Шинжлэх ухааны хувьд ямар ч үндэслэлгүй, алдаатай болох нь тогтоогдсон 12 алдартай кино. Эрдэмтэд киноны хэсгүүдийг дараах байдлаар тайлбарлажээ

0

Киноны үйл явдал бодит байдлаас хол байдгийг бид сайн мэднэ. Энэ нь киногоо сонирхолтой, хурц үйл явдалтай болгохын тулд хийсэн зохиолч, найруулагчдын ажил юм. Кино юуны түрүүнд үзэгчдийг хөгжөөх ёстой, харин дараа нь бодит дэлхий ертөнцтэй танилцуулах зорилго агуулдаг. Гэхдээ аливаа нэг санаа нэг бүтээлээс нөгөөд давтан гараад байвал бид үүнийг хүссэн хүсээгүй хөдлөшгүй баримт хэмээн ойлгож эхэлдэг.

Алдартай кинонуудын үйл явдлыг нарийвчлан судалсан мэргэжилтэн, эрдэмтдийн санаа бодлыг бид сонирхож үзсэн юм. Ингээд шинжлэх ухааны үүднээс тайлбарлахад ямар ч үндэслэлгүй болох нь тодорхой болсон киноны хэсгүүдийг танилцуулахаар бэлдлээ.

Задгай сансар аливаа нэг объект өөр хурдтай хөдөлдөг

© Gravity / Warner Bros.

“Gravity” киноны Сандра Буллокийн тоглосон гол дүрийн бүсгүй тэр их хол замыг ганцаараа туулах ямар ч хэрэг байхгүй байлаа. Ямартай ч кино зохиолын үүднээс биш, зөвхөн физикийн хуулийн үүднээс шүү. Жорж Клунигийн тоглосон дүр нaс бaраад л эрдэмтдийн дунд бөөн асуулт ундарч гарч иржээ. Киноны золгүй үйл явдлын үеэр дүрүүдийн задгай сансар дахь хөдөлгөөн удааширсан, тэгэхээр Клуни өөрийнхөө араас Буллокийг задгай агаарт авч явах боломжгүй. Сандра ч тросыг багахан татаад сансрын нисгэгчийг өөрөөсөө салгаж болох байлаа.

 

Газар хөдлөлтийн улмаас газар цуурч барилга байшин, машин ангал руу унах

© 2012 / Sony Pictures Entertainment

Байгалийн гамшигтай кинонуудад түгээмэл гардаг аймшигтай үйл явдал. Хотод хүчтэй газар хөдлөлт болж хөрсөнд том том ангал үүснэ. Тэр том ангал замдаа таарсан болгоныг “сорох” нь аймшигтай: барилга байгууламж, машин, гэмгүй явган зорчигчдыг.

Газар хөдлөлтийн улмаас үнэхээр ангал үүсч болно, гэхдээ энэ нь маш ховор тохиолдол бөгөөд гарлаа гэхэд 1 эсвэл 2 метрийн л өргөнтэй байдаг. Өнөөдрийн хувьд ангал руу унасан ганц л азгүй тохиолдол бүртгэгджээ: энэ бол үхэр, 1906 оны газар хөдлөлтөд xохирсон байна.

 

Утасны дуудлагыг мөрдөх боломжгүй

© 24 / Imagine Entertainment

Бид бүгд дараах үйл явдлыг сайн мэднэ: муу санаатай гэмт xэрэгтэн цaгдаа руу залгана, ярьж байхдаа инээмсэглэж цaгдаагаар даажигнаад л, секунд болгоныг нарийн тооцоолсон тэрээр яг эцсийн мөчид утсаа тасалдаг. Ингээд л цaгдаа нар түүний утасны дугаар  ч үгүй, байгаа байрлалыг ч тогтоож чадалгүй хоосон хоцорно.

Өнгөрсөн зууны 70-аад онд ийм асуудал үнэхээр байсан нь үнэн. Гэхдээ харилцаа холбоо тоон системд шилжсэн бидний өнөөгийн үед бүх мэдээллийг нүд ирмэхийн зуур л гаргаад ирнэ. Тэгэхээр дуудлага тодорхойлоход тодорхой хугацаа хэрэгтэй гэдэг нь худлаа зүйл болж байгаа юм.

 

Онгоцонд нууц орц гарц байдаг

© Flightplan / Imagine Entertainment

“Flightplan” кинонд Жоди Фостерийн бүтээсэн дүр онгоцонд нисэж байхдаа төрөл бүрийн нарийн хонгил, албаны орц-гарцаар чөлөөтэй сэлгүүцдэг. Үнэндээ онгоцонд ийм зохион байгуулалт ерөөсөө байхгүй, энд квадрат сантиметр болгон алт шиг л үнэлэгдэнэ.

Зарим нэг томоохон онгоцнуудад ачааны хэсэгт орох хэсэг байдаг, гэхдээ тийшээ орохын тулд суудлаа хөдөлгөж, хивсийг нь хуулах хэрэгтэй. Кинонд гардаг төөрдөг байшин шиг зохион байгуулалт онгоцонд байхгүй.

 

Клон болгон адилхан харагддаг

© Gemini Man / Skydance Media

Хүний клон хийх туршилтыг xориглосон нь ёс суртахууны ойлголттой холбоотой юм, гэхдээ кинонд гарах клонууд дандаа нэг л алдаа гаргаад байдаг нь харамсалтай. Клонууд дандаа адилхан гарна гэж байхгүй. Тийм ээ, тэдний ген нь нэг, гэхдээ орчин, хүмүүжил, нөлөөлөх байгалийн xүчин зүйлс нь өөр, тэгэхээр өөр хоорондоо ямар нэгэн ялгаатай л байна гэсэн үг юм.

Яг л ийм алдааг “Gemini Man” кино бүтээгчид гаргасан. Уилл Смитийн тоглосон дүр өөрийнхөө залуугийн хувилбартай нүүр учирдаг. Залууг үнэхээр өөрийнхөө клон мөн эсэхийг ойлгохын тулд зөгийд хатгуулж хариу урвалыг нь шалгадаг. Чухам энэ л харшил удамшдаггүй ажээ.

 

Машин нисдэг

© Speed / 20th Century Studios

Бас нэгэн алдартай цуурхал – нисдэг авто машин. Экшн кинонуудад машинууд нь ид шидийн юм шиг л өндөрт гарч ангал хавцал дээгүүр дүүлэн нисэж, багагүй замыг туулдаг. Бодит байдал дээр харамсалтай нь боломжгүй зүйл.

Хамгийн тод санаанд үлдсэн нь “Speed” киноны хэсэг. Тэнд хүнд оврын автобус эвдэрхий гүүрэн дээгүүр маг хол харайдаг, угтаа бол физикийн хуулиар шууд доошоо л унах ёстой л доо.

 

Дэлхий бүхэлдээ усанд автана

© Waterworld / Universal Pictures

“Waterworld” болон “2012” зэрэг кинонууд бидэнд аймшигтай дүр зураг үзүүлдэг – байгалийн аюулт үзэгдлийн улмаас дэлхий тэр чигтээ усанд автдаг билээ. Киноны хувьд сонирхолтой үйл явдал, гэхдээ амьдрал дээр ийм зүйл тохиох нь юу л бол. Яагаад гэвэл манай гариг дээр дэлхийн гадаргууг тэр чигт нь усанд автуулчих хэмжээний шингэн хангалттай байхгүй. Тэгэхээр дэлхий усанд живэхгүй гэсэн үг. Ямартай ч бүх гадаргууг яагаад ч чадахгүй.

 

Зураг, бичлэгийг нарийвчлан харахын тулд чанарыг сайжруулж болно

© Zack Snyder’s Justice League / Warner Bros.

“Blade Runner” киноны ачаар ийм цуурхал гарч ирсэн юм. Киноны нэгэн дүр зургийг нарийвчлан харахын тулд томруулахыг хүсдэг. Харамсалтай нь орчин үеийн технологи ч дутуу бүрсгэр пикселийг нэмж чадахгүй байгаа бөгөөд бүдэг дүрсийг тодруулах боломжгүй байгаа юм. Тийм учраас бодит амьдрал дээр ийм байдлаар нууц байгаа зүйл нууц хэвээрээ л үлдэх нь дээ.

 

Автомашиныг цахилгаан утсаар нь богино холболт үүсгэж амархан асааж болно

© Gone in Sixty Seconds / Walt Disney Studios

Киноны дүрүүд автомашинд үсэрч суугаад ганц хоёр цахилгаан утас хооронд нь холбож хэдхэн секундэд тээврийн хэрэгслийг асаачихдаг. Бодит амьдрал дээр үүнийг давтах амаргүй. Орчин үеиийн загварын машины хувьд бол бүр ч боломжгүй, харин хуучин загварын машиныг энэ байдлаар асаах гэж оролдвол хөдөлгүүрийг л гэмтээх байх. Харамсалтай нь түлхүүргүйгээр машиныг амархан асааж болно гэдэг хоосон цуурхал болж таарлаа.

 

Уилл Смит бид бүгдийг аварч чадна

© I Am Legend / Warner Bros.

“I Am Legend” кинонд гардаг, хүнийг аймшигтай зомби болгон хувиргадаг аюулт вирус – байгальд амьд оршиж чадах нь юу л бол. Учир юунд оршино вэ гэвэл, кинонд гарч байгаа вирус мутацлагдсан бөгөөд агаараар тархаж эхэлдэг. Эрдэмтдийн тайлбарлан хэлж байгаагаар вирусын хувьд боломжгүй ажээ.

Шинжлэх ухааны үүднээс гаргасан хоёр дахь алдаа: Уилл Смитийн тоглосон дүр өөрийнхөө цуcнаас дээж өгч вакцин хийх боломжийг нээдэг. Гэхдээ уг дүр вирусийн халдвар аваагүй, тэгэхээр вирус тээгч биш гэсэн үг. Цаашлаад вакцин хийх ямар ч боломж алга.

 

Нейтрон мөxөлд хүргэж болно

© Alien: Covenant / 20th Century Studios

Нейтрон – маш жижиг бөөм бөгөөд бодистой маш бага урвалд ордог. Физикийн ертөнцөд ёстой орь ганцаар элемент гэж хэлж болно. Чухам энэ л элемент  “2012” болон “Alien: Covenant” кинонуудад чухал үүрэг гүйцэтгэнэ. “2012” киноны хувьд уг элемент алдагдаж дэлхийн цөм хайлахад хүргэж дараа дараагийн галав юүлэхэд хүргэдэг. Хоёр дахь киноны хувьд, уг элементийг ачиж явсан хөлөг онгоц эвдэрч сансрын колонистуудыг өөр гариг дээр газардахад хүргэнэ.

Дээрх хоёр хувилбар – аль нь ч тун бага магадлалтай. Цэвэр гипотез талаас авч үзвэл, өндөр хүчний нейтрон нь объектыг гэмтээж болно, гэхдээ од дэлбэpэхэд л ялгардаг. Ийм зүйл боллоо гэхэд дэлхийн оршин суугч бидний, мөн сансрын багийнханы санааг хамгийн сүүлд л зовоох байсан биз ээ.

 

Урвуу орон зайд гэрэл мөн адилхан хөдөлдөг

© Tenet / Warner Bros.

Кристофер Нолан физикийн хуульд өөрийн хэмжээнд хүндэтгэлтэй ханддаг хүн. Гэхдээ түүний сүүлчийн бүтээл болох “Tenet” кино нь эрдэмтдийг гонсойлгожээ. Яг одоогийн байдлаар цаг хугацааг эргүүлэн хөдлөх боломж нь өөрөө маргаантай хэвээр байгаа.

Ийм технологи байсан ч гэсэн, бодит байдал руу шилжиж байгаа дүрүүд хүчилтөрөгчийн нөөц авахаас гадна өөр зөндөө олон зүйл авах ёстой. Жишээ нь гэрэл. Хэрвээ энд бүх зүйл урвуу дэс дараагаар хөдөлдөг юм бол хүнд жирийн зүйл харагдахаас илүүтэй зөвхөн гэрэл л харагдах ёстой ажээ.

Орчин үеийн кинонуудын шинжлэх ухааны ямар алдаа таны инээдийг хүргэв?

11
Ха ХаХа Ха
9
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *