Бяслагаар хийх хамгийн амттай 12 хоолны жор. Хийхэд маш амархан тул гэр бүлийнхнийгээ амттай хоолоор баярлуулаарай

0

Бяслаг – талхны л адил бидний хувьд чухал хүнс болжээ. Тиймээс ямар ч хоолны орцод нүүр бардам орж байна.

Та бүхэндээ бяслагаар хийх амттай хоолны 12 жорыг танилцуулахаар бэлдлээ. Эдгээр хоолыг хийхэд ч амар, ойр дотнын хүмүүсээ баярлуулахаар амттай болно.

Бяслагтай вонтон/боорцог

© showmetheyummy.com

Боорцогны зуурмаг эсвэл давхраат зуурмаг бэлдээд тэгш өнцөгт хэлбэрээр хэрчинэ, дотор нь хэдэн ширхэг бөөрөнхийлсөн зөөлөн бяслаг хийгээд чимхэнэ. Хайруулын тавганд тосоо хаалаагаад шаргал өнгөтэй болтол нь боорцгоо шарна. Зөгийн бал-гичтэй соусаар амтлан идээрэй.

 

Бууцай, артишок болон бяслагтай гоймон

© yammiesnoshery.com

Шарах шүүгээг халаахаар залгаад гоймонгоо савлагаан дээрх зааврын дагуу нь чанаж бэлэн болгоно. Томхон саванд тал аяга шинэ артишок, хэрчсэн бууцай, сонгино, 3 хумс сармис хийнэ. Дээрээс нь пармезан бяслаг, 1 аяга моцарелла бяслаг, 1 стакан үрж жижиглэсэн швейцар болон цөцгийтэй бяслаг хийнэ. Бүгдийг чанасан гоймонтойгоо холиод тосолсон хэвэнд хийж шарах шүүгээндээ 30 минут болгоно.

 

Улаан лооль, моцарерлла бяслагтай гоймон

© giverecipe.com

Гоймонгоо савлагаан дээрх зааврын дагуу чанаад хүйтэн усаар сойгоорой, саванд бага зэргийн ус үлдээнэ. Оливын тосыг том хайруулын тавганд хийж дунд зэргийн гал дээр халаана. Тосондоо улаан лоолио шараад бага зэрэг улаан лоолийн паста нэмнэ. Улаан лооль дээр багахан сүү хийж хутгаарай. Гоймонг хайруулын тавганд хийгээд дахин хутгана. Дээрээс нь 3 бөмбөлөг моцарелла бяслаг хийгээд таглаж 2 минут орхино. Сүүлд нь базиликийн навч хийгээд дахин хутгаарай. Бэлэн болсон хоолыг гааны шинэхэн навчаар чимнэ.

 

Бяслагтай фондю

© halfbakedharvest.com

Фондю бэлдэхийн тулд дөрвөлжин хэрчсэн гуада бяслаг болон швейцарь бяслагийг саванд хийж дээрээс нь эрдэнэ шишийн крахмал, перц хийнэ.

Фондю хийх аягыг сармисаар арчаарай. Аяагандаа 1,5 стакан хуурай цагаан дарс, хоолны аяга коньяк хийж зөөлөн гал дээр халаана. Шингэн буцалж эхлэнгүүт нь бяслагаа хийж зөөлөн хутгана. Соусыг задь болон перецээр амтална. Зөөлөн гал дээр хэсэгхэн байлгана.

Фондюг круассан эсвэл шарсан талхтай идээрэй.

 

Бяслагтай бөмбөлөг

© spendwithpennies.com

Шарах шүүгээгээ халаана. Урьдчилан бэлдсэн гурилын зуурмагийг дөрвөлжин жигнэмэг шиг хэрчинэ. Дунд нь гурвалжин хэрчсэн хатуу бяслаг тавиад амыг нь чимхээрэй, дараа нь бөмбөлөг шиг болгоно. Богино долгионы зууханд сармистай цөцгийн тос хайлуулна. Тусдаа саванд яншуй, үрж жижиглэсэн пармезан бяслаг хийнэ. Бөмбөлгөө эхлээд тосонд өнхрүүлээд дараа нь бяслаганд дүрээд шарах шүүгээний хавтан дээр байрлуулна. Бөмбөлгийг 10-20 минут шаргал өнгөтэй болтол шарна.

 

Бяслагтай шарсан төмс

© tablefortwoblog.com

Энэ хоолыг хийхийн тулд эхлээд шарсан төмсөө бэлдэнэ (төмсөө арилгаж үрж жижиглээд амтална, өндөг, гурил хийж базаж холиод хоолны халбагаар авч халаасан тосонд шарна). Шарах шүүгээгээ халаагаарай. Шарах шүүгээний хавтанг цөцгийн тосоор тослоно. Саванд цөцгийн тос, давс, перец, сонгино, цөцгий, зөөлөн бяслагаа хийгээд шарах шүүгээний хавтан дээр өрж тавьсан шарсан төмсөн дээрээ асгана. 30-40 минут буюу шаргал өнгөтэй болтол нь шараарай.

 

Цагаан пицца-талх

© howsweeteats.com

Шарах шүүгээг халаана. Загасан талхыг уртаар нь, дараа нь өргөнөөр нь зүсэж талхан тор бэлдэнэ. Талхыг мөнгөлөг цаасанд ороож шарах шүүгээнд 10 минут шараарай. Цөцгийн тосыг богино долгионы зууханд хайлуулна. Эсвэл жижиг саванд цөцгийн тосоо хайлуулаад дээрээс нь сармис, үрж жижиглэсэн бяслаг, гоньдны навч хийж амтална. Талхан дээрээ бэлдсэн соусаа зөөлөн асгаарай. Торлож зүссэн талхны завсраар улаан лооль, хатуу бяслаг хийнэ, болгоомжтой хийгээрэй. Талхыг шарах шүүгээнд шаргал өнгөтэй болтол нь 15-20 минут шарна. Болсных нь дараа үрж жижиглэсэн бяслаг дахиж цацаарай.

 

Бяслаг, шарсан талхтай гоймон

© halfbakedharvest.com

Том саванд хийсэн давстай усанд гоймонгоо “al dente” болтол нь чанана. Хайруулын тавганд 3 хоолны халбага цөцгийн тос хийж халаана. Сармис нэмээд 30 секунд шарна, дээрээс нь жижиглэсэн шарсан талхаа хийж 3-5 минут шарна, байнга хутгаарай.

Гоймон чанасан тэр л савандаа 4 хоолны халбага цөцгийн тос хайлуулна. Гурил нэмээрэй. Галаа багасгаад 1 минут орчим хуурна. Дээрээс нь бага багаар сүү нэмээд буцалгана. Соус өтгөртөл буцалгаарай. Соусаа бяслагтай холиод перц, давсаар амтална. Гоймонг урьдчилан бэлдсэн хэвэнд хийгээд дээрээс нь соусаа жигд асгана. Мөн шарсан талх дээр нь цацаарай. Шарах шүүгээнд 20 минут болгоно.

 

Бяслагтай шарсан төмс

© natashaskitchen.com

Төмсөө дундуур нь эсвэл дөрөв хувааж хэрчээд (хэмжээнээс нь шалтгаалах юм) чанана. Чанасан төмсөө шарах шүүгээний хэвэнд хийж цэвэр таргаар бүрнэ. Давс, перец, татсан сармисаар амтлаарай. Шарах шүүгээнд 20-25 минут болгох юм. Төмсөө шарах шүүгээнээс гаргаад дээрээс нь 1 аяга хатуу бяслаг (олон төрөл байж болно) цацаад буцаагаад шарах шүүгээнд 2-3 минут бяслаг хайлтал байлгана.

 

Бяслаг, улаан лоольтой зутан шөл

© thecozyapron.com

Шөлний аягаа гал дээр тавиад 3-4 хоолны халбага оливын тос, сонгино хийж шаргал өнгөтэй болтол нь шарна. Дээрээс нь итали амтлагч нэмээрэй, хар болон улаан перц, чимх давс, улаан лоолийн паста хийж 1 минут орчим чанана. Дараа нь лаазалсан улаан лооль, яншуй, базилик, сахар хийж хутгана. Зөөлөн гал дээр 20 минут буцалгаарай. Цаг болохоор нь үрж жижиглэсэн бяслаг хийж шөлийг блендрээр бутална. Бэлэн болсон шөлөн дээр өөрийн хүслээр шарсан талх цацаж болох юм.

 

Бекон, бяслагтай ороомог

© spendwithpennies.com

Элдүүрээр сэндвичний талхыг элдэж хавтгайлаад дээрээс нь зүсэм бяслаг тавина. Хуйлаад гадуур нь нимгэн беконоор ороож шүдний модоор тогтооно. Ороомгийг цөцгийн тосонд бекон шаргал өнгөтэй болтол нь шарна, энэ үеэр бяслаг ч хайлж эхэлдэг.

 

Бяслагтай шарсан улаан перец

© closetcooking.com

Дөрвөлжин хэрчсэн улаан перецийг 4 хоолны халбага цөцгийтэй бяслаг, моцарелла бяслагийн бөмбөлөг, 1 стакан үрж жижиглэсэн хатуу бяслаг, давс, хар перцтэй холиод шарах шүүгээний хэвэнд хийж 180 хэмд шарах шүүгээнд 20-30 минут буюу шаргал өнгөтэй болтол нь шарна. Шарсан талхтай хамт халуун дээр нь идээрэй.

2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *