Сэтгэл судлаачид олон насны зөрүүтэй хосуудын харилцаа яагаад бусдаас илүү амжилттай байж чаддаг вэ гэдгийг ингэж тайлбарлажээ

0

Хүн төрөлхтний маш олон ялгаатай байдал дундаас дэлхий нийтээрээ нийтлэг нэг зүйл ажиглагддаг нь гэр бүлийн хосын нөхөр нь эхнэрээсээ ах байх явдал ажээ. Манай сайт уншигч танд хайр дурлалд ямар нэгэн нийтлэг зүйл гэж байдаггүй, нас ч үүнд хамаагүй гэдгийг батлах сэтгэлзүйчдийн тайлбарыг хүргэж байна.

Хосуудын харилцаанд насны зөрүү тийм ч чухал зүйл биш.

© thehughjackman / Instagram, © eltonjohn / Instagram

Алдартай хүмүүс өөрсдөөсөө хэт олон насны зөрүүтэй хостой болсон тухай мэдээ хэсэгтээ л нийгэм даяар шуугиан тарьж, олон нийт үүнийг нь шившиг мэтээр үзэх нь бий. Энэ нь ч судалгаагаар батлагдаж, дийлэнх хүмүүс олон насны зөрүүтэй хосуудын талаар тийм ч эерэг сэтгэгдэлтэй явдаггүй гэх үр дүн ажиглагджээ.

© Depositphotos.com, © shutterstock.com

Түүнчлэн хэрэв хос хоёрын эмэгтэй нь ахимаг насных байвал тэд өөрөөсөө дүү бүсгүйтэй амьдралаа холбосон эрчүүдээс илүү их шүүмжлэл авдаг гэсэн судалгаа бий. Ийнхүү өөрөөсөө ахимаг насны эрчүүдтэй гэр бүл болсон бүсгүйчүүд эд мөнгөний шyналтай гэх нэр зүүх нь элбэг байдаг бол өөрөөсөө дүү бүсгүйтэй гэрлэсэн эрчүүд бусдын дунд алдар нэр сайтай болох хандлагатай байдаг аж.

 

Хайр дурлалын харилцаа хүнийг сэтгэл хангалуун байхад тусалдаг.

© madonna / Instagram

Аливаа харилцаанаас хүнийг хамгийн ихээр сэтгэл хангалуун болгодог xүчин зүйл бол хүссэн зүйлээ өөрийн болгох явдал билээ. Судалгаагаар өөрөөсөө залуу эхнэр эсвэл нөхөртэй хүмүүс харьцангуй сэтгэл хангалуун амьдардаг нь ажиглагдсан байдаг. Түүнчлэн өөрөөсөө залуу эрчүүдтэй болзох нь бүсгүйчүүдийг илүү өөртөө итгэлтэй, идэвхтэй байхад нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг.

 

Харилцаа нь амжилттай болох эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Joel Ryan/Invision / AP / East News, © Gilbert Flores / Broadimage / Broad Image / East News

Мэдээж энэ хорвоод туйлын үнэн зүйл гэж байдаггүй. Гэхдээ аливаа харилцаа бүтэмжтэй байхад нөлөөлдөг xүчин зүйл гэж бий. Тухайлбал, хосуудын дунд нийтлэг сонирхол, зорилго, харилцааг нь дэмждэг хүмүүс эргэн тойронд нь байх гэх мэт олон шалтгаан байдаг аж. Иймээс ч үнэн хэрэгтээ хүний нас бус гадаад төрх байдал ямар байгаагаас олон зүйл хамааралтай байдаг гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг.

 

Ижил хүйсийн хосуудын ялгаатай байдал.

© Evan Agostini / Invision / AP / East News, © Invision / Invision / East News

Судалгаагаар ижил хүйстнүүдийн гэрлэлтэд энгийн хосуудын дунд байдгаас илүү олон насны зөрүү ихээр ажиглагддаг нь харагджээ. Хэдийгээр хэдэн арван насны зөрүүтэй боловч нэгэнтэйгээ нэг хүн мэт ижилдэн уусч, насны ялгаатай байдлаа харилцан давуу тал болгон мэдэрдэг нь тэдний гол давуу тал аж. Түүнчлэн тэднийг дэмжиж, сэтгэлийн дэм өгч байдаг ойр дотнын хүмүүсгүйгээр нь төсөөлөхийн аргагүй билээ.

 

Харин хүмүүс олон насны зөрүүтэй хосуудын талаар ямар бодолтой явдаг бол?

© camilamcconaughey / Instagram, © camilamcconaughey / Instagram
  • “Би өөрөөсөө олон насаар дүү хүнтэй ч үерхэж үзсэн, олон насаар ах хүнтэй ч бас үерхэж үзсэн. Олон насны зөрүүтэй хүнтэй хамт байхад хамгийн хүндрэлтэй тал гэвэл тэд биднээс эрс өөр нийгэм, соёлд өсч хүмүүжсэн байдаг явдал юм.” – FuzzyElf47/Reddit
  • “Нэгнийхээ мэдэхгүй, мэдэрч үзээгүй зүйлсийг мэдрүүлэх сайхан боломж биш гэж үү?” the_red_scimitar/Reddit
  • “Нөхөр бид хоёр 11 насны зөрүүтэй. Намайг 21 настай, түүнийг 32 настай байхад л бид анх учирч байлаа. Гэсэн ч бид нэгнийхээ хувьд хамгийн сайн найз нь болж чадсан. Би хэзээ ч түүнээс өөр цаг үед өсч торнисон, түүнээс ялгаатай гэж өөрийгөө мэдэрч явсангүй. Харин намайг цэцэрлэгээ төгсөж байхад чи ахлах сургуулиа дүүргэж байсан байна шүү дээ гэж наргих туйлын дуртай шүү. Тэр ч надад миний огт мэдэхгүй ном зохиол, дуу, кино, жүжигчин, дуучин гээд л олон зүйлсийг ярьдаг. Мэдээж би тэднийг нь огт таньдаггүй бас мэддэггүй. Гэхдээ л бидний амьдрал аз жаргал дүүрэн байна.” – beautifuldisasterxx/Reddit
  • “Нөхөр маань надаас 11 насаар ах. Бидний амьдралд ганц л асуудал байдаг нь түүний найзуудтай хамт гадуур зугаалах явдал байдаг. Мэдээж би өөрөөсөө 11 насаар ах хүмүүстэй зугаацаж явж дасал болоогүй шүү дээ. Тэдэнтэй хамт байх сайхан хэдий ч тэдний амьдралын туршлага надаас асар их байдаг нь л ялгаа болдог.” – Shelleylovesyou/Reddit
  • “Нөхөр бид хоёр 10 жил 6 сарын насны зөрүүтэй. Гэхдээ энэ насны зөрүү надад хэзээ ч асуудал болж байгаагүй. Эхэндээ эцэг эх маань бидний харилцаанд эргэлзэж байсан ч түүнтэй маань ойр харилцаж үзсэний дараа тэд ч эргэлзэхээ больсон. Тэр бол хайртай бүсгүйгээ гайхалтай халамжилж чаддаг эр хүн.” – okberry/Reddit

Хайр дурлалын харилцаанд насны зөрүү нөлөөтэй гэж та боддог уу?

6
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *