Бараг л xүчээр шахуу зураг авалтын талбай дээр чирэгдэж ирээд кинонд тоглосон 11 алдартан. Тэдний бүтээсэн дүрүүдийн ард болж өнгөрсөн бодит түүх танд сонирхолтой санагдах нь гарцаагүй

0

Одод дүр болгоныг баярлан хүлээж авдаггүй, заримдаа хамгийн алдартай уран сайхны эсвэл олон ангит кинонд тоглохоос ч татгалзах тохиолдол байдаг ажээ. Тэдэнд татгалзах шалтгаан ч их бололтой: хэн нэгэнд нь кино зохиол таалагдахгүй, өөр нэг нь өөрийнхөө тогтсон дүр төрхөөс гарахыг хүсэхгүй, харин нөгөө нь зураг авалтаас татгалзах өөрийн гэсэн үзэл бодлын зөрүүг шалтгаан болгож тайлбарлана.

Холливудын кино салбарын хөшгийг нээж нууцыг мэдэхээр бид шийдсэн юм. Зураг авалтын талбай дээр болсон үнэн бодит түүх танд сонирхолтой санагдах биз ээ.

Сара Жессика Паркер – Керри, “Sex and the City”

© Sex and the City / HBO

Эмэгтэй шилдэг дүрээр “Эмми”-гийн шагнал авсан жүжигчин ёс суртахууны үзэл бодлоосоо болоод Кэрри Брэдшоугийн дүрийг бүтээхээс татгалзаж байжээ. Кэрриг зэвүүн хүүхэн гэж Сара боддог: гол дүрийн эмэгтэй байнга уурлаж, юманд сэтгэл дундуур явдаг нь жүжигчинд таалагдсангүй. Олон ангит кино дэлгэцнээ гарч амжилттай болсны дараа ч гэсэн Паркер төслөөс явах бодлоо өөрчлөөгүй байв.

Тийм учраас продюсерууд түүнийг ганц хоёр ангид үргэлжлүүлэн тоглохыг ихэд хичээнгүйлэн гуйж ятгажээ. HBO-гийн хэд хэдэн удирдлагуудтай уулзсаны эцэст жүжигчин төсөлд үлдэхээр шийдэж бидний мэдэх Кэрри Брэдшоу дэлгэцнээ гарсан юм.

 

Дэниел Крейг – Нууц тaгнуул 007, “Casino Royale”

© Casino Royale / Metro-Goldwyn-Mayer

Дэниел Крейг өөрийгөө алдарт Жеймс Бондын дүрийг “Casino Royale” кинонд тоглохоор сонгогдсонд удаан итгэж чадаагүй. Тэрээр өмнөх жүжигчдээс буюу Пирс Броснан, Шон Коннери нараас муу тоглох вий гэж их айжээ. Тэр айж байсан учраас дүрийг бүтээх саналд эхлээд татгалзсан хариу өгсөн гэдэг. Бондын тухай өөрийнх нь тоглосон кино гарсны дараа Крейгийн бодол өөрчлөгджээ: өөрийгөө алдартай дүрд тоглох болтлоо жүжигчний хувьд өсөж чаджээ гэж тэрээр өөртөө дүгнэлт хийсэн юм.

 

Киану Ривз – Гриффин, “Lewitt”

© Lewitt / Eberts Productions

Киану Ривз үнэхээр муу хүний дүрд тоглохыг хүсээгүй, тэгээд ч “Lewitt”–ийн кино зохиол түүнд таалагдаагүй гэдэг. Жүжигчний хэлснээр, түүний найз нь Ривзийн өмнөөс кинонд тоглох гэрээнд гарын үсгийг нь дуурайлгаад зурсан ажээ. Гэхдээ хэн ч үүнийг баталж эсвэл үгүйсгээгүй байгаа бөгөөд ямартай ч Кианугийн уран бүтээлийн жагсаалтад бас нэгэн дүр бий болсон түүх энэ аж.

 

Натали Портман – Жейн, “Thor: The Dark World”

© Thor: The Dark World / Marvel Studios

“Thor”-ын гуравдугаар хэсэг дээр Marvel-ийн шүтэн бишрэгчид Жейн Фостерын дүрд тоглосон Натали Портман хаашаа алга болов гэж их л гайхаж байсан биз. Тухайн үед болсон үйл явдлыг сайн ажиглаж харах юм бол жүжигчин өөрөө кино студийн авсан арга хэмжээнд дургүйцлээ илэрхийлжээ. Кино студи жүжигчний найзыг найруулагчийн албан тушаалаас халсан байж, Портман найзыгаа дэмжихээр шийдэж зураг авалтын талбайгаас эсэргүүцлээ илэрхийлэн хаяж явжээ.

 

Риз Уизерспун – Жерил Стрэйд, “Wild”

© Wild / Fox Searchlight Pictures,

Риз Уизерспунт аялагч Шерил Стрэйдийн дүрийг бүтээхэд амаргүй байжээ. Зураг авалт эхлэхээс өмнө тэр сандралд орж байсан юм. Сэтгэлийн шаналлаасаа салж кинондоо бүрэн хүчээ дaйчлан ажиллахын тулд мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө авсан байдаг.

 

Мерил Стрип – Миранда, “The Devil Wears Prada”

© The Devil Wears Prada / 20th Century Fox

Домогт жүжигчин өөрийнхөө үнэ цэнийг шууд болон шууд бус утгаар сайн мэддэг: кино студитэй гэрээ хийсэн ч гэсэн “The Devil Wears Prada” кинонд хэдхэн төгрөгний төлөө тоглохыг хүссэнгүй. Мерил угийн шулуун шударга хүн тул түүнд санал болгосон хөлсийг “доpомжлол” гэж хэлжээ. Тохиролцсоны эцэст жүжигчний ажлын хөлс 4 сая хүртэл ам.доллар болж өссөн ч жүжигчин продюсеруудад бас нэгэн болзол тавьсан юм: киноны төгсгөлд өөрийнх нь тоглосон дүр хүн төрхөө заавал үзүүлэх ёстой.

 

Эмили Блант – гүнж Мэри, “Gulliver’s Travels”

© Gulliver’s Travels / 20th Century Fox

Эмили Блант “Iron Man 2” кинонд Black Widow болох байлаа, даанч тэр үед Fox кино компанитай гэрээтэй байжээ. Ингээд тэр олигтой амжилт олоогүй “Gulliver’s Travels” кинонд бараг л хүчээр шахуу тоглосон юм. Харин Наташа Романоффын дүрийг Скарлетт Йоханссонд шилжүүлжээ.

 

Женнифер Лоуренс – Мистик, “Dark Phoenix”

© Dark Phoenix / 20th Century Fox

“Dark Phoenix” киноны Мистикийн дүрийг бүтээсэн жүжигчин үл мэдэгдэх цэнхэр өнгийн будгаар өөрийгөө будуулахыг хүсээгүй тул кинонд тоглохоос татгалзаж байжээ. Киноны найруулагч Женнифер Лоуренстэй ярилцаж түүнийг ямар ч гэсэн тоглуулахаар болсон гэдэг.

 

Райан Рейнольдс – Дэдпул, “X-Men Origins: Wolverine”

© X-Men Origins: Wolverine / Marvel Entertainment

Райан Рейнольдс хоёр ч удаа Дэдпулын дүрийг бүтээсэн гэдгийг тэр болгон мэдэхгүй байх. Алдартай дүрийн анхны хувилбар нь жүжигчинд таалагдаагүй бөгөөд “X-Men Origins: Wolverine” киноны зураг авалтад оролцохоос удаан татгалзжээ. Яагаад гэвэл түүний кино зохиолоос ойлгож, төсөөлж байсан супер баатар нь биш байжээ. Гэсэн ч гэлээ Райан кинонд тоглосон юм: кино студи түүнд сонголт үлдээгээгүй бололтой.

 

Жессика Альба – Сьюзан, “Fantastic Four: Rise of the Silver Surfer”

© Fantastic Four: Rise of the Silver Surfer / Marvel Enterprises

“Fantastic Four” прокатад гарахад Жессика Альба нэг их баярлаагүй юм гэнэ лээ. Арга ч үгүй биз: жүжигчний тоглосон энэ кино ер нь л муу үнэлгээ цуглуулжээ. Ийм үед хэн л үргэлжлүүлж тоглохыг хүсэх вэ дээ, даанч тэр гэрээний нөхцөл ёсоор тоглох үүрэгтэй байв. Үнэндээ “Rise of the Silver Surfer” кино нь Marvel-ийн супер баатруудын тухай кинонууд дундаас хамгийн муу нь хэмээгддэг юм.

 

Женнифер Энистон – Рэйчел, “Friends”

© Friends / Warner Bros. Television

Бидний сайн мэдэх “Friends” олон ангит кинонд өөр жүжигчин тоглож болох байлаа. Рэйчелийн дүрийг бүтээсэн Женнифер Энистон зураг авалт эхлэх үед өөр төсөл дээр ажиллаж байжээ. Тэгээд ч “Friends”–ийг олигтой амжилт олж чадахгүй гэж бодож байсан гэдэг.

Одыг авч үлдэхийн тулд NBC сувгийнхан “боxир” арга хэрэглэсэн юм: телевизийн сүлжээ өрсөлдөгч олон ангит киног телевизийн хамгийн үзэгчгүй цагаар гаргахаар төлөвлөжээ. Тус сувгийн хичээл зүтгэл ч талаар өнгөрсөнгүй, Женнифер шоунд оролцох гол шалтгаан болсон байна.

Орчин үеийн жүжигчид тоглосон дүрдээ тохирсон гэж та бодож байна уу? Эсвэл өөр хэн нэгэн алдартай жүжигчин тоглох нь дээр байсан юм болов уу?

11
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *