
Гэрэл зурагчин Olivia Locher АНУ даяар маш сонирхолтой хайгуул хийж аялсан байна. Ингэхдээ тэрээр тус улсад мөрдөгддөг хамгийн хачин жигтэй хууль дүрмүүдийг олохыг хичээжээ. Үр дүнд нь “I Fought the Law” нэртэй гэрэл зургийн цувралаа гаргасан нь уг этгээд хуулиудыг харах өөрийн өнцгийг илэрхийлсэн байна. Түүнд энэ сонирхолтой санаа хэрхэн орж ирсэн тухай асуухад Olivia Locher ийнхүү хариулжээ. “Нэгэн найзтайгаа ярилцаж байх үед тэр найз маань арынхаа халаасанд конусан жигнэмэгтэй зайрмаг авч явах нь хууль бус гэдгийг хэлсэн. Хэдий тэр ярианаас хойш урт хугацаа өнгөрсөн ч би тэр тухай бодсоор л байсан. Тэгээд л би анхныхаа судалгааг хийж эхэлсэн бөгөөд энэ нь гайхалтай гэрэл зургийн төсөл болно гэдгийг мэдэж байсан юм.”
Өмнөд Дакотад цахилгаанжуулалт үүсгэх нь хууль бус.
Алабамад хэзээ ч арынхаа халаасанд конус хэлбэртэй зайрмаг авч явж болохгүй.
Вашингтонд Америкийн төрийн далбаан дээр дугуй дүрснүүд зурах нь хууль бус.
Канзаст цайны аяганд дарсаар үйлчлэхийг хориглодог.
Оклахомад автомашинаа хайрлах нь хууль бус.
Шинэ Мексикт хад чулуун дээр зураг зурах, бичих хориотой.
Мэрилэндэд модон дээр хадаас хадсан тохиолдолд 50 доллараар торгодог.
Вермонтод цэсэнд бичээгүй л бол өнгө оруулсан маргаринаар үйлчлэх хууль бус.
Флоридад шингэн латексаар ‘хувцаслаж’ олон нийтийн газарт явах хориотой.
Нью Жерсид олон нийтийн газарт шөл тамшаалвал баривчлагдана.
Невадад живэр сахалтай эр хүн эмэгтэй хүнийг үнсэх нь хууль бус.
Кентаккид зүлгээ улаан өнгөөр будахыг хориглодог.
Род Айлендэд нэвт гэрэлтсэн хувцас өмсөх нь хууль бус.
Майнед эмэгтэй хүний эрүүн доор өдөн дэвүүрээр гижигдэж болохгүй.
Ютад хийл хөгжмийг цаасан уутанд хийж гудамжаар авч явахыг хориглодог.
Аляскд урд талын суудал дээр гурван хүн суухыг хориглодог.
Коннектикатад даршилсан өргөст хэмх нь албан ёсны даршилсан өргөст хэмх мөн бол ойх ёстой гэж үздэг.
Висконсинд олон нийтэд үйлчлэх зоогийн газарт алимны бялууг бяслагтай хамт олгохгүй байвал хууль зөрчсөн хэрэг.
Техаст хүүхэд этгээд үс засалттай байх нь хууль бус.
Хавайд чихэндээ зоосон мөнгө хийхийг зөвшөөрдөггүй.
Калифорнид усан санд дугуй унахыг хуулиар хориглодог.







