Би одоо орой болгон унтахынхаа өмнө дотуур хувцсаа тайлдаг болсон, учир нь нүцгэн унтвал…

4

Сайн унтаж амрах нь эрүүл байх, гоо сайхан, тогтвортой сэтгэл санааны үндэс юм. Бид орны гудас, дэр, цагаан хэрэглэл, ороо фэнг-шүйн дагуу байрлуулах зэрэгт маш их анхаарал хандуулдаг… Харин унтлагын хувцасны тухайд боддог хүн цөөхөн билээ. Дотуур хувцастай унтах нь дээр үү, үгүй юу? Энэ асуулт нь таны тохь тухаас илүү эрүүл мэндэд хамаатай асуулт юм.

Унтаж амрах үедээ дотуур хувцасгүй байх нь хамгийн зөв болохыг мэргэжилтнүүдийн ажиглалт баталж байна. Ямар ч хувцасгүйгээр. Одоо яагаад нүцгэн унтах нь сайн болох тухай танилцуулъя.

Ашигтай нойр

1. Хэвийн цусан хангамж

Цус бүх л биеэр чөлөөтэй урсаж эд эс бүхэнд хүрч байх ёстой. Харин унтлагын хувцас, тэр тусмаа бариу дотуур хувцасны резин нь цусны эргэлтэнд саад болж болно. Хувцас байхгүй бол цусны эргэлтэнд саад болох зүйл үгүй.

 

2. Чихрийн шижингээс урьдчилан сэргийлнэ

Шведүүдийн судалгаагаар сэрүүн газар унтах нь бодисын солилцоог сайжруулж, цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг гэдэг нь тогтоогдсон байна. Ийм үр дүнд хүрэхийг хүсэж байгаа хүн нүцгэн унтах хэрэгтэй. Үүнийгээ чихрийн шижингийн 2-р төрлөөс хамгаалах анхны алхам гэж ойлго.

3. Эрүүл арьс

Арьс эрүүл байхын тулд эрүүл агаарт “салхилуулах” хэрэгтэй. Өөрийн арьсаа эрүүл агаараар амьсгалуулах нь янз бүрийн арьсны өвчин бий болох магадлалыг буруулна. Мөн Лос-Анжелесийн Калифорнийн их сургуулийн судлаач Николь Праус эрүүл агаараар “салхилуулах” нь хүний биеийн бэлэг эрхтэн болон бусад эмзэг хэсгүүдэд сайн гэж хэлж байна.

 

4. Гүн нойр

Бид унтаж эхлэхэд биеийн халуун бага зэрэг буурч эхэлдэг. Энэ нь тухтай унтахад хэрэгтэй нөхцөл юм. Харин хүн унтлагын хувцастай үед бие хөрөх боломж бага. Тиймээс унтлагын хувцас, оймс, дотуур хувцастай хүнийг бодвол нүцгэн хүн хурдан, илүү гүн нойрсдог байна.

Хувцас байхгүй үед бие организм өөрт хэрэгтэй температурыг зохицуулах ба энэ нь гүн нойрсохын гол нөхцөл билээ.

 

5. Бага стресс, бага өөх тарга

Бид унтаж байхад бие организм маань кортизол хэмээх стресийн дааврыг багасгаж байдаг байна. Энэ нь бидний биед өөх хуримтлагдах бас нэг шалтгаан билээ. Мөн үүнээс гадна нойр гэдэг маань өсөлтийн даавар бий болох нөхцөл бөгөөд энэ нь бас өөх тос задлах шинж чанартай байна. Арьс болон бусад эрхтнийг нөхөн төлжүүлэх чанартай дээрх даавар нь нас ахихын хэрээр ялгарах нь багасгана.

Ажиглалтаар энэ өсөлтийн даавар нь нүцгэн унтдаг хүнд илүү ихээр ялгардаг гэдэг нь мэдэгдсэн байна. Тиймээс тэд илүү аз жаргалтай, илүүдэл жингүй хүмүүс байх нь их.

Өөрийнхөө биеийг амьсгалахад нь тусал. Та бүтэн өдөр хувцастай байх бөгөөд энэ хувцас нь тэр болгон натурал гаралтай биш байдаг. АНУ-ын доктор Брюер нүцгэн унтдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс шээс болон бэлгийн замын аливаа халдварт бага өртдөг гэж үзэж байна. Мөн эрэгтэй хүн нүцгэн унтах нь тестостероны түвшин хэвийн байхад сайн нөлөөтэй гэнэ.

Харин та яаж унтах дуртай вэ? Энэ тухай сэтгэгдэл дээр бичиж, энэ сонирхолтой нийтлэлийг бусадтайгаа хуваалцаарай.

166
ГоёГоё
42
Ха ХаХа Ха
36
БахархмаарБахархмаар
36
ГайхмаарГайхмаар
35
ТэнэглэлТэнэглэл
27
ХөөрхөнХөөрхөн
21
БурууБуруу
21
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Natsag Dorjpagma

    Natsag Dorjpagma

    2018/03/30 at 19:21

    Q

  2. Haliun Venues

    Haliun Venues

    2018/03/30 at 20:19

    Namar Autumn

  3. Munkhtuul Tuul

    Munkhtuul Tuul

    2018/03/30 at 22:22

    Tenegtex uma

  4. Esun Erdene Purevsuren

    Esun Erdene Purevsuren

    2018/03/30 at 22:45

    Nvtsgen untah ni ervvl mended sain bvh hubtasaa tailaad untaad vzeerei

  5. Munkhtuya Rentsendorj

    Munkhtuya Rentsendorj

    2018/03/31 at 00:17

    Үнэн үнэн. Үр зулзагануудаа өврөөс гарахын цагт тусдаа угтлагын өрөөнд чармай шалдлаад орондоо орохыг ямар их хүснэ вэ :) Энэ уурлагсдыг гайхав шдээ. Шинжлэх ухааны үндэслэлтэй юм бичсэн байхад ундууцах юун?! Та нарыг ямар яг одоо шалдлаатах, үр хүүхдийнхээ дэргэд нүцгэлээтэх, өвөр рүү минь ороод ир гэсэн ч биш хахаха. Амьдрал тийм ч урт биш, тааламжтай бүхнийг турш, хэрэгжүүл, таалагдахгүй бол үргэлжлүүлэх албагүй шд :)

  6. Ө. Батцэнгэл

    Ө. Батцэнгэл

    2018/03/31 at 00:42

    Юу ч vзээгvй юм шиг гэнэн цагаахан болж жvжиглэхээ боль тэхvv.

  7. オユカ しんこ

    オユカ しんこ

    2018/03/31 at 00:56

    demiiireeelll

  8. Odmaa Tumendemberel

    Odmaa Tumendemberel

    2018/03/31 at 04:45

    Unen unen

  9. Tenegt ene chn neg talaaraa buruu yum het ih surtalchilj baina . Bainga oruulah yum

  10. Olon tumen ynz ynziin hun fb orj baigaa shuudee iimerhuu medeelliig haanaas bol haanaas emegteichuud oorsdoo olood unshchih ni shuudee . Ichimdeg erhten dotoojnii tuhai medeelel het ih oruulah yumaaa

  11. Lhagwg

    2019/12/09 at 15:54

    Bi nvtsgeen untdag .ehneer maani bainga untalgnii huwtsastaiga untdagnamaig nvtsgeen untlaa gej durguitsdag yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *