Ердөө 2 орц байхад л таны нүүрийг ямар ч өө сэвгүй болгох 11 маск

6

Хөгшрөлт, уур амьсгалын өөрчлөлт болон стресс гээд бидний арьсанд нөлөөлдөг хүчин зүйлсийг дурдаад байвал дуусахгүй биз ээ. Арьсны асуудлаас сэргийлэхийн тулд та залуу байгаа дээрээ анхаарах хэрэгтэй. Хөргөгч доторх ердөө хоёр орцын тусламжтай өөрчлөлтийг бий болгох боломжтой байтал, яагаад заавал үнэтэй крем худалдаж авна гэж?

Бид танд ердөө хоёр орцоор хийж болох, байгалийн гаралтай 11 маскыг хэрхэн бэлтгэх аргыг хүргэж байна. Та эдгээр маскыг хэрэглэснээр нүүрний арьсаа ямар ч өө сэвгүй болгох юм.

11. Улаан лооль + Хүнсний сод

Та шүүслэг, шинэхэн улаан лооль ашиглах хэрэгтэй. Энэ маск батга устгах витамин В9 амин дэм, арьс хуурайшихаас сэргийлэх витамин А амин дэм, толбо, нөсөөг арилгах витамин К амин дэм, арьсны эсүүдийг нөхөн төлжүүлэх витамин К амин дэм болон цайр, түүнчлэн чийгшүүлэх үйлчилгээтэй кали, зөөлрүүлэх нөлөөтэй кальци, арьсыг тайвшруулж амраахад туслах холиноор баялаг юм.

Жор:

  • Нэг ширхэг улаан лоолийг шахна
  • 2 цайны халбага хүнсний содтой холино
  • Нүүрэндээ түрхээд 10 минут байлгана
  • Нүүрээ усаар угаана

 

10. Авокадо + Зөгийн бал

Авокадо нь найрлагандаа кали, кальци, сод, фосфор, төмөр, магни, цайр болон витамин Е амин дэмийг агуулдаг. Үүнийг зөгийн балтай хамтад нь хэрэглэснээр авокадо таны арьсыг тэжээж, илүү торгомсог болгоно.

Жор:

  • Нэг ширхэг бэлэн болсон авокадог нухаш болгоно
  • Нэг цайны халбага зөгийн балтай холино
  • Маскыг нүүрэндээ түрхээд 15 минут байлгана
  • Маскыг усаар угааж арилгана

 

9. Гурил + Төмсний шүүс

Гялалзсан сайхан арьстай болохын тулд гурил болон төмсний шүүсийг хооронд нь хольж хэрэглэнэ. Гурил хатуу арьсыг гуужуулах бол төмсний шүүс хар толгойтой батгыг цэвэрлэж, арьсыг гэрэлтүүлнэ.

Жор:

  • Нэг ширхэг төмсний шүүс болон 6 цайны халбага гурилыг холино
  • Арьсандаа түрхэж, зөөлөн иллэг хийнэ
  • 15 минут байлгана
  • Усаар угаана

 

8. Өргөст хэмх + Куркума

Бид бүгд л найрлагандаа өргөст хэмх агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх дуртай байдаг. Энэ хүнсний ногоонд баярлах хэрэгтэй бөгөөд арьсыг гайхалтай чийгшүүлдэг. Нэмж хэлэхэд уг өргөст хэмхийн маскыг хэрэглэснээр арьсыг илүү чангалж, бөглөрсөн нүхнүүдийг нээдэг байна. Куркума бол арьсыг залуужуулах ач тустай амтлагч билээ.

Жор:

  • Нэг ширхэг өргөст хэмхийг блендэрт хийнэ
  • Дээр нь 1 цайны халбага куркума хийж холино
  • Арьсандаа түрхэж 10-15 минут байлгана
  • Цэвэр усаар угаана

 

7. Нимбэгийн шүүс + Папая

Папая бол витамин А амин дэмээр баялаг, хүчирхэг антиоксидант юм. Нэмж хэлэхэд папаяд агуулагдах папаин нь үхэжсэн арьсны эсийг устгах ач тустай аж. Түүнчлэн найрлаганд нь агуулагдах их хэмжээний альфа гидроксид хүчил арьсыг залуужуулдаг байна. Нимбэгийн шүүсний хувьд хар толбуудтай тэмцэж, арьсыг зөөлрүүлж, гялалзсан, шинэ мэт болгоно.

Жор:

  • 1 цайны халбага папаяийн үрийг 4 дусал нимбэгийн шүүстэй холино
  • Нүүрэндээ түрхэж 10-12 минут байлгана
  • Хүйтэн, цэвэр усаар нүүрээ угаана

 

6. Ногоон цай + Зуун наст ургамал

Танд хурдан хугацаанд нүүрээ залуужуулж, ядарсан арьсаа сэргээж, батгыг устгаж, арьс хөгшрөхөөс сэргийлэх арга хэрэгтэй байна уу? Эдгээр асуудлуудыг шийдвэрлэж өгөх ногоон цай болон витамин Ц, П, К болон В амин дэмүүдэд баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх. Зуун наст ургамлын маск батгыг эмчлэх, үрчлээсийг бүдгэрүүлэх болон арьсанд тэжээл өгдөг байна.

Жор:

  • 1:1 хэмжээтэй цайны халбага ногоон цай болон зуун наст ургамлын гелийг блендэрт хийнэ
  • Арьсандаа түрхэж 30 минут байлгана
  • Дараа нь хүйтэн, цэвэр усаар угаана

 

5. Кокосын тос + Какаоны нунтаг

Какаоны маск хэрэглэх нь арьсны залуу байдлыг удаан хугацаанд хадгалахад тусална. Энэ нь витамин В5 амин дэмтэй салшгүй холбоотой. Мөн энэ нь какаоны найрлаганд нь агуулагдах теобромин болон теофиллины үзүүлж буй нөлөө юм. Кокосын тостой хольсноор энэ маск арьсыг тэжээх болон чийгшүүлж, арьсны үхэжсэн хэсгийн давхаргыг устгах ач тустай.

Жор:

  • 1:1 хэмжээтэй цайны халбага какаоны нунтаг болон кокосын тосыг холино
  • Арьсандаа түрхэж 20 минут байлгана
  • Маскыг бүлээн цэвэр ус эсвэл хөргөсөн алтан товч цайгаар угааж болно

 

4. Талх + Сүү

Талх нь амино хүчил, витамин В амин дэм болон ПП эрдэс бодисоор баялаг учир гоо сайхны маск болгон хэрэглэхэд тохиромжтой. Талх болон сүүний маск үрчлээсийг бүдгэрүүлж, хар батгыг цэвэрлэхээс гадна арьсыг чангалж, үрэвслийг эмчилнэ.

Жор:

  • 1:1 хэмжээтэй цайны халбага талх болон сүүг холино
  • Зуурмаг болтол нь сэрээгээр сайтар хутгана
  • Маскыг нүүрэндээ түрхэж 15 минут байлгана
  • Цэвэр усаар угаана

 

3. Гадил + Овьёос

Энэ маск хуурай болон эмзэг арьстай хүмүүст маш их хэрэгтэй. Гадил витамин А, В болон Ц амин дэмүүдээр баялаг билээ. Арьсыг тэжээж чийгшүүлнэ. Харин овьёос үхэжсэн арьсыг гуужуулах үйлчилгээтэй.

Жор:

  • 1:1 хэмжээтэй цайны халбага овьёос болон гадилын нухашийг холино
  • Арьсандаа түрхэж 20 минут хүлээнэ
  • Маскыг цэвэр, бүлээн усаар угаана

 

2. Идэвхжүүлсэн нүүрс + Желатин

Желатинд байгалийн гаралтай коллаген байдаг бөгөөд энэ нь арьсны гүнд нэвтрэн орж, илүү торгомсог болгодог байна. Идэвхжүүлсэн нүүрсний хувьд нүхжилтийг багасгаж, хатаана. Мөн арьсны амьсгалах хэсэг бөглөрснийг цэвэрлэж, хар эсвэл цагаан толгойтой батгыг устгадаг аж. Нэг ёсондоо энэ маск арьсыг гүнд нь цэвэрлэж, үрэвсэхээс сэргийлдэг гэж ойлгож болно.

Жор:

  • 1 цайны халбага желатиныг халуун усанд уусгана
  • Дээр нь нэг ширхэг бөөрөнхий идэвхжүүлсэн нүүрс хийнэ
  • Маскыг арьсандаа түрхээд 15 минут хүлээнэ
  • Бүлээн усаар угаана

 

1. Өндөгний цагаан + Өргөст хэмх

Гэрэлтсэн мэт арьстай болохыг хүсэж байвал энэ маскыг хэрэглээрэй. Өргөст хэмх үрэвслийн эсрэг үйлчилгээтэй учир арьсыг цэвэрлэж, тайвшруулна. Өндөгний цагаан тослог ихтэй арьсанд сайн нөлөөтэй байдаг. Арьсыг илүү чангалж, өнгөлөг болгоно.

Жор:

  • ½ хэмжээтэй өргөст хэмхийг нэг ширхэг өндөгний цагаантай хамт блендэрт хийнэ
  • Бэлэн болсон зөөлөн зуурмагийг нүүрэндээ түрхэж 15 минут байлгана
  • Бүлээн усаар маскыг угаана
137
ХөөрхөнХөөрхөн
23
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
15
БахархмаарБахархмаар
7
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *