Эцэг эхээсээ ч илүү хөгшин харагддаг, Бенжамин Баттоны өвчтэй Энэтхэгийн эгч, дүү хоёрын түүх

0

Энэтхэгийн Жарханд мужаас гаралтай Кешав болон Анжали Кумар нэртэй эгч, дүүс прогериа буюу бидний мэддэгээр Скотт Физжералдийн “Бенжамин Баттон” богино зохиол дээр гардаг эдгэршгүй өвчтэй ажээ.

Анх 2016 онд тэдний тухай хэвлэл мэдээллээр шуугиж байжээ. Тухайн үед Анжали охин 7 настай, дүү Кешав нь ердөө 1 нас 6 сартай байсан ч аль хэдийн эцэг эхээсээ овортой харагдаад эхэлсэн байсан юм. Тэдний арьс үрчлээтэж овортой харагдахаас гадна үе мөчөөр өвдөх зэрэг өндөр настнуудад илэрдэг нийтлэг шинж тэмдэг мөн илэрдэг байсан аж.

Энэтхэгийн Жарханд мужийн нийслэл Ранчи хотод төрж, өсч буй тэднийг үе тэнгийнхэн нь гадаад төрхөөр нь шоглож, гадуурхах явдал ч мөн их гардаг аж. Тухайлбал, Анжали охиныг эмгэн, хөгшин хатагтай, Хануман буюу сармагчны хаан гэх мэтээр хочилдог нь тэдэнд хэцүү байдаг хэмээсэн юм.

2016 онд тэдний тухай мэдээ дэлхий нийтэд ил болж олны анхаарлын төвд орох үедээ хүүхдүүдийн эцэг эх санхүүгийн хүндрэлтэй байдлаас болж ямар нэгэн үр дүнтэй эм, эмчилгээнд бяцхан үрсээ хамруулж чаддаггүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Кутис лакса болон прогериа өвчин нь дээр дурдсанчлан үе мөчний өвчнөөс гадна биеийн дархлааг сулруулж аливаа өвчин эмгэгт өртөмтгий болгохоос гадна зүрхний шигдээс ч үүсгэх эрсдлийг дагуулж байдаг аж.

Lie Gj Pnang / Facebook

Азаар тэдний тухай мэдээг олж харсан сайхан сэтгэлт хүмүүс болон Care Today Fund сан тэдний эцэг эхтэй холбогдож хандивын аян өрнүүлсэн бөгөөд унжсан арьсыг нь татах мэс ажилбарт хүүхдүүдийг оруулж, үрчлээсийг нь арилгаад байгаа ажээ.

Мөн саяхан “Born Different” нэртэй YouTube суваг эгч дүү хоёрыг хүнд бэрх цаг үеийг хэрхэн хамтдаа туулж байгаа талаар мэдээлэл бэлтгэн хүргэжээ.

12
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *