Шөнийн цагаар жин нэмэхэд хүргэдэг бидний гаргадаг 7 алдаа

5

1. Шөнийн цагаар хоол, амттан идэх

Хэдийгээр бид бүгд 18:00 цагаас хойш хоол идэх хэрэггүй гэдгийг мэддэг ч шөнийн цагаар өөрийн эрхгүй хөргөгч рүү гүйх хэрэг гардаг. Энэ нь хүний биеийн холестерины хэмжээг ихэсгэн, цусан дахь инсулины түвшинг нэмэгдүүлж, гормоны тэнцвэрт байдлыг алдагдуулдаг учраас шөнийн цагаар жин нэмэх эрсдэлийг ихэсгэдэг байна. Бид хэдий чинээ калори хэрэглэнэ, тэр хэмжээгээрээ шатаах ёстой гэдгийг мартаж болохгүй.

 

2. Шөнийн цагаар кофе уух

Шөнийн цагаар кофе хэрэглэх нь дан ганц нойргүйдэлд хүргээд зогсохгүй таны биеийн жинг нэмэхэд хүргэдэг байна. Эрдэмтдийн судалснаар кофены найрлаганд хүний биеийн жинг нэмэхэд хүргэдэг хлоргений хүчил агуулагддаг болохыг тогтоожээ. Тийм учраас та дор хаяж унтахаасаа 6 цагийн өмнө кофе уух эсвэл үнэхээр кофе уумаар байвал оронд нь ногоон цай, бүлээн ус хэрэглэхийг зөвлөж байна.

 

3. Хангалттай нойр авч чадахгүй байх

Хүн өдөрт дор хаяж 7-8 цаг унтах хэрэгтэй. Ингэснээр хүний бие хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрддэг. Гэвч хангалттай хэмжээгээр нойроо авч чадаагүйгээс хүний биеийн бодисын солилцоонд нөлөөлж, улмаар жин нэмэхэд хүргэдэг.

 

4. Дасгал хөдөлгөөн хийхгүй байх

Дасгал хөдөлгөөн эрчимтэй хийснээр хүний биеийн бодисын солилцоо идэвхжиж, их хэмжээгээр калори шатаадаг. Тухайлбал хүн өдөрт 15 минут алхахад 100-аас дээш хэмжээний калори шатааадаг гэнэ.

 

5. Шөнийн цагаар гар утас, электрон зүйлс хэрэглэх

Судалгаанаас харахад шөнийн цагаар гар утас, таблет хэрэглэх үед түүнээс ялгарах цэнхэр туяаны улмаас хүний бие махбодийн нойрыг хянаж, зохицуулж байдаг мелатонин хэмээх дааврын ялгаралтанд нөлөөлж, улмаар нойргүйдэлд хүргэн жин нэмэх үндэс болдог байна.

 

6. Хэт их унтах

Сонирхолтой баримтуудаас үзэхэд өглөө эрт босдог хүмүүсийн биеийн жин, үдээс хойш босдог хүмүүсийн жинтэй харьцуулахад харьцангуй бага болох нь батлагджээ. Итгэмээргүй байгаа биз? Гэвч бодох л хэрэг.

 

7. Ор дэрний даавууны өнгийг буруу сонгох

Таны хэрэглэж буй ор дэрний даавууны өнгө таны биеийн жинд нөлөөлдөг болохыг мэдэх үү? Цэнхэр цайвар өнгийн даавуу нь хүний биеийг илүү тухтай амрах нөхцөлийг бүрдүүлдэг бол улаан, улбар шар зэрэг хурц тод өнгө нь таны биеийг идэвхжүүлж сэргээн, улмаар өлсөх мэдрэмж төрүүлдэг байна.

72
ГоёГоё
37
ГайхмаарГайхмаар
30
ТэнэглэлТэнэглэл
28
БурууБуруу
27
ХөөрхөнХөөрхөн
16
БахархмаарБахархмаар
15
Ха ХаХа Ха
15
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Boldsaihan Tsolmon

    Boldsaihan Tsolmon

    2018/06/01 at 20:11

    Г.Н. Малу

  2. Boldsaihan Tsolmon

    Boldsaihan Tsolmon

    2018/06/01 at 20:11

    Г.Н. Малу

  3. Baagii Mashbat

    Baagii Mashbat

    2018/06/01 at 22:41

    Altantitem Uuganbaatar

  4. Baagii Mashbat

    Baagii Mashbat

    2018/06/01 at 22:41

    Altantitem Uuganbaatar

  5. Naidansvren Odgerel

    Naidansvren Odgerel

    2018/06/03 at 17:21

    Үнэн үнэн

  6. Naidansvren Odgerel

    Naidansvren Odgerel

    2018/06/03 at 17:21

    Үнэн үнэн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *