Найз бүсгүйчүүд маань нүүрний тосны саваа аваад ирэхэд нь би тэдэнд өөрийнхөө хийсэн тосыг дуртайяа хуваалцдаг… Гэрийн нөхцөлд бэлтгэх үрчлээний эсрэг хамгийн сайн тос

2

Хүний арьс янз бүрийн гадны болон дотор үйлчлэл нөлөөнөөс болж цэвэр байдал, залуу шинж чанараа алдах аюултай байдаг. Аз болж надад үүнээс хамгаалах, үрчлээний эсрэг үйлчилгээтэй тос байгаа бөгөөд түүнийгээ би… гал тогоондоо хадгалдаг юм. Хичнээн олон янзын тос хэрэглэж үзсэн ч миний энэ гэрийн нөхцөлд хийсэн желатин суурьт тос шиг сайн үйлчилгээтэй тос байгаагүй юм шүү.

Энэ ер бусын тосоо хэрхэн бэлтгэх аргыг хуваалцъя. Таны арьс ердөө долоо хоногт л зөөлөн торгомсог болж, нүүрний хэлбэр зөв болох ба хамгийн гол нь нүд тойрсон үрчлээснүүд бараг мэдэгдэхгүй болох билээ.

Хөргөгчинд тань ийм тос байгаа бол янз бүрийн залуужуулах тос болон бусад гоо сайхны үйлчилгээ хэрэггүй бөгөөд угаасаа тиймэрхүү тос, гоо сайхны ажилбарын үнэ нь тэнгэрт хадсан байдаг хойно. Гэрийн нөхцөлд хийх тосны бас нэг чухал шинж чанар нь жижигхэн саванд савласан тосыг бүтэн сарын турш хэрэглэж хүрэх юм.

Желатинтай тос

Желатиныг зөвхөн гал тогоонд хэрэглэдэг байсан үе өнгөрч эмэгтэйчүүд маань түүнийг гоо сайхны зориулалтаар ихээр ашигладаг болжээ. Энэ бодис нь гэрийн нөхцөлд хийдэг олон залуужуулах маскны гол суурь болдог нь нууц зүйл биш бөгөөд желатин нь арьсыг цэвэрлэж, цайруулахаас гадна хэт тослог болохоос хамгаалдаг юм. Тэгвэл энэ хэрэгтэй зүйлийг яагаад нүүрний тос болгож болдоггүй билээ? Цэвэрхэн, ямар ч үрчлээгүй нүүр царайтай болцгооё!

© DepositPhotos

Орц

  • 1 цайны халбага желатин
  • 100 мл хийжүүлээгүй эрдэст ус
  • 3 хоолны халбага зөгийн бал
  • 0,5 аяга глицерин
  • 1 г салицилийн хүчил (эсвэл 1 ширхэг аспирин)
© DepositPhotos

Хийх арга:

  1. Эхлээд гэрийн тос хийхэд хэрэглэх бүх сав суулгаа ариутгана
  2. Желатинаа шаазан юм уу шилэн саванд хийж дээрээс нь эрдэст усаа хийнэ. Хагас цаг энэ байдлаар нь орхи.
  3. Желатин дэвтэх үед усаа халааж нэгэн төрлийн зуурмаг болгоно. Сайтар хутгаж шүүх хэрэгтэй. Ингээд тосны маань үндсэн суурь бэлэн боллоо.
  4. Энэ сууриа хөргөж тасалгааны хэмд хүргэх ба дээрээс нь зөгийн бал хийж сайтар хутгаад 1 цаг орчим байлгана.
  5. Үүний дараа глицеринийг бага хэмжээгээр (урьдчилаад глицеринээ 2 хоолны халбага усаар шингэлэх) дээрээс нь нэмэх ба энэ үедээ байнга хутгаж байх ёстой.
  6. Тосоо хутгаж байх үедээ дээрээс нь салицилийн хүчил хийх ба байхгүй бол нунтаг болгосон аспирин хийж хутгана.
  7. Сайтар хутгаж холиод бэлэн савнууддаа тараан хийгээрэй. Тос хийх саваа спиртээр цэвэрлэж, таг нь сайтар таглаж чадаж байгаа эсэхийг урьдчилан шалгасан байх ёстой. Ингээд бэлэн болсон тосоо хөргөгчинд 1 сараас илүүгүй хугацаагаар хадгална.
© DepositPhotos

Үрчлээний эсрэг энэхүү гэрийн нөхцөлд хийсэн тосыг өдөр болгон, унтахаас 1 цагийн өмнө түрхэх нь зөв юм. Арьсаа цэвэрлээд, тосоо гарын алгаа илэх замаар халаагаад нүүр болон хүзүү, цээж хэсэгт түрхэнэ. 20 минутын дараа цаасан сальфеткаар арчиж цэвэрлээрэй. Тос түрхэж байхдаа арьс сунгах маягийн хөдөлгөөн хийж огт болохгүй шүү. Ингэвэл та өөрийгөө зовоож байгаа арьсны үрчлээ хэмээх бэрхшээлийг улам бүр л нэмэгдүүлэх ба арьсны уян хатан чанар алдагдах билээ.

© DepositPhotos

Гэрийн нөхцөлд хийсэн дээрх тос нь бас хэдэн янзын сөрөг нөлөөтэй гэдгийг мартаж болохгүй. Жишээ нь хэрвээ та зөгийн баланд харшилтай бол зөгийн балыг энэ тосонд хийхгүй өөр зүйлээр орлуулж болох ба усан үзмийн үрийн тосноос хэдэн дусал хийж болно. Мөн гэмтсэн арьсан дээр уг тосыг түрхэж хэрэггүй юм.

Энэхүү хямдхан боловч үр дүнтэй тосыг өдөр болгон хэрэглэж чадвал та удахгүй үр дүнг нь хараад бишрэх болно. Хамгийн гол нь хийх арга болон хадгалах аргыг яг таг баримталж байх хэрэгтэй бөгөөд ингэж чадвал та өөрийнхөө торго шиг зөөлөн арьсандаа сэтгэл хангалуун байх болно.

Та өөр иймэрхүү байдлаар гэрийн нөхцөлд хийдэг залуужуулах тосны тухай мэдэх үү? Энэ тухайгаа коммент дээр бичээрэй.

7
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

28 Сэтгэгдэл

  1. Tsend Tsesem

    Tsend Tsesem

    2019/11/28 at 21:59

    Тэгээд 1сар хадгалах юм уу хийгээд хэргэл юмуу

  2. Nogi Smile

    Nogi Smile

    2019/11/28 at 22:40

    Sawaa awad ochii

  3. А. Инга

    А. Инга

    2019/11/28 at 22:56

    Авьяа захиалж болох уу

  4. Delger Khishig Zagdsuren

    Delger Khishig Zagdsuren

    2019/11/29 at 09:18

    Awuul haanaas awah we

  5. Chuluunbaatar Altantsetseg

    Chuluunbaatar Altantsetseg

    2019/11/29 at 09:49

    Грицеринийг 0,5 аягаар хаанаас авах вэ

  6. Sak Sarush

    Sak Sarush

    2019/11/29 at 10:08

    хаанаас авах юм глицерин хаана бдаг юм ямар глицерин хэрэглэх үү

  7. Badamgaraw Banzragch

    Badamgaraw Banzragch

    2019/11/29 at 11:30

    hanas avah we

  8. Tulga

    Tulga

    2019/11/29 at 13:14

    Hi bayrlalaa bi hj chadahgi yum shig bna uuruus chini awch blhuu

  9. Tsolmon Dolgorjav

    Tsolmon Dolgorjav

    2019/11/29 at 14:16

    12 Sar gargaad a ya been bnuu

  10. Gangaamaa Choigvn

    Gangaamaa Choigvn

    2019/11/29 at 16:25

    Глицеринн одоо байх уу

  11. Munguntsetseg Demberel

    Munguntsetseg Demberel

    2019/11/29 at 16:57

    Urus chine awaya

  12. Tsedendamba Togosmaa

    Tsedendamba Togosmaa

    2019/11/29 at 17:23

    хоолны халбага гэдэг чинь хэдэн грамм гэсэн үг вэ.

  13. Altanchimeg Chimgee

    Altanchimeg Chimgee

    2019/11/29 at 17:30

    Глицеринийхээ зургийг үзүүлээч

  14. Ariunaa Bumkaa

    Ariunaa Bumkaa

    2019/11/29 at 17:38

    Хуурай арьсанд болхуу

  15. Zaya Naraa

    Zaya Naraa

    2019/11/29 at 18:17

    Би ч бас саваа аваад очвол өгнө биз дээ

  16. Tsagaan Altantsetseg

    Tsagaan Altantsetseg

    2019/11/29 at 19:07

    Uuruus chini awii zohih uniig n ugii

  17. Baysaa Baysaa

    Baysaa Baysaa

    2019/11/29 at 21:43

    Хаанаас авах вэ

  18. Byambajaw Byambaa

    Byambajaw Byambaa

    2019/11/29 at 22:04

    Away haanas awah be

  19. Ganaa Ganchimeg

    Ganaa Ganchimeg

    2019/11/29 at 23:14

    Bi abmaar bna utsaa ogoochee guij bna

  20. Chimedtseye Sendmaa

    Chimedtseye Sendmaa

    2019/11/30 at 16:48

    Саваа авч очвол өгөх юмуу я

  21. Muunuu Muunuu

    Muunuu Muunuu

    2019/11/30 at 18:51

    Hed we

  22. Ж. Соёл-эрдэнэ

    Ж. Соёл-эрдэнэ

    2019/11/30 at 20:44

    Глицерин хаана байдаг юм бэ

  23. Зочин

    2019/11/30 at 20:46

    Тос авья яаж авч болох бэ

  24. Luuya Oko

    Luuya Oko

    2019/12/01 at 12:18

    ямар глицерин бэ

  25. Tsetsege Tsegi

    Tsetsege Tsegi

    2019/12/01 at 18:57

    uuruus chn awiya boloh u

  26. Bi ooroo hiij chadahgui ee ooroor chi hiilgej avch boloh uu hariu

  27. Зочин

    2019/12/10 at 13:00

    Зөндөө хүмүүс санал тавьж бна хариу бичээч аспирин гэж бхгүй болчихсон юм бишүү с тэй аспирин гэж бдаг байнлээ тэр болох юмуу бас глицэрин ямар нь юм болоо олон янз бх юм савын харуулаач

  28. Сүхцэцэг 2019 12.10

    2019/12/10 at 13:02

    Зөндөө хүмүүс санал тавьж бна хариу бичээч аспирин гэж бхгүй болчихсон юм бишүү с тэй аспирин гэж бдаг байнлээ тэр болох юмуу бас глицэрин ямар нь юм болоо олон янз бх юм савын харуулаач

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *