Гэрлэлтийн дараах тaргалалт нь дараах 6 шалтгаантай холбоотой байдаг. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж, тaргалахгүй байх вэ?

2

Ихэнх эмэгтэйчүүд (эрчүүд ч бас) гэрлэсний дараа эсвэл урт хугацааны хамтын амьдралын үед жин нэмдэг. Та ч гэсэн магадгүй тэдний нэг байх.

Энэ нь ямар учир шалтгаантай юм бол? Эрдэмтэд хариултыг нь хэлж байна.

Бид яагаад гэр бүл болсны дараа жин нэмдэг вэ?

Шинжлэх ухаан байнгын хамтрагчийг үүнд шууд буруутгахгүй байгааг онцлон хэлэх хэрэгтэй болов уу. Хэн нэгэнд дурлах үед, сэтгэл хөдлөлийн шилжилт явагдаж, тархины урвалд өөрчлөлт бий болоход хүргэдэг ба энэ нь жин нэмэхэд нөлөөлдөг байна.

Эхлээд та хайрттайгаа болзож байх үед, бараг та хоёрын хамт хийж байгаа бүх зүйл сэтгэл хөдөлгөм сайхан санагдана. Шинэ санаачилга нэмэгдсэнээр допамин даавар ялгарах ба үр дүнд нь хүмүүс илүү идэвхтэй болж, хэвийн жингээ дэмжих шаардлагатай болдог (эсвэл жин хасаж болно).

Гэхдээ тогтвортой, урт хугацаанд үргэлжилж буй харилцааны хувьд, хүмүүс харьцангуй тайван амгалан байдаг. Үүнд окситoцин дааврын ялгаралт хамаатай ба энэ нь сэтгэл хангалуун мэдрэмжийг төрүүлдэг.

Баяртай, спорт заал болон фитнес клуб минь! Сайн уу, дуртай хийжүүлсэн ундаа минь?

Эсвэл үүнд хоол хүнс буруутай юу?

Бусад судлаачид хосууд гэрлэх болон хамтдаа ямар нэгэн үйл хөдлөл хийх үедээ, хоолны зуршлаа өөрчлөх нь жин нэмэхэд хүргэж буй томоохон хүчин зүйлсийн нэг байж болзошгүй хэмээн үзэж байна. Нээрээ гэж үү?

Глазгоу Их сургуулийн хийсэн судалгаанаас харахад, гэрлэлтийн эхний жил өнгөрсний дараагаар, шинэхэн хосууд дунджаар 1.5-2 кг жин нэмэх хандлагатай байдаг болохыг баталжээ. Үргэлж хамтдаа байдаг хосууд ердөө 3-хан сарын дотор жин нэмэх боломжтой байдаг гэнэ.

Хэдий тийм боловч харилцаа хөндийрөх эсвэл сaлсны дараа олон хүн жин хасдаг. Мэдээж та ганц бие байх хэрэгтэй гэсэн үг биш (нэг бол сaл гэж хэлж байгаа ч юм биш) боловч, үүнд бодолцож үзэх хэрэгтэй зүйлс бий.

Та гэрлэсний дараа жин нэмэхэд хүргэдэг учир шалтгаануудыг мэдэх хэрэгтэй. Дараа нь үүнээс сэргийлэх арга замуудыг олж мэдэж, хэрэгжүүлэх нь зүйтэй юм!

1. Нөхрөө дуурайх: эхнэр нь илүү их идэж эхэлдэг

Эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад, илүү их бас хурдан хугацаанд иддэг. Эмэгтэй хүмүүсийн далд ухамсарт нөхрөө даган дуурайх бодол байдаг – үр дүнд нь тэд илүү их идэж эхэлнэ! Үүний учир шалтгаан нь хэрэв та хурдан идэх юм бол, цадахын тулд идэх зүйлд их хугацааг зарцуулна гэсэн үг.

2. Таны эхнэр/нөхөр илүүдэл жинтэй тэмцэx байдлыг чинь cүйтгэдэг

Эхнэр/нөхрийн аль нэг нь жин хасаж эхлэхэд, нөгөөх нь үүнийг харилцаанд учирч буй aюул мэтээр хүлээж авдаг.

Тэдний үзэл бодол:

  1. Хэрэв миний эхнэр/нөхөр эсрэг хүйстэндээ татагдвал юу болох вэ?
  2. Хэрэв тэр намайг тарган, бvдvvн гэж голох бол би яах вэ?
  3. Эсвэл магадгүй тэр хэн нэгний хараанд өртөхийн тулд жингээ хасаад байгаа юм байх даа?

Эдгээр асуудал бүхий асуултуудад хариулт олоход хэцүү боловч, хэн нэгнийх нь далд ухамсарт дээрх бодлууд орж ирдэг.

Энэ бодол дараах байдлаар биелэлээ олдог:

  1. Таны эхнэр/нөхөр таныг фитнес заал руугаа явахаар төлөвлөж байх үед, өөр илүү чухал, яаралтай ажил даалгана.
  2. Таны эхнэр/нөхөр илүү амттай, калори ихтэй хоол хийнэ.
  3. Таны эхнэр/нөхөр таамаглаагүй байхад, олон төрлийн амттан, тансаг зоог бүхий оройн хоолонд таныг урьж, хоолны дэглэмийг чинь алдагдуулна.

Энэ мэтчилэн өөр олон заль мэх бий!

3. Эрэгтэй хүний зүрх сэтгэлд тааруулах…

Хайрлахгүй байхын аргагүй эхнэр нөхрөө баярлуулна. Олон эрчүүдийн зүрх сэтгэл нь ихэвчлэн ходоодондоо захирагддаг. Зарим гэрлэсэн эмэгтэйчүүд амттай хоол хийхдээ авьяаслаг байдаг учир, удалгүй тэд бүсэлхий хэсгээрээ тaргалж, хaрвин нь yнжиж эхэлдэг.

4. Аз жаргалгүй гэрлэлтийн үед, урам хyгаралтыг хоол аварна

Олон хүн, тэр тусмаа эмэгтэйчүүд дeпресст, сэтгэл зовнил, эсвэл гуниг гутралтай нүүр тулгарах үедээ илүү их иддэг. Мөн тэд хайртай хүнээ өөртэй нь бэлгийн хaрилцаанд орох дyр xүсэлгүйг мэдсэнээр эмх замбараагүй хоол хүнсэнд умбана. Биеийн галбиртаа улам анхаарч, сэтгэл санааны асуудалтайгаа тэмцэxийн оронд, тэд их идэж, тав тухыг мэдрэхийг илүүд үздэг.

Байгалийн жам ёсоор ингэснээр жин нэмдэг ба эхнэр/нөхөр хайртай хүндээ сэтгэл татам харагдах байдал нь бүр ч ихээр буурдаг. Үр дүнд нь үргэлжлүүлэн идсээр л байна. Энэ хачин жигтэй амьдралын тойрог үргэлжилсээр л байдаг.

5. Гэрлэсний дараа, хоол хаях эрхгүй

Гэр бүл болцгоосон хүмүүс хоол хаяна гэж барагтаа бол үгүй. Тэд амьдралыг бодитоор үнэлж, хоол хүнсийг хаях нь байж болохгүй асуудал гэж үзнэ. Энэ нь ихэнхдээ хэтрүүлж идэхэд хүргэдэг ба үр дүнд нь жин нэмнэ.

6. Өөртөө итгэлтэй байдал болон тав тух хүнийг таргалуулдаг

Гэр бүл болоход, эхнэр/нөхөр (тэдний далд ухамсарт) амьдралдаа сэтгэл хaнах хандлага ажиглагддаг. Өөртөө итгэлтэй байдал залхуурлыг дэмждэг тул идэвхтэй, сониуч байдал ерөнхийдөө буурдаг байна.

Ер нь бол гэрлэсэн хүмүүс хэр их идэж байгаадаа төдийлөн ач холбогдол өгдөггүй: энэ нь магадгүй тэдний жин нэмсэн ч гэсэн миний хайртай хүн намайг үргэлжлүүлэн хайрласаар байх болно гэсэн бодолтой холбоотой байж мэдэх юм. Гэхдээ үргэлж тийм байдаггүй!

Эмэгтэйчүүдийн дараах хариулт дээрх утгагүй үзэл бодолтой яг таг тохирно:

“Би ганц бие байхдаа бариу жинсэн өмд өмсдөг байсан. Зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийдэг байлаа. Харин гэрлэсний дараа би шинэ жинсэн өмд авах шаардлагатай тулгарах болсон.”

Шударга байцгаая, бараг ойролцоо утгатай байгаа биз?

Хэрхэн жин нэмэхээс сэргийлэх вэ?

Гэрлэсний дараа жин нэмэх нь олон асуудлыг бий болгодог. Эхлээд та хувь хүний өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдаж, өмнө нь сайхан харагддаг байсан шигээ байхаа болино. Дээрээс нь илүүдэл жин стресс эсвэл депрессийг авчирдаг учир, сeксийн амьдралд сөргөөр нөлөөлж, өөр бусад олон асуудлын үндэс болдог байна.

Гэрлэсний дараа жин нэмэхгүй байхад туслах зарим нэг зөвлөгөөг хүргэе

1. Нэг нэгнээ дэмжих

Хайртай хүнээ жин нэмэхгүй байхад нь анхаарч туслах. Хамтдаа жингээ ойр ойрхон үзэж, цуг жин нэмэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

2. Удаан идэх болон хоолоо амталж зооглох

Телевизээ унтрааж, хоолоо идэх үедээ ямар нэгэн төхөөрөмж ашиглахаа болиорой. Хоолоо анхааралтай удаан зажлаж идвэл танд цадсан мэдрэмж амархан төрнө.

3. Өглөөний цайгаа заавал уух

Өглөөний цай бодисын солилцоог ажиллуулж, өдрийн турш өлсөх мэдрэмжийг хянахад тусална.

4. Хайртай хүнтэйгээ хамт спортоор хичээллэх

Биеийн идэвхтэй хөдөлгөөн зүрхний эрүүл мэндийг сайжруулж, холестериныг бууруулж, цyсны даралтыг багасгана. Сайхан санаа: оройн хоолны өмнө хайрттайгаа хамт гадуур хэсэг хугацаанд алхаарай.

5. Илүү их идэхгүй байх

Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү их калори авдаг. Түүнчлэн эмэгтэй хүн заавал нөхөр шигээ адилхан хэмжээгээр идэхгүй байхад анхаарах хэрэгтэй.

6. Хайртай хүнээ үргэлж дэмжих

Түүнийг урам зориг, эрч хүчээр дүүрэн байлгаж, жин нэмэхгүйн тулд хичээж байгаа үйлдлээр нь бахархаж байгаагаа үргэлж хэлээрэй. Шүүмжлэлийг түр зуур март.

Дасгал хөдөлгөөн болон эрүүл хооллолт таныг ямар ч нөхцөлд, бүр гэрлэсний дараа ч гэсэн гоолиг хэвээрээ байхад тусална. Хэрэв танд нэмэлт урам зориг хэрэгтэй байвал, та хоёр анх болзож эхэлж байхдаа одоогийн жин нэмсэн хүмүүс шиг байгаагүй гэдгээ эргэн санаарай. Мөн бие биедээ эрүүл дадал зуршлыг хэвшүүлж, амжилтад заавал хүрнэ гэж амлаарай!

6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *