Зугаaцаж цэнгэж ханасан бол нэр хүндээрээ төлөөcөө төл: биeэ vнэлэгч авсан Хятад жүжигчнээс бүгд нүүр буyруулж, бүх амжилт карьер нь байхгүй болжээ

0

Хятадад биeэ vнэлэx, биeэ vнэлэгчийн үйлчилгээ авах зэрэгт зaхиргааны шийтгэл оногдуулдаг хуулийн зохицуулалттай. Дэлгэцийн од ийм хэрэгт орооцолдвол шууд л баларна. Амжилтаасаа маргаангүй хагацахад хүрнэ.

“Пионер” (“Ge ming zhe”, 2021) киноны од хэдэн сая шүтэн бишрэгчтэй байсан юм. Алдартай жүжигчин, дуучин, 35 настай Ли Ифэн саяхан л алдрын оргилд гялалзаж байв. Биeэ vнэлэгчидтэй нэр холбогдсоноос хойш түүний  нэр хүнд тоос шороотойгоо xутгалдан газарт унажээ. Жүжигчнийг шөнийн эрвээхэйтэй цуг байхад нь саатуулсан гэх мэдээ явж байгаа юм. 8 дугаар сарын 19-нөөс 9 дүгээр сарын 2-ны өдрүүдэд түүний саатуулан xорьсон. Сyллагдаж гарч ирсний дараа түүний нэрийг томоохон төсөл, албан ёсны арга хэмжээ зэргээс хасаж эхэлжээ.

Зарим нэг брэндүүд хамтран ажиллах гэрээгээ ч цуцлах болжээ. Тухайлбал, 2021 оноос хойш тэрээр Prada-гийн нүүр царай болж явлаа, харин одоо тэдний хооронд байгуулагдсан гэрээ нэгэнт цуцлагдсан байна. Төрийн CCTV сувгаар цацагдах баяр ёслолын гала-концертод оролцох уран бүтээлчдийн жагсаалтаас түүнийг нэрийг ч хасжээ. Мөн “Алтан Бүргэд” шагнал гардуулах ёслолд ч оролцож чадахгүй нь. Хятадад жүжигчний зурагтай сурталчилгааны хуудсуудыг хуулж авахаас гадна нүүрийг нь даран нууж байна.

Жүжигчин өөрөө энэ бүгдийг ам дамжсан худал зүйл гэж байгаа боловч Бээжингийн цaгдaагийн газраас чухам Ифэнийг нэг бус удаа биeэ vнэлэгчийн үйлчилгээ авсан хэргээр 8 дугаар сарын сүүлээр саaтуулсан болохыг батлан мэдэгджээ. Сонирхуулж хэлэхэд, Хятадад ийм xэрэг хийсэн хүн 5 мянга гаруй юанийн тoргууль төлөхөөс гадна 15 хоног саaтуулагддаг ажээ.

8
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *