Витамин C-ээр баялаг хоол хүнс хэрэглэх нь хүний биед ямар ач тустай вэ?

2

Витамин Ц амин дэм нь эрүүл мэндэд олон ач тустай гэдгийг та сайн мэдэх байх. Жүрж, гүзээлзгэнэ, манго, папая, тоор, гуа, киви, брюссель байцаа, брокколи, буржгар байцаа болон улаан лооль зэрэг хоол хүнс нь витамин Ц амин дэмээр баялаг билээ.

Түүнчлэн та витамин Ц амин дэмийг нэмэлт бүтээгдэхүүнээр хэрэглэж болох боловч хоол хүнсээр дамжуулан биедээ уг амин дэмийг авах нь илүү их ач тустай юм. Витамин Ц амин дэмээр баялаг хоол хүнс идэхийн 9 гайхалтай үр дагаврыг танд дуулгаж байна.

1. Цус харвах

Хангалттай хэмжээний витамин Ц амин дэм хэрэглэх нь цус харвахаас сэргийлэх ба зүрх судасны өвчин тусахгүй байх гол шалтгаан болдог байна.

2. Тулай өвчин

Цусан дахь шээсний хүчил ихэссэнтэй холбоотойгоор тулай өвчин тусах үндэс болдог. Тэгвэл витамин Ц амин дэм шээсний хүчлийг бууруулах ач тустайгаас гадна тулай өвчин тусахаас сэргийлнэ.

3. Хорт хавдар

Витамин Ц амин дэмийг хэрэглэх нь хөх, гэдэс дотор болон уушгины хорт хавдар тусах эрсдэлийг огцом бууруулдаг болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. Нэмэлт тэжээл бус хоол хүнсээр дамжуулан уг амин дэмийг биедээ авах нь таны эрүүл мэндэд илүү ач тустай гэдгийг бүү мартаарай.

4. Дархлааны систем

Витамин Ц амин дэм нь хүний дархлааг огцом сайжруулдаг сайн нөлөөтэй. Стресс бухимдал эсвэл өөр олон асуудлаас болж дархлаа нь суларсан хүн витамин Ц амин дэм хэрэглэх хэрэгтэйг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

5. Нүд

Нас ахихаас хамаарч, нүдний хараа муудахын эсрэг витамин Ц амин дэм болон олон төрлийн витаминууд, эрдэс бодисуудыг хэрэглэвэл үр дүнтэй байх болно.

6. Цусны даралт

Витамин Ц амин дэмээр бие организм нь дутагдахгүй байгаа хүний цусны даралт харьцангуй бага байдаг нь судалгаагаар батлагджээ.

7. Ханиад

Витамин Ц амин дэм ханиадыг эдгээж чадахгүй ч гэлээ ханиадны үргэлжлэх хугацааг багасгах ач тустай юм.

8. Архаг өвчин

Хэрэв та архаг өвчтэй бол өвчнийг анагаахын тулд витамины Ц амин дэмийн хэрэглээгээ ихэсгэх хэрэгтэйг анхаарна уу. Учир нь уг амин дэм таны дархлааны системийг сайжруулж, асуудлыг бууруулах болно.

9. Арьс

Залуу харагдахыг хүсэхгүй хүн гэж хаана байх билээ? Витамин Ц амин дэм коллагеныг үүсгэж, арьс үрчлээтэх болон хуурайшихаас сэргийлдэг байна.

Та энэ гайхалтай ач тустай витамины талаар олон зүйлийг мэдэж авлаа. Эрүүл мэндийнхээ төлөө витамин Ц амин дэмээр баялаг нэг стакан жүрж эсвэл гүзээлзгэний шүүс уугаарай.

9
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *