Найз чинь гэнэт гаражид амьдраад эхэлбэл түүнд туслах гэж яарсны хэрэггүй. Магадгүй та тэднийд нүүж очихыг хүсэх ч юм билүү?

0

Гараж халуун дулаан орон байрыг орлож чадах уу? Өөрийн нүдээр л үзэхгүй бол уран гартай хүмүүс юу хийж, бүтээж байгаад итгэхэд бэрх л дээ. Украин залуу Дмитрий яг л тэдний нэг. Залуу өөрийн гараар гаражийг танигдахын аргагүй болтол өөрчилжээ.

Гаражийн хаалган дээр ирсэн хүн нөгөө онцгой гараж гэдгийг тэр болгон гадарлах ч үгүй. Яг л бусад гаражны л адил гэж бодно. Машины дугуй ч тэнд хэвтэж байх, эсвэл өөр нэг буланд овоолсон барилгын хог ч харагдах шиг.

Удалгүй нүдний өмнө нэгэн гайхалтай өрөө нээгдэнэ. Гаражид зочны болон гал тогооны өрөө цугтаа байх ажээ. Жинхэнэ зуух, тэр ч бүү хэл грилл хүртэл тавьжээ.

Зочны өрөөндөө тухтай нь аргагүй буйдан, сандалтай байх юм. Бодвол том ширээний ард олон найз нөхөд нь цуглардаг биз ээ.

Хамгийн сонирхолтой нь гаражид хүйтэн байдаггүй гэнэ. Гэрийн эзэн хэт улаан туяагаар халах халаагуур ашиглах нь зөв гэж шийдсэн бололтой. Гэрээ тохижуулахын тулд богино долгионы зуух, кофены машин хүртэл тавьжээ.

Гаражийн нэг өнцөгт амралтын булан ч гаргасан харагдана. Шорлог хийх зориулалттай ил галын зуух байна. Гэрийн жаврыг үргээх дуу хөгжим ч эндээс салдаггүй бололтой.

Энд хуучин хог новшиндоо дарагдсан хоосон гараж байсан гэж ярилцах юм билээ. Гэтэл гарын дүйтэй хүмүүс сайхан өөд нь татаад амьдарч чадаж байна даа.

Бидний өмнө нь хүргэж байсан “Оросын оршин суугчид машиныхаа гаражийг мөрөөдлийнхөө өрөө болгон тохижуулж байна” нийтлэлээс бүр ч илүү гоёмсог, тав тухтай тохижуулсан санаануудыг үзэж сонирхоорой.

22
ТэнэглэлТэнэглэл
15
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
8
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dovdon Mydagmaa

    Dovdon Mydagmaa

    2020/12/05 at 09:52

    хаана ийм тохижилт шинэлэг юм байгаа юм хуучирсан эд зүйлсээ гаргажда хураасан л байна 1 жил хэрэглээгүй л бол хогийн цэг дээр хаях хэрэгтэй толгой эргүүлэх гэж хошин мэдрэмжээр энэ постийг оруулжээ

  2. Гантулга Тэмүүжин

    Гантулга Тэмүүжин

    2020/12/07 at 07:02

    Гараж гэшш

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *