Танд төгс тохирох ажил мэргэжлийг төрсөн огноогоор тодорхойлж үзэцгээе. Зөв сонгосон мэргэжил ирээдүйд сая саяар хэмжигдэх орлогыг авчирна

4

Хүн өөрийгөө зөв нээж чадсан цагт хэмжээлшгүй баян болно. Энэ бол маргахын аргагүй баримт юм. Төрсөн огноогоор хүний зан чанарыг тодорхойлох нь тухайн хүн амьдрал, мэргэжилдээ ямар зам сонгохоо ойлгоход тустай. Үүнийг сургуульд байхдаа мэдэж байгаагүй нь миний хувьд даанч харамсалтай санагдаж байна. Тэр үед их сургуульд ямар мэргэжлээр суралцахаа сонгож ядаад л…

Өнөөдөр та бүхэндээ төрсөн огноогоор ямар мэргэжил сонгож болохыг сонирхуулахаар шийдсэн юм. Одод бидэнд зааж байна!

© Depositphotos

 

Хүний зан чанарыг төрсөн огноогоор тодорхойлох нь

Хэрвээ та 1, 10, 19, 28-ны өдрүүдэд эсвэл 1 болон 10 дугаар саруудад төрсөн бол танд удирдах албан тушаал, төрийн байгууллага, IT салбар, тэмдэглэгээ, тоотой ажил илүү тохирно. Хуульч, илтгэгч, телевизийн хөтлөгч, худалдааны менежер, захиргааны ажил их тохиромжтой. Мөн санхүү, даатгал, банк санхүү, хөрөнгө оруулалтын мэргэжилд анхаарал хандуулбал зохино.

Та бусдыг араасаа дагуулах удирдагч болно, орлого зарлага тооцох, цаашдын зорилтуудыг тавих чадвартай. Та хариуцлагатай, удирдан зохион байгуулах чадвартай.

© Depositphotos

Хэрвээ та 2, 11, 20 , 29-ний өдрүүдэд эсвэл 2 болон 10 дугаар саруудад төрсөн бол сэтгэл зүйч, коучинг, одон орон судлал, анагаахын чиглэлээр хичээллэвэл зохино. Амьтад болон хүүхдүүдтэй ажиллаж чадна. Гэр бүлийн бизнесийг удирдаж явуулахаас гадна түншлэлийн хувьд амжилт олно. Сурган хүмүүжүүлэх, хоол бэлтгэл, дипломат харилцаа, сэтгүүл зүй болон урлагт хүч үзэж болно.

Чадварлаг хуульч, пиар-менежер эсвэл тамирчин болох бүрэн боломжтой (гэхдээ сүүлчийн мэргэжлээр зөвхөн 11, 29-ний өдрүүд эсвэл 10 дугаар сард төрсөн хүмүүс). Ямар ч компанид та албан бус удирдагч хэмээгдэнэ, найдвартай түнш болохыг хүмүүс өөрийн эрхгүй мэдэрнэ.

© Depositphotos

 

Төрсөн өдрөөр тодорхойлох

Хэрвээ та 3, 12, 21, 30-ны өдрүүдэд эсвэл 3 болон 12 дугаар саруудад төрсөн бол 100 хувь уран бүтээлч хүн. Хаана ч ажилласан та ажилдаа уран бүтээлчээр хандана. Хүүхэд, эмэгтэйчүүдтэй ажилладаг салбарт илүү амжилт гаргах ажээ. Тань шиг хүн сайн сурган хүмүүжүүлэгч, дипломат, гүн ухаантан, хэл судлаач, орчуулагч, зохиолч, найруулагч, дизайнер эсвэл гэрэл зурагчин болбол зохино.

Та бүх зүйлээс сайн сайхныг олж харж чаддаг, уран бүтээлч сэтгэлгээтэй. Соёл урлагийг дээд түвшинд сонирхдог – таны эдгээр хүчтэй давуу талууд ажилдаа үнэнч байхад тусална.

© Depositphotos

Хэрвээ та 4, 13, 22, 31-ний өдрүүдэд эсвэл 4 дүгээр сард төрсөн бол та бизнес эрхлэлт, худалдаа наймаа, менежмент, үл хөдлөх хөрөнгийн салбар тохирно. Мөн спорттой холбоотой бүх ажил. Танд уран бүтээлч сэтгэлгээ бий, ялангуяа зохиол бичих, бүжигт өөрийнхөө авьяасыг гарга.

Та яг л хад чулуу шиг найдвартай, бат бөх, хариуцлагатай, эдгээр чанаруудыг тань таны удирдлага өндрөөр үнэлдэг.

© Depositphotos

Хэрвээ та 5, 14, 23-ны өдрүүдэд эсвэл 5 дугаар сард төрсөн бол спартап бизнес, худалдаа, IT салбар – таны л хийх ажлууд. Мөн тоон судлал, одон орон судлал, аналитик, санхүү, баримт тооцоотой ажилладаг мэргэжил сонговол амжилт гаргана. Та гайхалтай удирдагч, редактор, сэтгүүлч, пиар-менежер, нарийн бичгийн дарга эсвэл хэл судлаач болно.

Хүмүүстэй харилцаа холбоо тогтоож чаддаг, логик сэтгэлгээ сайтай, мөн тэр болгоны зөв тайлбарлаж чаддаггүй зүйлийг хүмүүст ойлгуулж чаддаг ажээ.

© Depositphotos

Хэрвээ та 6, 15, 24-ний өдрүүдэд эсвэл 6 дугаар сард төрсөн бол гараараа хийдэг ажил тохирно. Массажист, нэхмэлчин, үсчин, нарийн боовчин эсвэл зураач. Таны уран бүтээлч мэргэжил төрөлхийн авьяасыг илрүүлэхэд тусална. Дизайн, цэцгийн урлаг, гоо сайхан болон тав тухын салбар, мөн аялал жуулчлал, амралтын салбарыг сонирхоорой.

Харин 8-ын тоотой хүмүүст мэдлэг, хяналт, тогтвортой байдал, эмх цэгц зайлшгүй шаардлагатай салбар тохирно. Энэ нь аж үйлдвэрлэл, санхүүгийн үйл хэрэг, үл хөдлөх, удирдлага, улс төр болон хэвлэлийн салбар юм.

“Есийнхөн”-д уран бүтээлийн салбар буюу сэтгэхүйгээ ажиллуулдаг ажил тохиромжтой. Ийм хүмүүс зугаа цэнгээний газар, кино, эстрад, дизайн, өмгөөллийн чиглэлийн салбарыг сонирхож үзээрэй.

© Depositphotos

Уншигч таны хүсэл зорилго, авьяас чадвар дээрхтэй хэр нийцэж байна даа? Эсвэл та хэдийн өөрийн хийх зүйлийг олчихсон уу?

20
Ха ХаХа Ха
10
ХөөрхөнХөөрхөн
8
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
6
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Oyuka Oyo

    Oyuka Oyo

    2022/12/08 at 21:03

    Yg taarchiin shvv

  2. Munkhbat Zana

    Munkhbat Zana

    2022/12/08 at 22:05

    Kk

  3. Enkhjargal Dechin

    Enkhjargal Dechin

    2022/12/08 at 22:38

    Зарим нь алга юму хачин юм

  4. Tsogzolma Tseren

    Tsogzolma Tseren

    2022/12/09 at 03:10

    Таарч л байна шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *