Таны амьдралд ямар ч үед хэрэг болох 15 бүтээлч эд зүйлс

0
0
23,686

Таны амьдралыг хөнгөвчлөх гэсэн янз бүрийн зүйл өдөр бүр худалдаанд шинээр гарсаар байна. Жишээ нь шумуул үргээх зурагт, эвхэгддэг өсгийтэй гутал, суултуур цэвэрлэх робот гэх мэт.

Энэ удаа дизайнеруудын болон инженерүүдийн сэтгэлгээний шинэ бүтээлүүд болох хүний тохь тухыг бодсон, сонирхолтой зүйлсийг танилцуулъя.

Суултуур цэвэрлэх робот

Суултуур цэвэрлэх бол заавал хийх хэрэгтэй боловч тун ч тааламжгүй ажил билээ. Аз болоход орчин үед бараг л бүх зүйлд зориулж робот үйлдвэрлэж байна.

Одоо угаалгын болон суултуур цэвэрлэх электрон туслагч бий болсон бөгөөд суултуур цэвэрлэгч энэхүү робот хамгийн хэцүү бохирдлыг ч сайн арилгах билээ. Хамгийн гол нь роботоо ажиллах газар нь л байрлуул, бусдыг тэр өөрөө хийх болно.

 

Эвхэгддэг өсгийтэй гутал

Ийм гуталтай байхад танд нөөц гутал авч явах хэрэг үгүй болох ба учир нь өсгийний өндрийг, нөхцөл болон биеийн байдлаас шалтгаалан  2-9 см-ийн хооронд тохируулж болох нь. Гутлын ул, өсгийг хийсэн хөнгөн материал нь жинг жигд тараан, гутал биед эвтэйхэн байх билээ.

 

Авсаархан гэрийн дугуй

Хэрвээ та гэртээ хэрэглэж болох жижиг, авсаархан дасгалын хэрэгсэл хайж байгаа бол энэ гэрийн дугуйг анхаараарай. Дунд зэргийн чемоданаас ихгүй зай эзлэх ба хэрэглэсний дараа эвхээд шүүгээ болон орон доороо хийж болно.

 

Хөгжимтэй ширээний дэр

Чихэвч байх тусгай халаас бүхий энэ дэр нь ажлын завсарлагаар тайвширч, амрах, бүр унтахад тань тус болно. Японоос анх гаралтай ба тэнд ажлын цагаар унтахыг муухай зүйл гэж үздэггүйг бид бүгд мэднэ.

 

Механик зөөллөгч бүхий пүүз

Энэ пүүзний ул нь хатуу газар гүйх үед цохилт, доргилтыг зөөллөх тусгай зөөллөгчтэй юм. Мөн энэ пүүзийг хурдан гүйж харайхаас илүү зөөлөн алхаж зугаалах дуртай хүн хэрэглэж болох ба үүнд зориулсан өөрчлөгч тохиргоо бий.

 

Өвөрмөц загвар бүхий хайруулын тавагны мод-хутгуур

Хүн болгоны мэдэх, хамгийн энгийн, их хэрэглээтэй иймэрхүү зүйлд ч гэсэн шинэ загвар гаргаж болдог юм байна. Энэхүү гал тогооны хэрэгслийг үйлдвэрлэгч нь тухайн хутгуурын тусламжтайгаар хүнсээ амархан барьж, эргүүлж болох ба жирийн хутгуураас хамаагүй амархан байх болно гэж батлаж байна.

 

Сав суулга хадгалах систем, зөвхөн сав суулга ч биш

Энэ нь хөдөлгөөнт рам буюу шургуулга адил хөндөл мод бөгөөд бараг бүх л шүүгээнд тогтоож болно. Сав суулга, хайруулын таваг, таглаа болон бусад эд зүйлсийг (жишээ нь цүнх) хэмжээнээс үл хамааран хадгална. Жин ч гэсэн нэг их хамаарахгүй бөгөөд хөндлөн рам маань 45 кг-ийг даах билээ.

 

Тэврэгч дэр

Аялалд зориулсан дэрийг тоолж барахгүй бөгөөд хэлбэр хэмжээ нь ч ерөнхийдөө ойролцоо байдаг. Иймэрхүү зүйлд шинээр ямар нэг зүйл бодож олно гэж баймааргүй мэт боловч Канадын дизайнерууд ингэж чаджээ. Дэрний уян гол нь ямар ч сандалд тохируулан өөрчлөгдөж болох бөгөөд хүүхэд төдийгүй, насанд хүрсэн хүнд ч эвтэйхэн, харахад сайхан байх билээ.

 

Хурхиралтын эсрэг хэрэгсэл

Үйлдвэрлэгчид энэ хэрэгсэл нь хурхиралт бий болох үед түүнийг нь таниж тусгай зогсоох дохио өгөн ядаргаатай дуу чимээг алга болгодог гэж хэлж байна. Адил зорилготой хэрэгслүүд нь ихээхэн том, эвгүй маск байдаг учир энэ хэрэгслийн хэмжээ нь яах аргагүй давуу тал билээ.

 

Борооны шүхэр

Энэ шүхрийн өвөрмөц хэлбэр танд хачин харагдаж болох боловч хэрэглэгчдийн бичсэнээр бол хөнгөн, бат бөх, салхинд тогтвортой, ялгаж харахад амархан, гартаа барих шаардлагагүй гэнэ. Үүнээс гадна энэ хэрэгтэй шүхэр маань маш жижигхэн бөгөөд цүнхэнд бараг зай эзлэхгүй билээ.

 

Усан ор

Усан гудсаар одоо хэнийг ч гайхуулахгүй боловч энэ усан орыг үйлдвэрлэгч нар таныг энэ орон дээр байхдаа яг л усан дээр байгаа мэт мэдрэмж авна гэж ярьж байна. Гэхдээ норохгүй нь ойлгомжтой байх. Ор маань хүний жингээс шалтгаалан өөрчлөгдөж, жингүйдэх мэт сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд халдаг явдал нь хүйтний улиралд тун ч сайхан хэрэг билээ.

 

Үүргэвчтэй сандал

Чехийн дизайнерууд үүргэвч, эвхдэг сандал хоёрыг тун эвтэйхэн хамтатгаж чадсан нь настай хүмүүс болон аялагчид, загасчид, жимс түүгч болон бусад жирийн хүмүүсийг баярлуулах биз ээ. Үүргэвч маань нилээд багтаамжтай, хэрэглээ сайтай болсон бөгөөд 22 кг ачаа багтах ба нөүтбүүк-д зориулсан тусгай тасалгаатай бөгөөд ус нэвтэрдэггүй юм байна.

 

Шумуул үргээх зурагт

Солонгосын алдартай компани сайхан дуу дүрс гаргах төдийгүй ядаргаатай шумуул үргээх боломжтой зурагт бүтээсэн байна. Энэ нь хүний биед ямар ч хоргүй боловч шумуулд тун муу үйлчилгээтэй хэт авианы хэлбэлзэл гаргах хэрэгсэл суулгасан зурагт юм.

Харин гадаа ихээхэн цаг өнгөрөөдөг, энэ зовлонтой амьтнаас болж зовдог хүнд яг ийм үйл ажиллагаа бүхий ухаалаг утас хэрэг болох биз ээ.

 

Сүйт бүсгүйн хэрэгсэл

Хуримын даашинз өмсөж үзсэн бүсгүйчүүд эмэгтэйчүүдийн өрөө рүү явах шаардлагатай тулгарч байсан нь лавтай. Банзал хэдий чинээ өргөн, олон давхраатай байна төдий чинээ байгалийн шаардлагаа хангахад хэцүү болдог учир бусад хүний тусламж хэрэг болдог билээ. Ингэх нь байдлыг улам хүнд болгож байгаа хэрэг.

Гэсэн хэдий ч гарц олдсон бөгөөд энэ нь их энгийн: тунгалаг дотуур банзалд олс хийх бөгөөд олс татахад тэр нь бусад банзалтайгаа холбогдсон учир цуг өргөгдөнө. Энэ хэрэгсэлд гар орох нууц нүх байгаа учир нэмэлт тусламж огт хэрэггүй билээ.

 

Тэмдэглэгээ хийх жижиг гар принтер

Хувцас, уут сав зэрэгт тэр дор нь тэмдэг, тэмдэглэгээ тавих тун хэрэгтэй хэрэгсэл юм. Зохион бүтээгч нарын хэлж байгаагаар бол энэхүү гар ажиллагаатай принтер нь ямар ч гадаргуу дээр тэмдэглэгээ хийж чадах бөгөөд мэдээллээ Wi-Fi болон Bluetooth-ээр дамжуулан авч, ой санамжинд 4 мөр бүхий 1500 текст хадгалах боломжтой.

11
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ГоёГоё
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.