Бичлэг дээр гарч байгаа хүн аль зүгт савлуурдаж байна вэ? Шинэхэн харааны хуурмаг үзэгдэл интернет хэрэглэгчдийг хоёр хуваагдахад хүргээд байна

1

“Учир нь олдохгүй савлуурдаж буй хүн”. Tik-Tok-ийн энэ бичлэг бүр вирус шиг л хурдацтай тархаж байна (Твиттерт тавигдаад л өнөөдрийн байдлаар гэхэд 11 сая гаруй хүн үзжээ) – үл таних хүн хүүхдийн савлуур дээр аль зүгт савлуурдаж байгаа нь огт мэдэгдэхгүй.

Бичлэгийг үзсэн хүмүүс бүгд бусдын дэвшүүлсэн таамгийг хүлээн авалгүй өөрсдийн онолыг дэвшүүлсэн байна. Ингэхдээ бүр схем зураг зурж баримт нотолгоогоор өөрийн дэвшүүлсэн таамгийг зөвтгөхийг оролджээ. Үнэнийг хэлэхэд энэхүү бичлэгийг үзэхэд бичлэг дээр байгаа хүн нэгэн зэрэг хоёр тийшээ савлаж байгаа мэт сэтгэгдэл төрөөд байгаа юм даа.

Та хэдэн сая хэрэглэгчдийн тархийг гашилгасан бичлэгийг өөрөө үзэж сонирхоно уу.

Би бүр галзуурах нь ээ. Энэ хүн аль зүгт савлаад байгааг хэлээд өгөх хүн байна уу?

 

Энэ хүн хаашаа савлаад байна? Хүмүүсийн бичсэн сэтгэгдлийг сонирхоцгооё.

  • Энэ хүн байшин руу хараад савлуурдаж байна гэж харахыг их хичээлээ, тэгсэн чинь бас камер руу хараад савлуурдаж байгаа харагдаад байх юм

 

  • “Байшин руу харж савлуурдаж байна” гэж хэлээд байгаа хүмүүс биднээр тэгээд даажигнаад байгаа хэрэг үү?

 

  • Камерын эсрэг чиглэлд савлуурдаад байна, хүмүүс яаж харахаараа эсрэгээр нь хараад байна аа?

 

Эдгээр хүмүүс өөр улсад амьдраагүй байсан бол хоорондоо зодолдох байсан биз

  • Харваас бүх юм тодорхой байна ш дээ, энэ хүн камер руу харж савлуурдаж байна, та нар юун байшин яриад байгаа аан. Тэнэг юм уу хаашаа юм?

 

  • Юу? Үгүй ээ, энэ хүн байшин руу харж савлуурдаад байна

 

  • Би одоо аль аль тийшээ савлуурдаж байгаагаар харлаа. Би яг галзуурахнээ

Бичлэгт зориулж бүр аниме хувилбар хүртэл хийжээ

Энэ хүнийг хаашаа савлуурдаж байгааг анзаараагүй хүн их аз жаргалтай байна аа. Постод зориулсан зурагтай онолууд хоёр хувилбарт хуваагдаад байгаа ажээ.

 

Онолууд бүр аливаа хил хязгаарыг даваад байна

Энэ хүн байшин руу хараагүй нь ойлгомжтой, яагаад гэвэл түүний бие тулгуур багануудыг нэвт гарч чадахгүй шүү дээ.

 

Хэрвээ энэ утгаар нь авч үзэх юм бол энд бас л тулгуур багануудыг нэвтэлж байна. Тиймээс энэ хүн камер руу хараагүй.

 

Савлуурдаж байгаа хүний байрлалын онол

Түүний биеийн байрлал өөр зүйл өгүүлж байхад яагаад нүүрээрээ камер руу харж савлуурдаад байгааг олон хүн асуужээ. Хэрвээ ийм нэгэн дүр зураг гаргаж ирвэл – бүх асуудал байрандаа орно.

 

Юу ч ойлгохгүй байгаа хүмүүст зориуллаа – бичлэгийг ингэж харж болно шүү.

 

Бичлэгийг схем зургаар тайлбарлахыг огт залхуураагүй хүмүүс ч олон байна. Тэдний зөв үү эсвэл буруу юу?

 

Нууцыг тайллаа

Тэр камер руу харжээ. Тулгуур баганууд нь бидний талд наана нь харагдаад байгаа биз дээ. Маш сайн харагдаж байна.

Тэгээд ч савлуур нь бусад хүмүүсийн төсөөлж байгаагаас өөр байрлалтай харагдана.

Энэ бол харааны орон зай хүлээн авах асуудал.

 

Инээдтэй нь би зурж чадахгүй юм, гэхдээ тэр яг камер руу харж байна шүү, өөрөөр бол ямар ч утга алга … савлуурын бүтэц яг л ингэж харахад хүргэж байна.

 

Маш энгийн зүйл байна шүү дээ… савлуурын урд өнцгийг хар бас тэдний хөдөлгөөний чиглэлийг ч хар.. энэ хүн КАМЕР руу харж савлуурдаад байна

Тийм ээ, эдгээр онолуудыг бүхэлд нь авч үзвэл камер руу хараад савлуурдаж байгаа гэдэг нь олон болоод байгаа юм. Бичлэгийг хорин хэдэн удаа үзсэн ч хамаагүй аль нэг хувилбарыг баттай хэлж чадахгүй л үлдэнэ – бид өөрсдөө шалгаж үзсэн юм..

Эцэст нь “савлуурдсан хүний” бичлэгийг хийсэн залуу маргааны зөв хариултыг өгчээ

“Бид түүн рүү дөхөж очиход тэр бидэн рүү харсан байсан шүү”

Энэ бичлэгийг аль өнгөрсөн хоёрдугаар сард хийжээ, тэгээд ч савлуур тодорхой чигт байсан нь ойлгомжтой – камер руу харж савлуурдсан байж.

Ёооо! Бас л амаргүй байлаа шүү.

15
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Г. Баттулга

    Г. Баттулга

    2020/01/01 at 12:13

    trash

  2. Sukh Baatarhvv

    Sukh Baatarhvv

    2020/01/02 at 23:19

    Haha haltirch unaj bna da

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *