Хүмүүсийн зөв гэж боддог, нийгэмд тогтсон нийтлэг ойлголтыг эвдэж чадсан 10 алдартан

0

Нийгмийн нийтлэг хэв шинж хүн бүрт тодорхой хэмжээний нөлөө үзүүлж, нэгэн хэв маягт барьж байдаг билээ. Манай сайт уншигч танд тэдгээр нийтлэг ойлголтыг эвдэж, өөрөө өөрөөрөө байх сайхан гэдгийг харуулж яваа 10 алдартныг танилцуулж байна.

1. Chris Hemsworth болон Elsa Pataky

© chrishemsworth / Instagram, © chrishemsworth / Instagram

Жүжигчин Chris Hemsworth бол Elsa Pataky нар хэдийгээр 7 насны зөрүүтэй боловч аз жаргал дүүрэн амьдралыг бүтээжээ. Эгчмэд бүсгүйтэй амьдрал зохиож аз жаргалыг мэдэрч болно гэдгийг тэрбээр олонд харуулж яваа билээ.

 

2. Eva Longoria

© evalongoria / Instagram, © evalongoria / Instagram

“Desperate Housewives” цувралаараа алдартай жүжигчин Eva Longoria 40 гарсан хойноо анхны хүүхдээ гаргаж залуу насандаа л ээж болох хэрэгтэй гэх нийтлэг ойлголтыг эргүүлж яваа ажээ.

 

3. Harry Styles

© Invision / Invision / East News, © harrystyles / Instagram

One Direction хамтлагийн гишүүн Harry Styles өөрийн эмэгтэйлэг байдлыг чөлөөтэй ил гаргаж, хувцаслалтад хүйс хамааралгүй хэмээн үздэг ажээ. Тэрбээр “Эмэгтэй гэгддэг хувцаснууд ч надад гайхалтай санагддаг” хэмээн өгүүлж байв.

 

4. Jennifer Aniston

© PHOTOlink / Courtesy Everett Collection / East News, © Adam Orchon / Everett Collection / East News

52 нас гарсан ч нэрт жүжигчин бүсгүй үрийн зулай үнэрлээгүй л яваа билээ. Гэсэн ч тэрээр амьдралдаа бүрэн сэтгэл хангалуун явдаг бөгөөд эмэгтэй хүн бүр ээж болох албагүй гэж үздэг ажээ. Тэрээр саяхан жүжигчин Reese Witherspoon-ын хамтаар “The Morning Show” хөтөлж эхлээд буй юм.

 

5. Margot Robbie

© LAURENT VU / SIPA / SIPA / East News, © AFP / East News

Жүжигчин Margot Robbie эмэгтэй хүнээс хайр дурлалын харилцаа, хүүхэдтэй болох эсэх талаар хүмүүс асуух ёстой мэт асуудаг нь буруу гэдгийг нийгэмд хүчтэй шүүмжилсэн бөгөөд эмэгтэй хүнд хувийн асуудлыг нь заах эрх хэнд ч үгүй хэмэээж байжээ.

 

6. Ezra Miller

© Laurent Vu / SIPA / Sipa Press / East News, © ANGELA WEISS / AFP / East News

Жүжигчин Ezra Miller 2019 онд Met Gala ёслолд ирэхдээ эрэгтэй хүний гэх бүх нийтлэг хэв шинжийг үгүйсгэсэн хэв маягтай ирсэн нь олны гайхшралыг төрүүлж байсан нь лавтай.

 

7. David Bowie

© davidbowie / Instagram, © davidbowie / Instagram

Өөрөө өөрийнхөөрөө байж, хүссэн бүхнээ өмсөж байх тухай өөрийн биеэр үлгэрлэн харуулж явсан алдартнуудын нэг яах аргагүй дуучин David Bowie билээ. Энэ ч утгаараа тэрбээр өдгөө хамгийн өвөрмөц уран бүтээлчдийн нэгт зүй ёсоор бичигддэг биз ээ.

 

8. Prince

© Martin Harris / Capital Pictures / East News, © Mary Evans / AF Archive / East News

Тэрбээр нийгэмд эмэгтэй хүмүүс л хийх ёстой гэдэг нүүр будалтыг өдөр тутамдаа хийж, даашинз тэргүүтэй эмэгтэй гэх хувцсыг чөлөөтэй өмсөж, эрэгтэй хүний гэх бүх л нийтлэг хэв маягийг эвдэж байсныг бид бүхэн мэдэх биз ээ. Ийнхүү тэрээр залуу үеийнхний дунд өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, өөрөө өөрийнхөөрөө байх соёлыг түгээж явсан билээ.

 

9. Ruby Rose

© rubyrose / Instagram, © rubyrose / Instagram

Дуучин Harry Styles-ийн нэгэн адил тэрээр хүйсийн ялгаатай байдлыг үгүйсгэж, эрэгтэйлэг хэв маягийг бүрдүүлсэн билээ.

 

10. Billy Porter

© theebillyporter / Instagram, © theebillyporter / Instagram

Оролцсон улаан хивсний ёслол бүртээ өөрийн өвөрмөц хувцаслалт, этгээд гадаад төрхөөрөө олны гайхшралыг төрүүлдэг оддын нэг бол яах аргагүй жүжигчин, дуучин, зохиолч Billy Porter билээ.

2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *