Бидний үзэх дуртай алдартай кинонуудыг огт өөр өнцгөөс харахад хүргэх, кино зураг авалтын үеийн 20 гэрэл зураг

0

Ногоон дэлгэц, мэдрэгчтэй этгээд хачин хувцас, орлон тоглогч, нүүр хувиргалт – бидний үзэх дуртай уран сайхны болон олон ангит кинонууд зураг авалтын үеэр тийм ч сайхан харагддаггүй. Үзэгчдэд эцсийн байдлаар бэлэн болсон бүтээл үзүүлэхийн тулд том бага их хэмжээний хүчин чармайлт гаргахад хүрдэг.

Бид кино яаж бүтээдгийг их сонирхдог, тиймдээ ч та бүхэндээ киноны зураг авалтын хөшигний цаана байгаа нууцыг дэлгэхээр шийдсэн юм. Нийтлэлийн төгсгөлд бонус хүлээж буй. Жейсон Момоа зураг авалтын талбай дээр цуг ажиллаж байгаа баавгайтай яаж хэл амаа ойлголцож байгааг сонирхоорой.

“Wonder Woman 1984” киноны зураг авалтын үеэрх Галь Гадот болон түүний тав тухтай байгаа төрх

© gal_gadot / Instagram, © Wonder Woman 1984 / Warner Bros.

 

Сэмюэл Жексоныг “Captain Marvel” кинонд зориулж мейк-ап хийж байгаа нь

© marvelrussiaofficial / Instagram

 

“The Avengers” киноны Марк Руффало зураг авалтын талбай дээр ингээд л явж байжээ

© marvelrussiaofficial / Instagram, © The Avengers / Marvel Studios

 

“Alice’s Adventures in Wonderland”  киноны Бундангийн Боолын морь гэнэ

© Alice’s Adventures in Wonderland / Sony Pictures Imageworks, © Alice in Wonderland / Walt Disney Pictures

 

Тор, Локи хоёр хэл амаа ойлголцож байгаад тэнд хэн нэгэн нь сэтгэл дундуур байгаа нь илт

© marvelrussiaofficial / Instagram

 

“The Call of the Wild” киноны дижитал нохой Бэк-ийн сэтгэл хөдлөлийг гаргаж буй Карен Гиллан болон Терри Нотари нар

© The Call of the Wild / 20th Century Fox Animation, © karengillan / Instagram

 

“Hobbits” киноны зураг авалтын талбай дээрх Иэн Маккеллен болон орчин үеийн хэрэгсэл

© ianmckellen / Instagram

 

“Doctor Strange” киноны гол дүрийн их хүч чадал тусгай эффектгүй бол нэг л явахгүй ээ

© Doctor Strange / Weta Digital, © Doctor Strange / Marvel Studios

 

“The Avengers” киноны Гаморагийн дүрийг гаргахад нөр их хөдөлмөр зарцуулдаг ажээ

© zoesaldana / Instagram

 

“Hobbits” киноны зураг авалтын завсарлагааны үеэр жүжигчид дэмий ярьж байгаа нь

© The Hobbit: An Unexpected Journey / Warner Bros.

 

“The Great” олон ангит киноны зураг авалтын үеэрх уур амьсгал

© ellefanning / Instagram

 

“Avatar” кинонд ашигласан дижитал технологийн ид шид

© Avatar / Weta Digital, © Avatar / 20th Century Studios

 

Мена Массуд (“Aladdin”): Гай Ричи намайг бас найруулагч болог гэж бодсон бололтой

© menamassoud / Instagram

 

Эван Рейчел Вуд “Westworld” киноны зураг авалтын үеэр нойроо нэг л сайн авч чадахгүй байсан юм шиг

© evanrachelwood / Instagram

 

Генри Кавилл “The Witcher” киноны Геральтын дүрд хувирах бэлтгэлээ хийж байна

© henrycavill / Instagram

 

“Star Wars Episode I: The Phantom Menace” кинонд гарах уралдааны талбайд хүрэлцэн ирсэн үзэгчдийг өнгө өнгийн хөвөнтэй савхаар бүтээжээ

© ilmvfx / Instagram, © Star Wars Episode I: The Phantom Menace / Lucasfilm

 

“Avengers: Endgame” киноны зураг авалт дээр Крис Хемсворт болон Марк Руффало нар унжсан гүзээгээрээ уралдсан нь

© marvelrussiaofficial / Instagram

Крис Хемсвортын дурсан ярьснаар бол 40 кг-ын жинтэй хиймэл гүзээнээсээ болоод зураг авалтын талбай дээр ихэд алдаршжээ. “Хүмүүс намайг яг л зөөлөн чихмэл бамбарууш тэвэрч байгаа юм шиг тэвэрнэ, том гэдэстэй жирэмсэн эмэгтэйн гэдсийг илж байгаа юм шиг миний гүзээг илнэ. Эсвэл миний өвдөг дээр яг л Санта Клаус дээр сууж байгаа юм шиг гараад суучихна. Би өөрийгөө ач зээгээ тойруулан суух өвөө шиг л санадаг байлаа” гэжээ.

 

“Mulan” кинонд гарах морины хувирал

© Mulan / Sony Pictures Imageworks, © Mulan / Walt Disney Pictures

 

Таносын дижитал хувилбарыг амьдруулах Жош Бролины нүүрний хувирал

© Avengers: Infinity War / Weta Didgital

 

“Fantastic Beasts and Where to Find Them” киноны зураг авалтын үеэр Аварга том шувуу үнэхээр сонирхолтой харагдаж байжээ

© Fantastic Beasts and Where to Find Them / Warner Bros., © Fantastic Beasts and Where to Find Them / Framestore

 

Бонус: “See” олон ангит кино. Жейсон Момоа зураг авалтын үеэр хамтран ажиллах баавгайгаа жигнэмгээр дайлжээ. Баавгай түүний үнэрийг одоо сайн санасан байх аа гэж найдаж байна.

Танд уран сайхны болон олон ангит кино хэрхэн бүтсэн тухай түүх сонирхолтой санагддаг уу? Эсвэл кино бүтээсэн нууцыг тэр чигээрээ мэдэгдэлгүй үлдээсэй гэж хүсдэг үү?

17
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *