Амралтын өдрөөрөө юу үзэх вэ: шилдэг 10 экшн кино

0

Өнөөдрийн энэхүү кино цуглуулга нь жинхэнэ эрчүүдийн кино билээ. Эдгээр кинонд “нас явсан хүүхдүүдэд” хэрэгтэй бүх л зүйл бий: том буу, сайхан машин, хуйвалдаан, сөргөлдөөн, буудалцаан, тагнуулын үйл ажиллагаа, галзуу хөөцөлдөөн гэх мэт. Буйдан дээрээ тухлан суугаад попкорноо ахиухан бэлдээрэй.

The Equalizer (2014)

ТТГ-ын ажилтан байсан афро-америк Роберт Маккол шинээр амьдрал эхэлж, өөрийн хэцүү хүнд, аюултай амьдралыг орхихоор шийднэ. Тэрээр ингэнэ гэдгээ өөрийн өнгөрсөн эхнэртээ амлаж, энгийн нэгэн барилгын материалын дэлгүүрийн худалдагчийн ажилд орно. Нэгэн удаа Роберт муухан таних боловч хааяа кафед ярилцан суудаг нэгэн залуухан биеэ үнэлэгч Териг Оросын мафийн дээрэмчдээс хамгаалах бөгөөд тэрхүү бүсгүй нь тэдний хяналтанд байдаг байсан байна.

 

John Wick (2014, 2017)

Жон Уик нь анх харахад хамгийн энгийн нэгэн Америк эр бөгөөд тайван, энгийн амьдралаар амьдардаг хүн мэт харагдана. Гэхдээ түүнийг хамгийн шилдэг мэргэжлийн алуурчин гэдгийг тун цөөхөн хүн мэдэх билээ. Тухайн нутгийн томоохон дээрмийн бүлгийн ахлагчийн хүүхэд Жоны 1969 оны “Мустанг”-ийг хулгайлах бөгөөд бас хайртай нохойг нь, нас барсан эхнэрийнх нь дурсгал болсон тэрхүү нохойг нь алдаг байна. Одоо Жонд хуучин ажилдаа эргэн орохоос өөр зам үлдсэнгүй. Тэрээр ангуучилж эхлэх бөгөөд түүний замыг хөндөлдсөн хүн болгоныг шийтгэж, өшөөгөө авахын тулд тэрээр юу ч хийхэд бэлэн болно.

 

Law Abiding Citizen (2009)

Мужийн прокурор гэмт хэрэгтэнтэй тохиролцон түүнийг шоронгоос суллана. Харин тэрхүү гэмт хэрэгтний гарт эхнэр хүүхдээ алдсан хүн прокурор болон гэмт хэрэгтнээс өшөөгөө авахаар шийдэх билээ. Түүнийг баривчлан шоронд хорих үед тэрээр санаанд оромгүй шаардлага тавих бөгөөд түүнийг нь биелүүлэхгүй бол шоронд байхдаа гэмтнүүдийг алах болно гэж амладаг байна. Удалгүй гэмтнүүд үхэж эхэлнэ…

 

Jack Reacher (2012, 2016)

Энгийн хүмүүс гудамжаар явах үед нь мэргэн буудагч буудан хэд хэдэн хүнийг ална. Түүнийг олж баривчлах бөгөөд бүх л нотлох баримт түүний буруутайг нотлох боловч тэрээр байцаалтын үед Жек Ричер хэмээх нэрнээс өөр юу ч үл хэлэх бөгөөд удалгүй зодуур даалгүй ухаан алдаж, комын байдалд орно. Өнөөх тайлагдашгүй Жек Ричер нь ч гэнэт гарч ирэх бөгөөд жинхэнэ алуурчин яах бол?

 

The Accountant (2016)

Энэ кино нь математикийн нэгэн сод ухаантан болох Кристин Вульф хэмээх нөхөр гэмт хэргийн том байгууллагуудын аудит хийж амьдардаг тухай юм. Түүний араас зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Рэе Кинг тэргүүтэй нөхдүүд мөрдөж эхлэх үед Кристиан энгийн нэгэн хууль номын дагуу ажиллах байгууллагад аудит хийх байдлаар өөрийгөө халхлах гэх боловч тухайн байгууллагын нэгэн ажилтан саяар тоологдох хэмжээний зөрчил байгааг олж, үүний учрыг олохоор Кристиан ажиллаж эхлэх үед хүмүүс алагдаж эхэлнэ.

 

The Mechanic (2010)

Артур Бишоп бол механик, өндөр зэрэглэлийн алуурчин бөгөөд ямар ч ул мөр үлдээдэггүй цэвэрхэн ажилладаг хүн. Ийм ажил нь өөрийгөө хянаж, аливаа эргэлзээгүй ажиллахыг шаардах бөгөөд энэ тал дээр Бишоптой ойртох хүн үгүй.  Тэрээр үргэлж ганцаар ажиллах боловч нэгэн удаа залуу, халуун Стивтэй цуг ажиллах хэрэгтэй болдог. Туршлагатай толгойлогч, залуухан сурагч нар одоо хамтран ажиллах боловч эрт орой хэзээ нэгэн цагт хоорондоо алалцах цаг ирэх билээ.

 

The Transporter (2002, 2005, 2008)

Хуучин десантчин Фрэнк Мартин нь өөрийн гэсэн нэгэн бизнестэй бөгөөд аливаа ачааг газар дундын тэнгисийн эрэг орчмоор хүргэх бөгөөд ажлаа ч ямар нэг алдаа мадаггүй хийдэг хүн. Үйлчлүүлэгч олонтой тэрээр гурван үндсэн зарчим баримтлах ба гэрээ өөрчлөхгүй, ямар ч нэр асуухгүй, ачааг харахгүй байх зэрэг юм. Гэтэл нэгэн удаа Фрэнк нь Уолл Стрит хэмээх хочтой үйлчлүүлэгчийн ачааг зөөж байхдаа тэрхүү ачаа нь хөдөлж байхыг хараад нээтэл дотроос нь нэгэн сайхан бүсгүй гарч ирэх бөгөөд уг бүсгүй нь Хятадын нэгэн том мафийн толгойлогчийн охин байх билээ.

 

Safe House (2012)

Мэт өөрийн сүйт бүсгүйтэй цуг Парис очихыг мөрөөдөж явдаг нэгэн билээ. Харин сүйт бүсгүй нь түүнийг ТТГ-ын нууц ажилтан гэдгийг мэдэхгүй бөгөөд энэ тагнуул маань маш чухал нууцыг мэдсэн байдаг. Тэрээр ТТГ-ийн хяналтаас гарсан бөгөөд нэгэн дүрэм баримталдаг нь “хэнд ч итгэж болохгүй – чамаас хүн болгон урвана” гэсэн зарчим юм. Тэд хамгийн сайхан хотуудын нэг болох Кейптаунд очих бөгөөд энд тэд сонголтоо хийх цаг боллоо.

 

From Paris with Love (2009)

Жеймс бол атаархмаар хүн – Франц дахь Америкийн элчин сайдын хувийн туслах бөгөөд сайхан франц хүүхнүүдээр хүрээлэгдсэн, үнэтэй хувцас, ТТГ-ын бохир бус ажил хийдэг билээ. Гэхдээ тэрээр ихээхэн өөр амьдрал мөрөөдөх бөгөөд жинхэнэ тагнуулч хүний адал явдал, буудалцаан, цөөхөн хатуухан үгийг хүсэж явдаг байна. Хувь заяа үүнийг нь сонсож түүнд жинхэнэ даалгавар өгөх бөгөөд үүнийгээ хүнд гар Чарли Уэкс хэмээх нөхөртэй цуг хийх хэрэгтэй болдог. Удалгүй Жеймс супер тагнуул гэдэг бол тийм ч хүн хүсэх ажил биш гэдгийг ойлгоно.

 

 Largo Winch (2008, 2011)

Тэрбумтанд үрчлүүлж хүн болсон Ларго Винчийн өргөсөн эцэг нь учир битүүлэг байдлаар алуулна. Үүний дараа Ларго 26 насандаа тэрбумаар тоологдох хөрөнгө өвлөн авах ба одоо тэрээр сонин, үйлдвэр, хөлөг онгоцны эзэн болжээ. Гэхдээ их мөнгө бол их бэрхшээл байдаг бөгөөд Форбсын жагсаалтад орсон Ларгог олон хүн ангуучлах гэж оролдох ба тэдний дунд хамтран ажиллагч, сайн найз нар нь хүртэл байна. Ларго Винч тулалдааныг хүлээн авлаа. Сайхан залуу, ширүүн зан, дайчин чанар нь түүнийг ус, галыг туулан хуйвалдааныг илчлэн тэмцэж, шударга ёсыг тогтооход тус болно.

4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. john wick

  2. Soullight Cooler Christiano

    Soullight Cooler Christiano

    2018/06/02 at 16:44

    huuhdiin kino uzii zunjingaa

  3. saina

    2018/06/22 at 17:15

    snu kino yaj uzeh be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *