Хэрвээ та Нирвана хамтлагт дуртай бол таны сэтгэл зүйд асуудал байж болзошгүй гэнэ

0

Юу сонсох дуртайгаа хэлээд өг, би таныг хэн болохыг хэлээд өгье. Эрдэмтэд хүний сонирхдог хөгжим болон сонсож байгаа дуу нь тухайн хүний зан чанартай уялдаа холбоотой болохыг тогтоожээ.

Битгий гайхаарай, гэхдээ британийн Кембрижийн их сургуулийн эрдэмтэд хөгжим, хүний зан чанар хоёр холбоотой болохыг тогтоогоод байна.

yandex.net

Тэд туршилтынхаа явцад олон улсаас бүрдсэн оюутнуудын дунд санал асуулга явуулжээ. Туршилтад 50 гаруй орны 350 мянга гаруй хүн оролцсон байна.

culture.ru

Туршилтад оролцсон хүн болгон тусгайлан бэлдсэн санал асуулгын хуудас бөглөсөн: дуу хөгжмийн 23 төрөл болон дэд төрөл жагсаасан, мөн өөрийн зан чанарыг тодорхойлох хэсэг бүхий. Мөн санал асуулгад оролцогчдод дуу сонсгосны дараа юу мэдэрч байгаагаа бичих ёстой байв. Уг судалгааны ажлыг нейробиологич, сэтгэл судлаач Дэвид Гринбергийн удирдлага доор явуулжээ.

Судалгааны үр дүнгээс харахад экстравертууд ер нь Эд Шираны Shivers маягийн дуунд дуртай болох нь тодорхой болсон юм.

Тайван, уян зөөлөн зантай хүмүүсийн сонсох дуртай дуу нь Марвин Гейн What’s Going On болон Леди Гага, Брэдли Купер нарын Shallow хослол болов.

Цэвэрч нямбай хүмүүсийн хувьд Rage Against the Machine дуугүйгээр эмх цэгцийг бүрдүүлж чаддаггүй бололтой.

Нийтэч, нээлттэй хүмүүст Дэвид Боуигийн Space Oddity дуу ихэд таалагддаг.

Бухимдангуй, муухай зантай хэмээгддэг хүмүүс чихэвчээрээ Нирванагийн Smells Like Teen Spirit дууг сонсон алхалдаг. Ийм хүмүүс хоёр төрөлд хуваагддаг гэмээр.

econet.ru

Нэг төрөлд нь зөөлөн, эерэг дуу хөгжим таалагддаг бол хоёр дахь төрөлд нь сэтгэл хөдлөлөө гадагшлуулахын тулд металл, хүнд рок таалагддаг ажээ.

1zoom.ru

Та ямар хөгжим сонсох дуртай вэ?

4
БурууБуруу
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. maria

    2022/09/30 at 11:23

    nirvana sonsdg bol setgetsin owchtei bh magdlltai wtf?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *