
Үзэх дуртай кинонуудын баатрууд хөгжилтэй миймийн сэдэв болоод зогсохгүй мөн сэтгэлд урам өгч, нэгийг бодогдуулах ишлэл үгийн эх сурвалж болно. Гэхдээ гэмт xэргийн ертөнц болох Готэмийн Жокер тэр үгсийн эзэн болно гэж хэн санах вэ дээ?
Сошиал сүлжээ хэрэглэгчдийн дунд нэгэн санал асуулгыг явуулжээ: төрөл бүрийн кинонуудаас авсан эшлэл үгээс хамгийн их таалагдсан 105 эшлэл үгийг сонгоход Бэтмений гол дaйсны үг давамгайлсан гэхэд буруудахгүй.

Эдгээр кинонуудад гарах аливаа нэг ишлэл үгийг сошиал сүлжээнд сэлгүүцэж суудаг хийх ажилгүй жаалууд зохиогоогүй нь мэдээж, харин кино зохиолчид бүтээсэн нь хэнд ч ойлгомжтой.
Жокерийн хэлсэн үгэнд үнэхээр гүн утга агуулагдаж байгаа нь ойлгогдох тул амьдралдаа ашигламаар санагдана. Эдгээрийн зарим нэгээс нь сонирхуулахад:
Хэрвээ чи ямар нэгэн зүйлдээ гаргууд бол тэрийгээ хэзээ ч битгий үнэгүй хийж өгч бай

Заримдаа чамайг мангaртуулж байна гэж бодож байгаа тэн.эгүүдийг мангaртуулахын тулд чи тэ.нэг болж жүжиглэх хэрэг чамд гарна

Мангaс чиний дотор байгааг ойлгосон цагаас хойш орон доор мангас нуугдаж байгаа эсэхийг шалгахаа больдог

Зарим нэг нь чамайг бүтэлгүйтэж байгааг харахыг хүсдэг. Тэдний урмыг хугал!

Намайг өөр болохоор тэд нар намайг шоолж байгаа юм. Харин би тэднийг өөр хоорондоо адилхан болохоор нь тэднийг шоолж байна

Хүмүүс эцсийн мөчдөө өөрийгөө чухам хэн болохыг чамд харуулдгийг чи анзаарсан уу?

Сүүлчийн хүнс дуусах үед соёлжсон эдгээр хүмүүс бие биенээ идэж эхлэх болно

Ингээд Жокерийн хэлсэн эшлэл үгийг түүний нэрийн хуудас болсон үгээр дуусгая: “Why are you so serious?”
Та Жокерийн дүрээс ямар чухал ойлголт авч байсан бэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.







