
Японы моод, тэр дундаа Токиогийн гудамжны хэв маяг өөрийн этгээд хачин загвараараа өөрийн эрхгүй бусдын анхаарлыг татна. Дизайнер Таи Ашида хэлэхдээ, наран улсын ард иргэд янз бүрээр хувцасладаг. Тэнд хэн нэгэн консерватив хувцас сонгоно, харин нөгөө нэг нь хурц, этгээд хэв маягийн хувцас өмсөнө. Гэхдээ япон хүн болгон хувцсандаа өндөр анхаарал хандуулдаг, өөрөөр хэлбэл өөрийгөө яаж харагдах мөн чанартай хувцас худалдаж авч байгаадаа онцгой анхаарна. Моод – Японы түүхийн салшгүй нэг хэсэг болжээ. Тиймдээ ч Наран улсын загварын хэв маягийг дэлхий дахинаараа сонирхон суудаг биз ээ.
Япон загвараас та бүхэндээ танилцуулахаар шийдлээ, магадгүй та эдгээр загварын тусламжтайгаар өөрийн хэв маягийг шинэчлэх ч юм билүү.
Югэн – японы гоо зүйн нэгэн ойлголт буюу нууцлаг гоо сайхан

Югэн – яруу найрагч Фузивара Тэйкагийн өгүүлсэн гоо сайхны арван хэлбэрийн нэг. Гоо зүйн уг хэлбэр нь нууцлаг зүйл аливаа ойлгомжтой зүйлийг өөрчлөх илэрхийллийг хэлнэ. Гоо сайхан зэрвэс харагдах төдийгөөр л илэрхийлэгдэх ёстой.

Дөнгөж харагдах дүрс, хэлбэрээрээ өөрийн эрхгүй анхаарал татна гэсэн утгыг өөртөө агуулжээ. Бүрэн дуусгаагүй бас нууцлаг мэдрэмжийг үлдээх ёстой. Тухайн объект дээр бүрэн анхаарлаа хандуулж болохгүй тэгсэн мөртлөө бүрэн төсөөлөл ч авах боломжгүй байхыг хэлнэ.
Стандарт бус эд зүйлсийг гоёл чимэглэл болгон ашиглана. Жишээ нь гэрийн засал чимэглэлийн зүүлт.

Төрөл бүрийн хээ хослуулахаас айх хэрэггүй. Бие биенээ нөхөх дүр зургууд нь Япон загварт зөрчилдөөн гэж байхгүйг харуулж байна.

Коатиган (coat — «пальто» болон cardigan гэсэн англи үгнээс гаралтай). Жирийн кардиганаас хүнд, гэхдээ ямар ч гадуур хувцаснаас хөнгөн, тиймээс таныг бүрэн илэрхийлнэ.

Дөрвөлжин хоншоортой гутлын хажуугаар зүгээр битгий гараарай. Ийм дизайнтай гутал чөлөөтэй сул өмдөнд гайхалтай зохино.

Охид бүсгүйчүүд нь челк тавих дуртай, яагаад гэвэл нүүрийг жижигхэн харагдуулдаг. Бас илүү залуу, өхөөрдөм болох ажээ.

Цамцны захны дээгүүр бас дотор нь зүүлт зүүгээрэй. 90-ээд оны үеийн загварыг илэрхийлэхэд тусална.

Жинбей – зуны хувцасны сонгодог загвар бөгөөд задгай нимгэн цамц, богино өмднөөс бүрдэнэ. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд бас хүүхдүүд гээд бүгдэд нь тохирно.

Сабо – хавар, зуны улиралд хамгийн тохиромжтой гутал. Заавал бохо загварыг ч сонгох албагүй, орчин үеийн загварын олон хувилбарын сонголтууд бий.

Овор хэмжээгээр наадаарай – урт банзал эсвэл өмдийг урт цувтай. Өөрийн хэв маягтаа эрс шинэчлэлт хийсэн юм шиг л харагдана.

Япончууд өөрийн соёлыг харуулсан хатгамалтай хувцас өмсөх дуртай. Үүнд уул ус, далай тэнгис, ургамал цэцгийн гэх мэт хатгамал орно.

Японд эрчүүдийн жижиг хэмжээтэй цүнх маш их алдартай. Бага сага зүйл авч явахад үнэхээр тохиромжтой.

Зуны халуун өдрүүдэд өөртөө эвтэйхэн байхаар бас загварлаг харагдахын тулд өргөн сул өмд сонгоорой.

Гоёл заримдаа уламжлалт түүхэн хувцсыг ч илэрхийлж байх нь зөв. Япончууд сонгодог загварыг орчин үеийн элементүүдтэй чадварлаг зохицуулж шинэ загвар гаргаж чаддаг.

Яг танд зохих оймс нь таныг өөрөөр илэрхийлэхэд тусална.

- Урьд нь надад дан хар, цагаан бас шаргал оймс л байдаг байлаа. Япон намайг тyлаанд дуудсан юм: энд оймсны өргөн сонголттой дэлгүүр хаа сайгүй.
Японы загварын ямар төрөл танд илүү таалагдав?







