Огт угааж болохгүй ба заавал угаах ёстой 5 хүнс

3

Идэх гэж байгаа л бол угаах ёстой гэдгийг бид багаасаа мэднэ. Заримдаа энэ дадал зуршил нь хор уршиг тарина гэдгийг харин мэддэггүй. Зарим нэг хүнсний зүйлийг угаахад нян тархах шалтгаан болж болохыг та дараах нийтлэлээс олж мэдэх болно.

Хүнс боловсруулалт

Ямар нэгэн хоол хийх ажил нь анхан шатны боловсруулалтаас эхэлдэг. Гэсгээх, хэрэггүй хэсгийг нь авах. Хоол хүнсээ угаах – энгийн мэт санагдах боловч заримдаа бид алдаа гаргадаг ажээ.

 

Бэлдэхээсээ өмнө угааж болохгүй хүнсний бүтээгдэхүүн

1. Өндөг

АНУ-ын хөдөө аж ахуйн яамнаас өндгийг хадгалах гэж байгаа тохиолдолд угаахгүй байхыг зөвлөжээ. Өндгийг угааснаар байгалиас заяасан хамгаалалтын давхарга эвдэгдэж нян, мөөгөнцөрт өртөмтгий болдог байна.

Харин өндгөө шууд хэрэглэх гэж байгаа бол угааж цэвэрлэсэн нь дээр. Өндөгний хальсанд наалдсан сальмонелл нян хоол хүнсэнд орохгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

Мөн усны хэмийг анхаараарай. Хүйтэн ус ашиглахгүй. 45 хэмээс багагүй хэмтэй усанд угаана. Хүйтэн усыг бодвол өндөгний дотор талд даралт үзүүлж нян үржихээс хамгаалах ажээ.

 

2. Тахиа

Та тахиагаа угааснаар хортой нянг цэвэрлэж байна гэж үзэж байна уу? Үгүй юм шүү. Эрүүл мэндээрээ хохирох аюултай, маш бүдүүлэг алдаа. Яагаад гэвэл …

Түүхий тахианы маханд хортой нян ихээр агуулагддаг – сальмонелл болон кампилобактер. Эдгээр нянгууд нь хоолны хордлого үүсгэдэг. Түүхий тахианы махыг угааснаар нян устгахгүй, харин ч эсрэгээрээ – ширээ, угаалтуур зэргээр тархах боломжийг хангаж өгнө.

 

3. Мах

Тахианы махны адил үхэр, гахай, тугал, хонины махыг угаахгүй. Угаасан тохиолдолд нян тархана. Халуун хэмд боловсруулсан тохиолдолд л нянгууд устана.

Махаа болгохоос өмнө шүүсийг нь цаасанд шингээж авахыг зөвлөж байна. Дараа нь гараа савантай бүлээн усаар заавал угаана.

 

4. Гоймон

Гоймон угаана гэж хэн бодож олов оо? Ахлах тогооч нарын үзэж байгаагаар, гоймонг угааснаар агуулагдах крахмал нь арилна. Чухам крахмалын ачаар л соус гоймонд шингэдэг ажээ.

Гоймонгоор ази салат хийх тохиолдолд л угааж болно.

 

5. Мөөг

Мөөгөө усанд байлгах хэрэггүй: ус их шингээдэг хүнс. Усанд дөнгөж зайлаад л цаасанд усыг нь шингээж аваарай. Эс бөгөөс мөөгний амт алдагдана.

 

Зайлшгүй угаах ёстой хүнс

1. Амттай хальстай жимс, жимсгэнэ

Гялалзсан хальстай байвал гэртээ угаах шаардлагагүй гэж үзэж болохгүй. Угаах өөрийн дүрэм журам бий. Савандахгүй: “хүйтэн шүршүүр”-ээс гаргаад цаасан алчуураар арчина.

Дэлгүүрүүдэд жимс, жимсгэнэ угаадаг тусгай бодис зарагддаг болсон. Бас тийм ч хямд үнэтэй биш, гэхдээ воск, пестицид арилгана гэсэн амлалттай. Харин мэргэжилтнүүд эдгээр бодист болгоомжтой хандаж байгаа буюу хуучны аргаа ашиглахыг зөвлөжээ: урсгал усанд л угаа.

Хэрвээ алим, улаан лооль нь хэт гялалзсан байвал алимны хүчилтэй усанд 10-15 минут байлгана. Харин цитрус төрлийн жимсийг буцлам усанд хийгээд дараа нь угаагаарай.

 

2. Лаазалсан хүнс

Тагтай учраас доторх хүнсэнд нян орохгүй, гэхдээ онгойлгохоосоо өмнө лаазыг гадна талаас нь сайтар угаана.

 

3. Амтгүй хальстай жимс, жимсгэнэ

Хичнээн анхаарал болгоомжтой хальсалсан ч гэсэн нян жимсний зөөлөн эдэд орно. Тиймээс гадил, хулуу, тарвас идэхээсээ өмнө заавал угаана.

 

4. Самар

Цэвэрлэсэн самар байсан ч хамаагүй заавал угаана. Ямар нөхцөл байдалд хадгалж тээвэрлэснийг бид мэдэхгүй. “Усан арга” түүхий самранд агуулагдах фитинийн хүчлээс салгана. Энэ бодисын ачаар самар өөрийгөө хортон шавьжаас хамгаалдаг хэдий ч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.

 

5. Хатаасан жимс

Эдгээр хүнс нь маш бохирт тооцогдоно. Ялангуяа задгайгаар зарагдаж байгаа бол. Гоё ганган савлагаатай авсан ч гэсэн хатаасан жимсийг угаасны дараа буюу хэдэн цаг усанд дэвтээсний дараа л хэрэглээрэй.

Өвдөхийг хүсэхгүй байгаа бол ариун цэвэр сахих хэрэгтэй. Гараа тогтмол угааж байхаас гадна ажлын ширээ, гал тогооны хавтанг байнга цэвэрлэж байх ёстой. Түүхий махыг бусад хүнстэй бүү холилдуул. Түүхий махаа хэрэглээд л шууд хөргөгчинд хийнэ.

Хөргөгчний ариун цэврийг ч мөн хангана. Энэ газар нян, мөөгөнцөр үржих таатай орчин бөгөөд хоол хүнсэнд ч амархан халдварлана.

60
ГоёГоё
13
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Заяа Заяа

  2. Цэнгээ Цэнгээ

  3. Enerel Alec

    Enerel Alec

    2018/01/24 at 20:21

    Yanaa bi makhaa dandaa shahuu ugaadag shd?

  4. Tsebi Tsebi

    Tsebi Tsebi

    2018/01/25 at 01:40

    mahaa bainga ugaaj heregledeg shdee bolohgui gene yanam be

  5. Badamtsetseg Chuluunbat

    Badamtsetseg Chuluunbat

    2018/01/25 at 07:52

    byarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *