Амьдралын талаар хүн бүрийн заавал мэдэж байх ёстой 22 гашуун үнэн

5

Амьдралынхаа туршид бид хэний ч нүүр тулгарахыг хүсдэггүй хүнд хэцүү асуудалтай учирч, олон зүйлийг сурч мэдэж авдаг. Эцэс сүүлд нь бид тэдгээр зүйлс бидний амьдралд заавал тохиолдох ёстой байсан гэдгийг нь ойлгож, ухаарч авдаг бөгөөд үр дүнд нь илүү сайхан амьдралын төлөө урагшилдаг.

1. Бид хорвоод мэндэлсэн өдрөөс хойш үхэж эхэлдэг. Таатай санагдах ч бай, үгүй ч бай, бидний хорвоод мэндэлсэн өдрөөс хойш бид үхэл рүү бага багаар ойртдог. Ийм учир хүмүүс бид үхэл амьдралын зааг дээр оршин байдаг юм.

2. Амьдрал шударга бус. Сайн залуус дандаа ялалт байгуулахгүй, зарим зүйлс бидний хүслээр болохгүй, энэ бол амьдралын бичигдээгүй хууль.

3. Хүн бүр сайхан ааштай биш. Би хэн нэгэнд чин сэтгэлээсээ сайхан хандлаа гээд тэр хүн зөрүүлээд надтай сайхан хандана гэсэн үг биш.

4. Бид бүх хүнийг алдана, тэр тусмаа хайртай хүмүүсээ хүртэл алдана. Заримд нь энэ хүнд хэцүү цаг үе хорвоогийн төгсгөл ирсэн юм санагдах авч, амьдралын хувь төөргийг яалтай билээ.

5. Муу зүйлс сайн хүмүүст тохиолддог. Заримдаа сайн хүн түрүүлж үхнэ, зоригтой хүн алдана бас бүтэлгүйтнэ.

6. Мөнгө бүхнийг шийдэж чадахгүй. Хэдэн төгрөгтэй байхаас үл хамаарч, амьдралд болох ёстой зүйлс ар араасаа хөвөрсөөр байх болно.

7. Хэн ч төгс биш

8. Өөрчлөгдөнө. Бидний төсөөлж байсан зүйлс эсрэгээрээ болохыг үгүйсгэхгүй, учир нь дэлхий хүртэл дахин шинэчлэгдэх ёстой.

9. Та бүх хүнийг аз жаргалтай болгож чадахгүй. Хэчнээн их хичээсэн ч гэлээ, хариуд нь хэн нэгэн заавал аз жаргалтай болно гэдэг утгагүй зүйл. Харин өөрийгөө аз жаргалтай байлгахын төлөө хичээ, үр дүнд нь хүмүүс таны хичээл зүтгэлийг үнэлнэ.

10. Таны үг ямар ч утга учиргүй. Гэхдээ үйлдэл юу юунаас илүү эрхэм чухал.

11. Аз жаргалын араас хөөцөлдөөд нэмэргүй. Аз жаргал биднийг зөв замдаа орох үед нэг л мэдэхэд хүрч ирнэ. Аз жаргалтай болох гэж хичээх хэрэггүй.

12. Цаг хугацаа бүхнээс илүү үнэ цэнэтэй.

13. Зарим зүйл бидний хүсэж, бодсончлон биелэхгүй. Гэхдээ энэ бол асуудал биш.

14. Аймшигтай зүйлс байнга тохиолддог. Гэхдээ энэ нь ертөнцийн төгсгөл биш.

15. Ялахаас өмнө олон зүйлийг алддаг. Амжилтад хүрнэ гэдэг асар их хичээл зүтгэл болон хүч хөдөлмөр шаарддаг зүйл. Хэн ч эхний оролдлогоороо амжилтад амар хялбар байдлаар хүрэх боломжгүй.

16. Та аз жаргалыг худалдаж авч чадахгүй, харин түүний оронд зөв амьдарч чадвал аз жаргал өөрөө хүрч ирнэ.

17. Хүмүүс таны ар нуруунд хутга дүрнэ. Цаг нь ирэхээр хамгийн ихээр итгэж, найдаж явсан хүн ар нуруу чинь хутга дүрэх болно.

18. Цаг хугацаа өөрчлөгддөг. Бүх зүйл нэг хэвэндээ байхгүй.

19. Хүмүүс өөрчлөгддөг. Зарим хүмүүс төсөөлөхийн аргагүй гайхалтай өөрчлөгддөг бол зарим нь итгэхийн аргагүй доройтдог.

20. Аз жаргал таны эцсийн зогсоол биш. Юу ч болж байсан, одоо байгаадаа ханалгүй, үргэлж тэмүүлж, урагшилж байх хэрэгтэй.

21. Өнгөрснийг буцаах боломжгүй. Хэзээ ч буцааж чадахгүй.

22. Хэрэв та тав тухтай амьдрахыг хүсэж байвал бүтээлч байх хэрэгтэй. Аз жаргалтай амьдралыг хүсэж байвал өмнөө зорилго тавь, түүндээ хүрэх гэж хичээ, үргэлжлүүлэн зүтгэсээр бай. Ялалтын амт жинхэнэ аз жаргалыг танд бэлэглэнэ.

43
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
8
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Tsolmon Bayr

    Tsolmon Bayr

    2019/02/21 at 01:14

    vnen shvv mun muu hvmvvsd az rohioj muu hvn sain ywj sain hvn muu ywah n haramsaltai

  2. Яг үнэн хэлжээ

  3. Тэгшжаргал Цогзол

    Тэгшжаргал Цогзол

    2019/02/21 at 10:16

    Mash ih taalagdlaa

  4. Саруул サルール

    Саруул サルール

    2019/02/21 at 13:46

    Ganaa Drg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *