. Соус бэлдэж өгөх

© instagram / chrissyteigen

Хоол амтлагч зүйлс эрүүл бус шүү дээ гэж та бодож байж болох юм. Тэгвэл хэрэгцээгүй чихрийн агууламжгүй амтлагч соус маш олон байдаг ажээ. Хуммус нухаш (hummus), салса болон тараг суурьтай соуснууд нь амттай бөгөөл хэт их илчлэггүй тул хүнсний ногооны хамтаар өгөхөд тохиромжтой.

 

3. Хоолонд нь бага зэрэг элсэн чихэр нэмэх

© ShakinBacon / Reddit

Хүнсэнд нь бага зэрэг чихэр нэмэх нь хүүхдийн тань чихрийн хэрэглээг тун бага нэмэгдүүлэх хэдий ч жимс болон хүнсний ногооны хэрэглээг нь маш сайн дэмжихэд тусалдаг ажээ. Тухайлбал, та лууванг бага зэрэг бор элсэн чихэртэй холих эсвэл жимсний шүүсэнд нь бага зэрэг хүнсний ногоо хийх зэрэг аргыг ашиглахыг зөвлөж байна.

 

4. Хоолыг нь тэдэнд сонирхолтой байдлаар бэлдэх

© dropstop / Reddit

Бүтээлч сэтгэлгээгээ ашиглах цаг болжээ! Хүүхдийнхээ таваг дээрх бэлдсэн хоолоо хөгжилтэй хэлбэр дүрстэй болгон байрлуулж, өнгө нэмэх орцуудыг нэмж өгөөрэй. Мөн та тэрхүү хоолондоо хөгжилтэй нэр ч өгч болох юм шүү.

 

5. Хоолоо өөрөө таваглах боломжийг нь олгох

© shutterstock.com, © shutterstock.com

Идэх хоолныхоо сонголтыг өөрөө хийх эрх чөлөөг нь тэдэнд олгоод үзээрэй. Тэд өөрсдөө хүнсний ногоог хэрэглэж эхлэх хүртэл бага зэрэг хугацаа шаардагдана гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь тэд маш сониуч тул байж болох бүхнийг л хэрэглэж үзэх болно. Мөн түүнчлэн хүүхэд өөрөө сонгосон хоолоо идэх магадлал маш өндөр байдаг ажээ.

 

6. Хамт хоол хийгээрэй

© instagram / davidbeckham

Ажиллагаа их орох хэдий ч үр дүн нь таны сэтгэлд нийцэх сонголт бол хамтдаа хоол хийх явдал юм. Хүүхдүүд аливааг сурч мэдэх асар их тэмүүлэлтэй байдаг тул тэдэнд яагаад хоол хийхийг зааж өгч болохгүй гэж? Хэрэв хоол хийхэд хэт бага насны хүүхэдтэй бол тэдэнд хялбар хийж болох тако зэргийг хэрхэн хийхийг зааж өгөөрэй.

 

7. Хүүхэд тань идэхгүй байсан ч хоолны ширээн дээрээ хүнсний ногоо болон жимсийг заавал тавиарай

© shutterstock.com

Нэгэн ээж хүүхэд нь жимс ногоо идэхгүй байсан ч хоолны ширээн дээрээ заавал байрлуулдаг тухайгаа дурьджээ. Учир нь энэ үйлдэл хэдийгээр тэд идэх хүсэлгүй байсан ч заавал хэрэглэх хэрэгтэй гэсэн ойлголтыг төрүүлдэг ажээ.

 

8. Гэр бүлийн гишүүн бүр ижил зүйлс идэх боломжтой эрүүл хоол бэлдэх

© instagram / chrissyteigen

Та хоолны газарт биш гэртээ байгаа тул хүүхдэдээ болон өөртөө зориулж тусдаа хоол хийх хэрэггүй. Гэр бүлийн гишүүн бүр ижил хэрэглэж болохуйц хоол хүнсийг бэлтгэж байхыг зөвлөж байна. Энэ нь өмнө дурьдсан идэх зүйлсээ өөрөө бэлтгэж авахтай нэгэн ижил тул хүүхдийн хүнсний ногооны хэрэглээ нэмэгдэх үр нөлөөтэй.

Танай гэр бүлд хүнсний ногоог үзэн яддаг бяцхан жаал эсвэл хөөрхөн охин бий юу? Хэрэв тийм бол энэ асуудлыг та хэрхэн шийддэг вэ?

4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *