Алдарт “Forbes” сэтгүүл сүүлийн 10 жилийн хугацаанд ашиг орлогоороо тэргүүлсэн 10 тамирчныг тодруулжээ

1

Шинэ жилийн баяраар дэлгүүр хэсэж, хүссэн зүйлсээ худалдаж авах нь дэлхийн алдартай тамирчдад асуудал биш.

Зарим хүмүүс нэгдүгээр сард зээл төлөх учир хамаагүй мөнгөө үрж чадахгүй байгаа бол, дэлхийн авьяаслаг спортын тамирчид сүүлийн сарынхаа ашиг орлогыг дансандаа хуримтлуулж байна.

Спортын салбарт бизнес өндөр хөгжсөн бөгөөд зарим нэг хөлбөмбөгчид ердөө 7 хоногийн дотор 500,000 фунт стерлинг төвөггүй олж байгаа билээ.

Бид тэнгэр газрыг хооронд нь харьцуулж, хэл ам хийх гэсэн юм биш. Гэхдээ хүн болгонд спортын алдартай тамирчид, тэр дундаа Cristiano Ronaldo хэдий хэр хэмжээний мөнгийг нэг жилийн дотор олдог эсэх нь сонирхолтой сэдэв байсаар ирсэн.

Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн “Forbes” сэтгүүлийн хувьд энэ чиглэлээр мэдээлэл цуглуулахдаа гарамгай бөгөөд тэр ч үүднээсээ тэд жил бүрийн сүүлээр тухайн жилд ашиг орлогоороо тэргүүлсэн тамирчдыг танилцуулдаг уламжлалтай. Харин энэ удаад тэд өнгөрч буй арванд ашиг орлогоороо тэргүүлсэн шилдэг 10 тамирчны жагсаалтыг танилцуулжээ.

 

Өнгөрсөн арван дахь хамгийн өндөр ашиг орлоготой тамирчид

Тэд 2010 оны нэгдүгээр сараас 2020 оны арван хоёрдугаар сар хүртэлх тамирчдын олсон нийт ашиг орлогыг тооцоолж, дараах жагсаалтыг гаргажээ.

Сонирхолтой нь Serena Williams энэхүү жагсаалтын шилдэг 40-д багтсан цорын ганц эмэгтэй тамирчин болсон байна.

Ингээд хамтдаа 2010 оноос хойш хэтэвчээ түнтийтэл баяжсан 10 тамирчинтай танилцацгаая:

10. Lewis Hamilton: 400 сая доллар

Өнгөрсөн арванд нийт 6 удаа дэлхийн цомд түрүүлж, түүн шиг олон сая долларыг халааслаж чадах хүн ховор. “Формула 1”-ийн түүхэнд тодоор бичигдэх амжилтыг тэр гаргасан.

 

9. Kevin Durant: 425 сая доллар

“Brooklyn Nets” багийн супер од 2010 оноос хойш их хэмжээний мөнгийг дансандаа хийж чаджээ.

 

8. Manny Pacquiao: 435 сая доллар

Гайхалтай нь тэр карьерийнхаа туршид нийт 25 удаагийн томоохон тулаанд оролцож, 1.3 тэрбум долларын ашиг орлогыг олсон гэсэн тооцоолол бий.

 

7. Phil Mickelson: 480 сая доллар

Түүний хувьд өнгөрсөн арванд 2010 оны “Masters” болон 2013 оны “The Open”-д тус тус түрүүлсэн билээ. Солгой гартай энэ гольфчин эр хамгийн өндөр ашиг орлоготой тамирчдын нэг. Хамгийн тэмдэглүүштэй нь тэр 2018 онд өөрийн гол өрсөлдөгч болох Tiger Woods-ийг ялж, 9 сая долларыг халааслаж байсан юм.

 

6. Tiger Woods: 615 сая доллар

2010 оны үед Mickelson энэ спортод хөл тавихаас өмнө босоо байснаас гадна, яах аргагүй гольфын амьд домог. Тэр одоог хүртэл энэ жагсаалтад бичигдсээр байгаа нь түүний хөрөнгө нилээдгүй их болохын баталгаа биз ээ.

 

5. Roger Federer: 640 сая доллар

Тэрээр хэдийнээ 38 насыг зооглосон ч залуустай эн тэнцүү өрсөлдөж, 3 удаа Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлж, нэг удаа Уимбльдоны титмийг хүртсэн. Сонирхуулж хэлэхэд, Швейцарь залуу 2018 онд “Uniqlo” брендтэй 300 сая долларын гэрээг байгуулсан билээ.

 

4. LeBron James: 680 сая доллар

Алдарт сагсанбөмбөгчин маань өнгөрсөн арванд олсон нийт ашиг орлогынхоо 270 сая долларыг өөрөө авч, үлдсэнийг нь сайн үйлсэд хандивлажээ. Гэхдээ “NBA”-д 16 жилийг өнгөрөөж буй тэрээр энэ хугацаанд хамгийн олон хүүхэд залуусыг сагсанбөмбөгийн спортоор хичээллэхэд нөлөөлсөн эрхэм юм.

 

3. Lionel Messi: 750 сая доллар

Түүний 2019 онд авч буй цалин нь багийн спортын хувьд хамгийн өндөрт тооцогдож байгаа аж. Мөн тэрээр өнгөрсөн арванд “Adidas”, “Huawei”, “Lay’s” зэрэг компаниудтай хамтран ажиллаж, нүүр царай нь болжээ.

 

2. Cristiano Ronaldo: 800 сая доллар

Түүний хувьд Juventus клубээс 31 сая еврог цалин болгож авч байгаа ч, сошиал медиа түүнийг Messi-гээс илүүд үзэж байгаа юм. Учир нь тэр өөрийн Твиттер, Инстаграм хуудсуудаараа дамжуулан оруулсан пост бүр нь мөнгө болж дансанд нь ордог бөгөөд өнөөдрийн байдлаар түүнийг нийт 275 сая гаруй хүн онлайн орчинд дагаж байна.

 

1. Floyd Mayweather: 915 сая доллар

Өөрийгөө “Мөнгө” гэж хочилдог түүнээс өөр хүн ганц тулаан хийгээд 500 сая долларыг халааслаж чадахгүй. Тэр 2015 болон 2017 онуудад Pacquiao, McGregor нартай боксын рингэн дээр тулалдсан билээ. Түүнчлэн Tenshin Nasukawa гэгчтэй нөхөрсөг тулаан хийхдээ 9 сая долларыг өөрийн болгосон.

 

Боксчин Mayweather жагсаалтыг тэргүүллээ

Хараад байхад Инстаграмаар өөрийгөө мөнгөн дунд сэлдэг мэтээр харуулдаг тамирчин маань энэ салбарт ашиг орлогоороо тэргүүлэгч болох нь тодорхой боллоо.

Та түүний талаар юу ч гэж хэлж болно. Гэхдээ тэр 2020 оныг дэлхийн хамгийн баян тамирчин гэсэн статустайгаар угтах нь. Мөн тэр ирэх жил рингэн дээрээ дахин ирнэ гэдгээ зарласан билээ.

Жагсаалтад 10-р байраас хойш жагссан тамирчдын хувьд дээрх тамирчидтай харьцуулахад бага ашиг орлого олсон ч, тэдний дансан дахь мөнгө зарим улсын бүтэн жилийн төсвөөс ч өндөр байгааг онцлон хэлэх нь зүйтэй болов уу.

Таны дэмждэг тамирчин энэ жагсаалтад багтсан байна уу?

7
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Altanbagana Mungunshagai

    Altanbagana Mungunshagai

    2020/01/01 at 13:38

    Cristiano ronaldo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *