2000-аад оны үед ид алдаршиж байсан 13 хамтлаг, дуучдын өөрчлөлт. Тухайн үед дуун дээр нь бүжиглэж залуу насаа өнгөрөөж байсан дуучдаа одоо ямар болсныг харахад бэлэн үү?

1

Тэдний хит дуунуудыг бид бага залуудаа сонсож, бүжиглэж өссөн. Дуунуудыг нь хайрлаж дурлаж, уйтгарлаж, болзоонд явахдаа сонсдог байлаа. Үнэхээр аз жаргалтай бас залуу ч байж дээ. Нелли Фуртадогийн “Say It Right”, “«Femme Like You” – К-Maro, Жеймс Блантын “You’re Beautiful”- дууг сонсохоор одоо ч сэтгэл дулаацсан хэвээр.

1. Жеймс Блант

© James Blunt / youtube © Manny Carabel/Getty Images

2004 онд Британийн хөгжимчин Жеймс Блантын «You’re Beautiful» дуу гарч байж билээ. Хэдэн сая бүсгүйчүүд дууны үг, аянд нь уярч урт үст дуучинд ухаангүй дурлаж байсан нь саяхан мэт тод санагдаж байна. Энэ бол 2000-аад оны үеийн сайхан дуунуудын нэг мөнөөс мөн, Жеймс Блант ч хэдэн сая шүтэн бишрэгчтэй болж чадсан юм. Хэдэн жилийн дараа британи дуучны нэр хүнд багахан унасан ч гэлээ өнөөдөр ч гэсэн сэтгэлд үлдэх дуугаа бичүүлсээр л байна. Саяхан «Monsters» дуугаа гаргасан нь хүнд өвчтэй байгаа аавдаа зориулжээ.

 

2. Жери Халлиуэлл

© Geri Spice / youtube © therealgerihalliwell / instagram

«It’s Raining Men» дууны шинэ хувилбараар алдаршсан нь 2001 он. Уг дуу аль 1980-аад оны эхээр бичигдсэн байдаг, тэр үедээ ч The Weather Girls дуулж дэлхийг шуугиулж байсан түүхтэй. Жери мартагдсан аялгууг дахин амилуулж тэр дороо л амжилтад хүрсэн гэгддэг, тухайн үедээ “Spice Girls” хамтлагийн охидоос уран бүтээлээрээ хамгаас дээгүүрт бичигддэг нэгэн болжээ. 2007 онд Халлиуэлл дуу хөгжмийн салбарыг орхиж утга уран зохиолд хүч сорихоор шийдсэн юм. 47 настай дуучин бүсгүй өнөөдөр уншигч олноо уран бүтээлээрээ баярлуулсаар явна.

 

3. Даррен Хейз

© Darren Hayes / youtube © darrenhayes / instagram

1990-ээд оны сүүлээр австралийн Savage Garden хамтлагийн гоцлол дуучин алдрын оргилд хүрсэн байлаа, «To The Moon and Back»  дуу нь одоо ч дээгүүр бичигдсэн хэвээр. 2000-аад оны эхээр хамтлаг нь тарж бутарсан тул хамтлагийн гишүүд зам замаа бодохоос өөр аргагүйд хүрчээ. Даррен Хейз эхлээд ганцаараа дуулж багагүй амжилтад хүрсэн байна. Түүний «Insatiable» дуу нь сүүлийн 20 жилд шилдэг дууны жагсаалтаас бараг л буусангүй, харин 2002 онд гаргасан клип нь тэр үедээ олон хүний хайрыг хүртэж байжээ. Даррен өнөөдөр уран бүтээл туурвихаа больж Лос-Анжелест тайван бөгөөд буйдхан амьдралаар амьдарч байна. Гэртээ “Оддын дайн” үзсэн шигээ өдрийг өнгөрөөхийн зэрэгцээ хайртай нохойгоо салхилуулж инстаграмаа зургаар нь дүүргэдэг ажээ.

 

4. Эйкон

© Akon / youtube © akon / instagram

2006 онд америкийн дуучин Эйкон болон Эминем хэмээх залуучууд дэлхийг шуугиулж байлаа. «Smack That» гэх нэртэй дуу бидний дисконы гол дуу болж байсныг санаж байна уу? Дуучны өөрийнх нь хувьд түүний алдрын оргил 2006-2010 онуудад иржээ, харин дараа нь рэппер дуучин урт хугацааны амралтаа авахаар шийдсэн байдаг. Эйконы интаграмм хуудсыг харахад өнөөдөр тэрээр тоглолтоо үргэлжлүүлэн хийхээр шийдсэн нь тодорхой. Үүнээс гадна төрөлх нутаг болох Сенегалдаа ирж ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллаж байгаа ажээ.

 

5. Нелли Фуртадо

© Jason Merritt/FilmMagic © Neil Mockford/GC Images

Канад дуучин Нелли Фуртадо «Say It Right» дуугаараа сонсогч олны хайрыг татсан юм. 2000-аад оны үед Нелли алдрын оргилд хүрсэн, Жастин Тимберлейк болон Тимбалэндтэй хамтран дуулсан «Give It To Me» болон «Promiscuous» дуунууд нь ихээхэн шуугиан тарьж байсан бөгөөд хит жагсаалтуудаас авч болох бүхий л оргилыг эзэлж чадсан. Удалгүй дуучин бүсгүй нөхөрт гарч тайзнаас нэг хэсэгтээ завсарласан. Өнөөдрийн хувьд Нелли нөхрөөсөө салсан, хааяа нэг тоглолт хийсээр байна.

 

6. Моби

© Moby / instagram © Paul Natkin/WireImage

2005 онд америкийн дижей-гийн зүүдэнд «Lift Me Up» дуу ирсэн гэдэг. Энэ дуугаа өөрийнхөө цомгийг гаргах эцсийн мөчид нэмж байсан түүхтэй. Энэ л дуунд нь түмэн олон дуртай. Моби өнөөдөр Лос-Анжелес хотод амьдарч байна, жижгэвтэр баар, ресторан зэрэгт зориулж дуу бичиж өгдөг болжээ.

 

7. Ашер

© usher / instagram © Carlo Allegri/Getty Images

Ашерийн дуулсан «Yeah!» дууг сонсоогүй тэр үеийн хүн гэж бараг байхгүй дээ. Уг дуу хэдэн долоо хоног бүх л төрлийн хитүүдийн дээгүүр байрыг эзэлж байсан юм. Ашерийн сүүлийн цомог 4 жилийн тэртээ гарсан байдаг. Дуучин өнөөдөр амжилттай бизнес эрхлэгч болсон. Өөрийн гэсэн дуу хөгжмийн лейблтэй, хэд хэдэн төрлийн үнэртэй ус гаргасан, “Кливленд Кавальерс” сагсан бөмбөгийн клубын нэгэн эзэмшигч. Үүнээс гадна Ашер хэд хэдэн ресторан нээн ажиллуулж байна.

 

 

8. Дайдо

© Brian Rasic/Getty Images © dido / instagram

Дайдогийн «Thank You» дууны дахилт нь түүнийг дэлхийн хэмжээний алдартан болоход нь тусалжээ, тэр л дахилтыг Эминем «Stan» дуундаа оруулсан юм. Дуучин бүсгүй мөн клипэнд нь ч тоглосон. Дуучин бүсгүй Эминемтэй хамтран ажиллах болсон түүхээ ийн дурсжээ: “Нэг удаа би ёстой мөрөөдлийнхөө захидлыг авсан. Захидалд “Бидэнд таны цомог маш их таалагдлаа, сэмпл болгож нэг дууг тань сонгосон болно. Таныг гомдохгүй гэж найдаж байгаа бөгөөд танд бидний дуу таалагдана гэж итгэж байна” гэсэн байсан”. Зууны төгсгөлөөр Дайдо «My Lover’s Gone» дуугаа гаргасан, мөн л алдаршиж үзэгч олны үзэх дуртай “O Clone” цуврал киноны дуу болсон юм. Хэсэг завсарласны дараа дахин дуун дээрээ ажиллаж эхэлсэн, өнгөрсөн жил 6 дахь цомгоо гаргажээ.

 

9. Мустафа Сандал

© Dagmar Scherf/ullstein bild via Getty Images © mustafasandal24 / instagram

Мустафа Сандал нь Европт алдаршиж чадсан туркийн дуучин. Түүний алдартай дуунуудаас нэрлэвэл «Story» болон «All My Life», тэр үеийн үдэшлэгийг чимдэг байлаа. Сандалын сүүлчийн цомог 2015 онд гарсан байдаг. Өнөөдрийн хувьд Европт бараг тоглохоо больсон бөгөөд гэр бүлдээ цаг заваа зориулж мөн хөл бөмбөг тоглон цагийг өнгөрөөх болжээ.

 

10. Мика

© Rob Verhorst/Redferns © mikainstagram / instagram

Энэ буржгар үстэй залуу Их Британи гаралтай бөгөөд чадалтай дуу хоолойгоороо бидний зүрх сэтгэлийг эзэмдэж чадсан. «Relax, Take it Easy» дуу нь цацагдаж эхэлсэн үеэсээ л сонсогчдын хайрыг татжээ. 2007 онд дуучин анхны цомгоо гаргаж байсан түүхтэй. 2019 оны 7 дугаар сард дуучин зуны синглээ гаргасан, харин оны сүүлээр 5 дахь цомгоо гаргаж амжжээ.

 

11. 5ive хамтлаг

© Mike Prior/Getty Images © five__official / instagram

Британийн поп хамтлаг 5ive 90-ээд оны сүүл болон 2000-аад оны эхээр концертуудыг доргиож байлаа. «Everybody Get Up» болон «We Will Rock You» дууг нь сонсоод бүгд сэргэдэг байсан даа. 2001 болон 2007 онуудад хамтлаг хоёр ч удаа тарж байжээ. Өнөөдрийн хувьд залуучууд цөөн хүнтэй бүрэлдэхүүнээр уран бүтээлээ туурвиж байна.

 

12. Дэдди Янки

© Bill Tompkins/Getty Images © Alexander Tamargo/Getty Images

2004 онд гарсан «Gasolina» дуун дээр бид нар хичнээн ч олон жил бүжиглэсэн юм дээ. Пуэрто-рикогийн дуучин Дэдди Янки уг дууг дуулж алдаршуулж байжээ. Бүр 2017 он хүртэл буюу «Despacito» дуу гартал өөрийн төрөлдөө алдартай хэвээр байсан юм. Уг дууг Луис Фонситай хамтран бичсэн байдаг. Өнгөрсөн жил дуучин «Con Calma» дуугаараа бас нэгэн шуугиан тарьжээ. Дуучин одоо ч гэсэн сонсогч олноо уран бүтээлээрээ баярлуулсаар байна.

 

13. К-Maro

© Tony Barson/WireImage © cyrilkamar / instagram

«Femme Like You»«Crazy» болон «Let’s Go» зэрэг гал халуун дууг санаж байна уу? Хэрвээ санахгүй байвал яг одоо клипийг нь үзээрэй. Танд л гэж хэлэхэд «Femme Like You» дууны клип дээр гарах эвхэгддэг ухаалаг утсыг олж хараарай, тэр үедээ супер залуучууд л барьдаг байлаа.

© K Maro Officiel / youtube

Эдгээр хит дуунуудыг эргэн дурсахад бүжгийн шал хэрхэн цөмрөх шахам байсныг санаж байна уу?

Араб гаралтай канад дуучин, продюсер Сирил Камар 2010 онд сүүлчийн цомгоо гаргаж байжээ. Тэр үедээ K-Maro алдар нэр, уран бүтээлээ туурвин олсон мөнгөөрөө өөрийн лейблийг амжилттай нээж продюсерийн чиглэлээр ажиллах болсон. Үүнээс гадна сайн санааны үйлсэд тэрээр маш их анхаарал хандуулдаг. Осолд орсон хүмүүс болон хүнд нөхцөл байдалд орсон жирийн иргэдэд их хэмжээний мөнгө хандивладаг. Хүүхдүүдэд туслах өөрийн гэсэн санг хүртэл байгуулан ажиллуулж байна. K-Maro өнөөдөр тоглолт бараг хийхгүй байгаа, хааяахан захиалгаар л ганц хоёр тоглолт хийх болсон. Жишээ нь, хамгийн сүүлд Беларусть дуу хөгжмийн наадамд урилгаар оролцжээ.

Та эдгээр дуунуудаас алийг нь илүү сайн санаж байна?

3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Monica Monna

    Monica Monna

    2020/03/11 at 20:10

    Mundag duuchin shvv.duug n aomsoh durtai.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *