Жирийн нэг эд зүйлсийн дотор санаанд ч оромгүй гайхалтай зүйлс нуугдаж байдгийг олж илрүүлсэн 20 тохиолдол

1

Бид багадаа тоглоомоо задалж дотор талыг нь их үздэг байж билээ, дотор нь юу байгаа бол гэдэг сонирхолдоо хөтлөгдөн өөрийн эрхгүй гар загатнадаг байж дээ. Хүүхдүүд юм их эвддэг бөгөөд энэ нь шинэ мэдлэгт хөтлөгдөх зах хязгааргүй хүсэлтэй нь холбоотой. Томрох тусам тэр сонирхол хаашаа ч юм алга болно. Хүмүүс өдөр тутмынхаа амьдралын эргүүлэгт орохын зэрэгцээ ариг гамтай ч болдог биз. Дэлхий ертөнц бидэнд хэдэн сая гэнэтийн бэлэг бэлдсэн тул үргэлжлүүлэн сонирхож, шохоорхож л байх хэрэгтэй. Жирийн эд зүйлийг өөр өнцгөөс харахад л болно шүү дээ.

Таныг эргэн тойрондоо байгаа бүх эд зүйлсээ эвдэж доторхыг нь үзээрэй гэж хэлээгүй юм шүү. Ямар нэг эд зүйлийн дотор талд нь этгээд зүйл байгааг олж харсан хүмүүсийн нээлтүүдийг сонирхуулахыг хүслээ.

1. Нялцгай биет дотор гацсан загас

© timsamuelphotography / Instagram

Уг гэрэл зургийг австралийн гэрэл зурагчин даржээ. Загас нь угтаа нялцгай биетийг дотор талаас нь идэх санаатай байсан бололтой, даанч өөрөө дотор нь гацжээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол ховдог загас урхинаас амьд гарах нь бараг л худлаа ажээ.

 

2. Энэ бол чулуу биш, 400 сая жилийн тэртээ үхсэн трилобит юм

 

3. Хортой могойны сүүл дотроо ямар байдаг бол гэж урьд нь бодож байсан бол хариулт нь энэ байна

© DR-boofenshmirtz / reddit

 

4. Гортензи цэцэгсийг дотроос нь харахад

© Scaulbylausis / reddit

 

5. Өдгүй шар шувууг та урьд нь харж байсан уу?

© molnix / reddit

 

6. Гэрлэн дохионы гэрлийг бид өдөр болгон хэдэн арван удаа хардаг, гэхдээ хэзээ ч дотор талаас нь харж байсангүй. Шилгүйгээр ингэж л харагддаг юм байна шүү

© WITCHFlNDER-GENERAL / reddit

 

7. Оцон шувууны чанасан өндөг. Өнгөгүй гэрэлтдэг цагаантай юм байна

© Donald Morrison / Flickr

Оцон шувууны өндгийг Фолклендийн арлынхан иддэг бөгөөд чанаж эсвэл шарж болгоно. Чанахад их төвөгтэй, 45 минут шаарддаг ажээ.

 

8. Үеэл дүү маань дотроо бяцхан наймаалжтай далайн дун олжээ. Нэг бодлын их өхөөрдмөөр, нөгөө бодлын их зэвүүн харагдах ажээ

© rockyroo529 / reddit

 

9. Энэ бялуу зөвхөн гаднаасаа төгс бус дотор хэсэг нь ч мөн өөгүй

© kseniapenkina / reddit

 

10. Сансрын нисгэгчийн сканфандр маш нарийн “хийцтэй” юм байна

© ReaganAbe / reddit

 

 

11. Динозаврын яс. Олон сая жил газрын хөрсөнд хэвтэж байсан тул ясны эд эсэд эрдэс бодис шингэж чулуужжээ.

© batmanbutawesome / reddit

 

12. Энэ угтаа теннисийн бөмбөг юм. Гэхдээ дотор талыг нь эргүүлээд тавьчихсан байгаа нь шоколад шиг л харагдаж байна.

© yash_chem / reddit

 

13. Цаг уур судлаач Гаррет Блэк “аадар борооны үүлний нүд”-ний гэрэл зургийг дотор талаас нь даржээ. Тун удахгүй хүчтэй хуй салхи босож аадар бороо орно.

© SamanthaJK09 / reddit

 

Харин аадар борооны үүл гаднаасаа ингэж харагддаг

© Public Domain / Wikimedia Commons

 

14. Махчин загасны үр төл өндгөн дотроо байгаа нь

 

15. Хөрсөнд суулгасан шатахуун түгээх газар

© planemaster / reddit

 

16. Нэгэн зураач бүтэн жилийн турш энэ модоор будгаа хутгадаг байжээ. Будагны давхарга үүссээр л, хөрөөдөж үзэхэд ийм гоё үе үүссэн байна

© five_hammers_hamming / reddit

 

17. Халимны хавирга гэнэ

© fjbruzr / reddit

 

18. Цэцгийн дэлбээн дунд QR код харагдана уу даа?

© DaKoTaIsBoSsFcOo / reddit

 

19. Бетон гүүрийг зүссэний дараа пикник хийхэд яг тохиромжтой сүүдрэвч бэлэн болжээ

© Lantech / reddit

 

20. Арай том хэмжээтэй усан онгоц барихын тулд  Silversea компани хуучин онгоцоо дундуур нь хувааж нэмэлт орон зай бий болгохоор шийджээ

© AmericanActionHero / reddit

Гэрэл зургийн цуглуулгаас чухам аль нь танд илүү их таалагдав?

42
ГайхмаарГайхмаар
21
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ундрал Энхбаатар

    Ундрал Энхбаатар

    2020/03/12 at 02:24

    70 Jil hamt amidarsan hoyr 😌😢

  2. Даржаа Нарантуяа

    Даржаа Нарантуяа

    2020/03/13 at 07:31

    Барилгын тусгай зөвшөөрлийн 20203.12 хурлын шийдвэр

  3. Д. Уянга Штээ

    Д. Уянга Штээ

    2020/03/13 at 12:15

    Гэрэлт Од

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *