
Цахилгаан микроскоп бол хүн төрөлхтний гайхамшигтай нээлтүүдийн нэг билээ. Энгийн нүдэнд үл үзэгдэх маш жижиг зүйлсийг харах боломжийг олгодог энэхүү багажны хамгийн анхны хувилбар 1500-аад оны сүүлээр Нидерландад анх бий болсон гэдэг ч 1200-аад онд Рожер Бэкон /Roger Bacon/ анхны микроскопыг бүтээсэн гэх яриа байдаг боловч энэ нь батлагдаагүй юм. Анхны цахилгаан микроскопыг Эрнст Руска /Ernst Ruska/ 1931 онд бүтээсэн байна. Хүн төрөлхтний түүхэн дэх олон нээлтийг хийхэд тус болсон энэхүү багажаар хүний биеийг нарийвчлан харахад ямар харагддаг болохыг дараах зурагнууд харуулж байгаа юм.


















