Эртний Египетийн нууцлаг технологи

2

Эртний соёл иргэншил нь одоо болтол нууц хэвээр байгаа улс орон бол яах аргагүй Эртний Египет. Тухайн үед барьж босгосон байгууламжуудыг өнөөг хүртэл хэд хэдэн хувилбараар тайлбарласаар байгаа боловч эцсийн хариуг олж чадаагүй л байна. Уран зөгнөлөөр л хариултуудыг өгөөд байгаа хэдэн жишээг танд танилцуулж байна.

МЭӨ 3 мянган жилийн тэртээ Египет эзэнгүй элсэн цөлд технологийн том алхам хийсэн юм. Шидэт саваагаар дохиод л богинохон хугацаанд пирамидыг босгож, хүнд чулуугаар урьд өмнө үзэгдээгүй урлал хийж босгосон мэт. Энэ бүх зүйлийг төмрийг гаргаж авах болон мод чулуу боловсруулах техник, тоног төхөөрөмж үүсэхээс өмнө бүтээсэн гээд бодоход итгэмээргүй…

Египетчүүдийн энэхүү эрдмийн нууцыг дэлгэж чадаагүй байтал зарим нь эхнээсээ устаж үгүй болжээ.

Жишээ болгон Египетийн Саркофаг (эрдэнийн хайрцаг эсвэл чулуугаар хийсэн авс)-ийн түүхийг авч үзье. Саркофа хоёр төрөлд хуваагдах буюу хийц болон чулуугаараа ялгарах ажээ. Нэг нь хайрцагны гадар тэгш бус овгор гүдгэртэй байна. Нөгөө нь олон тоннын жинтэй хаш чулууг мөлийтөл нь тэгшилсэн байх аж. Энэ төрлийн чулууг орчин үеийн технологиор л толь мэт тэгшхэн болгох боломжтой.

Эртний Египетийн нууцлаг технологи 1

Мөн эртний Египетийн чулуун хөшөөнүүдийн нууц маш их. Египетийн музейд хар диорит чулуугаар хийсэн том хөшөөнүүдийг үзэж болно. Чулуун хөшөөний гадаргуу нь толь мэт гөлгөр. Эрдэмтэд эдгээр хөшөөг IV эзэнт гүрэнд хамруулаад байгаа юм (МЭӨ 2639-2056 он), Хафру фараоныг дүрсэлсэн байж болох бөгөөд энэ үед Гизийн гурван том пирамидын нэгийг босгож байжээ.

Эртний Египетийн нууцлаг технологи 2

Мухардалд хүргэх нэгэн зүйл – эртний Египетийн гар урлалын мастерууд чулуу эсвэл зэс багаж хэрэгсэл л ашигладаг байсан. Зөөлөн материалтай зүйлийг энэ багажаар гөлгөр болгож болно, харин диорит гэх хамгийн хатуу материалд тооцогдох чулууг яагаад ч үгүй.

Эртний Египетийн нууцлаг технологи 3

Энэ ч бас гайгүй. Нил мөрний баруун эрэг дээр байрлах Мемноны чулуун хөшөө бол аугаа зүйл юм. Маш хатуу бүрхүүлтэй кварц чулуугаар хөшөөг хийсэн бөгөөд хөшөөний өндөр 18 метр хүрнэ, хөшөө тус бүр 750 тонн жинтэй. Хөшөөг 500 тоннын кварц чулуун суурин дээр босгосон. Ийм жинтэй чулууг ямар ч тээврийн хэрэгсэл тээвэрлэж чадахгүй. Хөшөө олон жилийн нар салхинд элэгдсэн боловч гадаргуу нь ямар гөлгөр болохыг төвөггүй харж болно. Орчин үеийн чадалтай тоног төхөөрөмж ч гөлгөр болгож чадахааргүй толин гөлгөр шүү.

Эртний Египетийн нууцлаг технологи 4

Дараагийн аугаа том хөшөө бол Рамессесийн ордны хажууд байрлах Рамсесс II бунхны хөшөө юм. Ягаан боржин чулуугаар хийсэн хөшөө 19 метрийн өндөртэй, 1000 тонн орчим хүнд. Суурь чулуу нь 750 тонн орчим. Хөшөөний хэмжээ болон хөшөө урласан арга барил нь Египетийн шинэ үеийн эзэнт гүрний үед (МЭӨ 1550-1070 он) ашиглаж байсан технологитой тохирохгүй байгаа бөгөөд  өнөөгийн шинжлэх ухаан ямар технологи ашиглаж хийснийг нь тогтоож чадаагүй юм.

Рамессеусын өөрийн хөшөө нь тухайн үеийн гар урлалын технологитой тохирч байгаа юм, зөөлөн чулуугаар хийсэн бөгөөд онцын ялгарах арга барил үгүй ажээ.

Эртний Египетийн нууцлаг технологи 5

Энэ мэт ялгавартай төрх байдлыг Мемноны хөшөө хавиас олж харж болно. Мемноны хөшөөний ард талд байрлах бунхны барилга байгууламжийг хэв муутай туйпууг өрж босгосон байх нь бий.

Энэхүү байдлыг тайлбарлахдаа, тухайн үеийн фараон хөшөө босгохдоо илүү анхаарал, хөрөнгө зарцуулдаг байжээ гэж үзэх археологичид цөөнгүй байгаа юм.

Эртний Египетийн нууцлаг технологи 6

Эртний Египетийн хөшөөтэй холбоотой бас нэгэн оньсого. Уулын болор чулуугаар чулуун хөшөөнд суулгасан нүд – маш өндөр нарийвчлалтай хийсэн эдгээр нүдийг токарийн эсвэл нарийн хэлбэр гаргах тоног төхөөрөмжөөр л хийсэн мэт харагдана.

Эртний Египетийн нууцлаг технологи 7

Хора фараоны модон баримлын нүд яг л амьд хүнийх шиг нэг харахад цэнхэр эсвэл саарал гээд нүдийг харах өнцөг, тусах гэрлээс хамаарч өнгө нь хувирна. Берклийн их сургуулийн профессор Жэй Энохон нүдийг судалж үзээд амьд хүний нүдний хувиралтай адил хувирч байгааг олж тогтоожээ.

Эртний Египетийн нууцлаг технологи 8

МЭӨ 2500 он гэхэд Эртний Египетчүүд линз гэдэг зүйлийг гаргаж авсан байсан гэсэн дүгнэлтэнд Америкийн зарим нэг эрдэмтэд хүрээд байна. Энэ гайхамшигтай технологийн нээлт нь ямар нэгэн үл мэдэгдэх шалтгааны улмаас орхигдон мартагдсан бололтой. Үнэнд илүү ойртох тайлбар бол нүд хийх кварц чулууны олдоц аажимдаа ховордож линзээ хийж чадахгүйд хүрч удалгүй “технологи” мартагдсан бололтой.

Эртний Египетийн нууцлаг технологи 9

Эртний Египетийн ордон, пирамадын гайхамшгийг шагшраад барахгүй, энэ гайхамшгийг ямар технологиор хэрхэн барьсан нь оньсого мэт үлдэх тул олон хүний сонирхолыг татсаар л байх болно.

Том хөшөө, пирамидын чулууны бэлдэцийг одоогийн Ассуана хотын ойролцоох хадан чулуу массиваас авч байсан болов уу гэх таамаг байгаа боловч хэрхэн бэлдэж байсан нь таамаг хэвээр л үлдэнэ.

Эртний Египетийн нууцлаг технологи 10

Хөшөөнд ашиглах блокыг маш гөлгөр гадаргуутай пазаар бэлдэж байжээ.

Эртний Египетийн нууцлаг технологи 11

Блокыг үл мэдэгдэх багажаар тэгшилж гадаргууг гөлгөр болгох бөгөөд тэгшилсний дараа чулуун хад нь тэгшхэн болж үлдэнэ.

Эртний Египетийн нууцлаг технологи 12

Блокны эргэн тойрон бүх л гадаргыг тэгшлэхээс гадна доод ёроолыг нь хүртэл тэгшилдэг байжээ.

Эртний Египетийн нууцлаг технологи 13

Мөн маш цэвэрхэн гүн ухсан нүх байх бөгөөд боржин чулууны булан болгонд байх ажээ.

Эртний Египетийн нууцлаг технологи 14

Чулуун бэлдэцийн дөрвөн өнцөгт маш цэвэрхэн радиусаар гаргасан нүх харагдана.

Эртний Египетийн нууцлаг технологи 15

Блокны бэлдэц чулуу ингэж харагдана. Том массиваас блокыг хэрхэн гаргаж авсан технологийг бодоод бодоод олохгүй юм.

Бэлдэцийг хэрхэн өргөх, тээвэрлэх тухай баримтыг одоо болтол олоогүй л байна.

Эртний Египетийн нууцлаг технологи 16

Бэлдцэд гаргасан нүх. Усеркафын пирамид

Эртний Египетийн нууцлаг технологи 17

Эртний Египетийн нууцлаг технологи 18

Сахура сүм. Тэгш дугуй хэлбэр гаргасан байдал.

Эртний Египетийн нууцлаг технологи 19

Эртний Египетийн нууцлаг технологи 20

Сахура сүм. Адил алхамаар явсан дугуй хэлбэртэй нүх. Энэ нүхийг зэс багажаар корунда нунтаг ашиглаж усаар шүршиж гаргасан байж болох магадлалтай юм. Багажийг ременээр эргүүлж нүх гаргаж байсан болов уу.

Эртний Египетийн нууцлаг технологи 21

Эртний Египетийн нууцлаг технологи 22

Жедкара пирамид. Базальт чулуугаар хийсэн тэгш шал, технологи болон ашигласан багаж нь  тодорхойгүй. Баруун гар талд байгаа шалны амсрыг анзаараарай. Тодорхой бус шалтгааны улмаас багажийг амсар дээр ашиглаагүй бололтой.

Эртний Египетийн нууцлаг технологи 23

Усеркафын пирамид. Базальт чулуун шал

Эртний Египетийн нууцлаг технологи 24

Менкаура пирамид. Үл мэдэгдэх технологиор тэгшилсэн хана. Тэгшлэх ажиллагаа дуусаагүй бололтой.

Эртний Египетийн нууцлаг технологи 25

Менкаура пирамид. Хананы бас нэгэн хэсэг. Мөн л тэгшилж дуусаагүй байсан байна.

Эртний Египетийн нууцлаг технологи 26

Хатшепсут сүм. Фасадны тэгшилсэн хэсэг. Чулууны сонголт сайн байснаас гадна паз бэлдэцийг маш сайн хийжээ, бодвол зэс дискэн хавтангаар тэгшилж ус болон корундын нунтаг ашигласан болов уу.

Эртний Египетийн нууцлаг технологи 27

Птахшепсес мастаб. Углуургатай блок. Өнцөг буланг сайн гаргаж өгсөн, углуурга нь барилга байгууламжид зориулж гаргасан байж болно. Үл мэдэгдэх технологи ашиглажээ.

Эртний Египетийн нууцлаг технологи 28

Эртний Египетийн нууцлаг технологи 29

15
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/10/14 at 19:32

    Соёл тeхнoлoгийн өндөр түвшинд хүрсэн байжээ.

  2. Зочин

    2015/10/15 at 19:18

    харь гаргийхантай л холбоотой ккк

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *