Өөрөөсөө олон насаар дүү эртэй гэрлэсэн хэрнээ яг л нас чацуу мэт харагдах 15 алдартай эмэгтэйчүүд

11
0
18,008

Хайр дурлалд нас бол зүгээр л тоо гэдэгтэй та санал нийлдэг үү? Манай нийтлэлд багтсан олны танил эмэгтэйчүүдийн түүхийг сөхөж харвал үнэхээр ч нас бол зүгээр л тоо байдаг ажээ. Магадгүй бидний эргэн тойронд эрчүүд өөрөөсөө дүү эмэгтэйтэй гэр бүл болох нь түгээмэл байдаг ч энэ удаад бид өөрөөсөө олон насаар дүү эрчүүдтэй гэр бүл болон сайхан амьдрал бүтээсэн 15 алдартай эмэгтэйг нэрлэж байна.

1. Шакира (Shakira) болон Жерард Пике (Gerard Piqué)

© shakira / Instagram

Колумбын үзэсгэлэнт дуучин бүсгүй болон түүний нөхөр Жерард Пике нарын төрсөн өдөр ижил хэдий ч хоорондоо 10 насны зөрүүтэй ажээ. Тэд 2011 онд анх танилцсан бөгөөд жилийн дараа ууган хүү Миланыгаа (Milan) өлгийдөн авч байжээ. 2015 онд тэдний гэр бүл Саша (Sasha) нэртэй охинтой болжээ. Өдгөө алдарт дуучин маань 43 настай бол түүний хань 33 настай аж.

 

2.  Анна Фарис (Anna Faris) болон Крис Пратт (Chris Pratt)

© annafaris / Instagram

Mom инээдмийн цувралын жүжигчин Анна Фарис өдгөө 43 настай. Тэрээр 2009 онд жүжигчин Крис Праттай гэр бүл болцгоосон бөгөөд нөхөр нь түүнээс 2 насаар дүү байв. Тэдний Жэк (Jack) нэртэй хүүтэй болсон боловч 2017 онд гэрлэлтээ цуцлуулжээ. Сонирхуулахад Крис Пратт шинэ амьдралаа эхлүүлж Арнолд Шварценнегерийн охин Катеринатай (Katherine) гэр бүл зохиожээ.

 

3. Лиза Бонет (Lisa Bonet) болон Жэйсон Момоа (Jason Momoa)

© prideofgypsies / Instagram

Лиза Бонет өдгөө 52 настай. Тэрээр 1980-аад оны “El show de Bill Cosby”-д тоглосон дүрээрээ нэр алдарт хүрсэн бөгөөд анхны нөхөр хөгжимчин Ленни Кравицаас нэг охинтой ажээ. 2005 онд Aquaman киноны дүрээрээ алдартай жүжигчин Жэйсон Момоатай сүй тавьжээ. Хос хоёр маань хоорондоо 12 насны зөрүүтэй ч хоёр ч хүүхдийн эцэг эх болоод зогсохгүй 2017 онд гэрлэлтээ батлуулсан юм.

 

4. Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow) болон Крис Мартин (Chris Martin)

2002 онд тэднийг анх болзож эхлэх үед Гвинет Пэлтроу 30 настай, дуучин Крис Мартин 25 настай байжээ. Тэд хуримаа нам гүмхэн хийсэн бөгөөд жилийн дараа охин Эпплийгээ (Apple) өлгийдөн авчээ.Мөн хос хоёр маань Мөүзэс (Moses) нэртэй хүүтэй. Хэдийгээр одоо тэр хоёрын хамтын амьдрал дуусгавар болсон ч харилцаа сайтай хэвээр гэнэ шүү.

 

5. Шерил Твийди (Cheryl Tweedy) болон Лиам Пэйн (Liam Payne)

© liampayne / Instagram

 

© liampayne / Instagram, © liampayne / Instagram

Хос хоёрын урлагийн замнал ижил төстэй байдлаар буюу телевизийн шоунаас эхлэлтэй. Тэд хоорондоо 11 насны зөрүүтэй, мөн Бийр (Bear) нэртэй хүүтэй болсон ч өдгөө хоорондын харилцаагаа дуусгавар болгоод буй билээ.

 

6. Кортни Кардашиан (Kourtney Kardashian) болoн Скотт Дисик (Scott Disick)

© kourtneykardash / Instagram

“Keeping Up with the Kardashians” шоунаас төрөн гарсан алдартан бүсгүй 2006 онд өөрөөсөө 4 насаар дүү загвар өмсөгч, жүжигчин Скотт Дисиктэй анх танилцаж байжээ. Өдгөө тэд Мэйсон (Mason), Пенелоп (Penélope), Рейн (Reign). Нэртэй 3  хүүхдийн эцэг эх болон сайхан амьдарч буй билээ.

 

7. Ева Мендес (Eva Mendes) болон Раян Гослинг (Ryan Gosling)

© Marksman / Snorlax / MEGA / Mega Agency / East News

“Fast & Furious” киногоороо алдартай жүжигчин бүсгүй 2011 оноос өөрөөсөө 7 насаар дүү жүжигчин Раян Гослингтой болзох болжээ. 2014 онд тэдний ууган охин Эсмэрэлда (Esmerelda) төрсөн бол үүнээс хойш 2 жилийн дараа Амада (Amada) нэртэй охиноо өлгийдөн авчээ.

 

8. Блак Чайна (Blac Chyna) болон Тайга (Tyga)

© James Atoa / Everett Collection / East News, © Bauer Griffin / DIGITAL / EROTEME.CO.UK / East News

Бизнес хатагтай, загвар өмсөгч Блак Чайна өдгөө 32 настай. Анх 2011 онд өөрөөсөө хоёр насаар дүү реппер Тайгагийн нэгэн дууны клипэнд хамт тоглож олны нүдний өмнө хамтдаа гарч байжээ. Тэдний харилцаа түүнээс хойш гүнзгийрч 2012 онд Кинг (King) нэртэй хүүтэй болж байв. Харамсалтай нь 2 жилийн дараа тэд салж, өөр өөрсдийн замыг хөөжээ. Сонирхуулахад тэд хоёул хүүгийнхээ нэрийг биедээ шивүүлсэн байдаг.

 

Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу

 

9. Мариа Кери (Mariah Carey) болон Ник Каннон (Nick Cannon)

© mariahcarey / Instagram

2008 онд тэднийг гэрлэх үед дуучин бүсгүй маань 39 настай байсан бол түүний нөхөр Ник Каннон 27 настай байжээ. Улмаар 2011 онд Монро (Monroe) болон Мороккан (Moroccan) нэртэй ихэр хүүхдүүдийг гэр бүлдээ өлгийдөн авчээ. Тэдний харилцаа 6 жил үргэлжилсэн бөгөөд хэдий салсан ч харилцаагаа таслалгүй авч үлджээ.

 

10. Патрисиа Мантерола (Patricia Manterola) болон Форрест Колб (Forrest Kolb)

© patriciamanterola / Instagram

2010 оны 12 сард мексик дуучин бүсгүй маань өөрөөсөө 11 насаар дүү загвар өмсөгч Форрест Колбтой гэр бүл болцгоож байжээ. Тухайн үед Патрисиа 38 настай байсан бол түүний нөхөр 27 настай байв. Тэд өдгөө Луча (Lucca) болон Алессо (Alesso), Маттео (Matteo) нэртэй ихэр хүүхдүүдийн эцэг эх болжээ.

 

11. Клое Кардашиан (Khloé Kardashian) болон Тристан Томпсон (Tristan Thompson)

© khloekardashian / Instagram

Клое 2016-2019 оны хооронд өөрөөсөө 7 дүү сагсанбөмбөгч Тристан Томпсонтой болзож байлаа. Тэдний дундаас Трү Томпсон (True Thompson) нэртэй хүү төрсөн нь хэдийн 2 нас хүрчээ.

 

12. Мадонна (Madonna) болон Гай Ричи (Guy Ritchie)

© Charles Guerin / East News

2000 онд 41 настай алдарт дуучин Мадонна тухайн үеийн нөхөр Гай Ричигээс хоёр дахь хүүхдээ төрүүлж байжээ. 2006 онд тэд Дэвид нэртэй хүүг өргөн авч байсан ч удалгүй гэрлэлтээ цуцлуулжээ. Тэд хоорондоо 10 насны зөрүүтэй байв.

 

13. Адамари Лопез (Adamari López) болон Тони Коста (Tony Costa)

© adamarilopez / Instagram

Пуэрто Рико жүжигчин бүсгүй маань өөрийн нөхөр болох “Mira quién baila” киногоороо алдартай жүжигчин Тони Костатай 2011 онд танилцаж байжээ. Тэд хоорондоо 12 насны зөрүүтэй ч 2014 онд сүй тавьж удалгүй охин Алаяагаа (Alaia) өлгийдөн авчээ.

 

14. Элса Патаки (Elsa Pataky) болон Крис Хэмсуорт (Chris Hemsworth)

© elsapatakyconfidential / Insatgram

“Fast & Furious” киногоороо нэрд гарсан испани жүжигчин Элса 2010 онд өөрөөсөө 7 дүү жүжигчин Крис Хэмсуорттой танилцаж байжээ. Тэд удалгүй Индонезийн нэгэн далайн эрэг дээр гэрлэсэн бөгөөд Индиа Роза (India Rose) болон Тристан (Tristan), Саша (Sasha) нэртэй ихрүүдийн эцэг эх юм.

 

15. Нинел Конде (Ninel Conde) болон Жиованни Медина (Giovanni Medina)

© ninelclonde / Instagram

Алдарт жүжигчин дуучин Нинел Конде нөхөр болох бизнесмен Жиованни Мединагаас 13 насаар эгч ажээ. Тэд хэмжээлшгүй их хайрынх нь илэрхийлэл болсон бяцхан Эммануэл хэмээх нэг хүүтэй.

Өөрөөсөө дүү нөхөртэй бүсгүйчүүд таны эргэн тойронд бий юу? Хайр дурлалд насны зөрүү хамаатай гэж та боддог уу?

6
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

11 Сэтгэгдэл

  1. Tuya Sanjid

    Tuya Sanjid

    2020/07/14 at 17:16

    Манайд жүжигчин МУГЖ Одончимэг, дуучин МУГЖ Уянга , АЖ Мэндбаяр гээд эмэгтэйчүүд бас байнаа. Дуучин Амартүвшингийн эхнэр 10 гаруй эгч байх. Нарансолонго байна.

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/14 at 22:13

    Хайр дурлалд нас бол зүгээр л тоо гэдэг Монголд ийм амьдрал их бгаа Дуучин Уран чимэг нөхөр нь 20 насаар дүү хамт дуулдаг.Харин та надаас дүү биздээ.Би лав суухгүй.Насны эцэст эрчүүд хаяаад яваад өгнө шшү дээ

  3. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/14 at 22:16

    Дуучин Уранчимэг чи минийх гэдэг дууг дуулаад бдаг биздээ

  4. El Dest Flo Wer

    El Dest Flo Wer

    2020/07/14 at 22:35

    Монголынх бол яалтчгүй харахад нөхрүүд нь дүү гэдэг нь шууд мэдэгддэг..харин эд нар бол яг жацуу юм шиг л харагдаж байна.

  5. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/14 at 22:35

  6. manai nuhur nadaas 10 dvv bi egch gj haragddag l bh da

  7. Ганзул Зоригоо

    Ганзул Зоригоо

    2020/07/15 at 06:57

    tiim yum bna bn kk

  8. Bayarmaa Dash

    Bayarmaa Dash

    2020/07/16 at 05:00

    За боддог л бодол бна даа. Ккк

  9. Bilgee Tumendemberel

    Bilgee Tumendemberel

    2020/07/16 at 10:58

    A

  10. С. Энххүслэн

    С. Энххүслэн

    2020/07/16 at 23:48

    Anhzaya Anji cmd bolmj bn 🤣

  11. Bolormaa Nanzaddorj

    Bolormaa Nanzaddorj

    2020/07/17 at 10:42

    Дүү хархүүтэй суухад эхнэр нь залуужиж нөхөр нь хөгшрөөд ингээд л адил харагдана даа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.