Таныг мэргэжлийн 10 хурууны бичээчээс дутахааргүй хурдан шивдэг болоход туслах 11 зөвлөгөө

3

Анхны бичгийн машиныг 1868 онд зохион бүтээж байсан бөгөөд тэр үеэс хойш 150 гаруй жил өнгөрчээ. Энэ бүтээл дэлхийг бүхэлд нь өөрчилсөн бөгөөд одоо өдөр тутмын амьдралын чухал хэсэг болсон билээ. Англи хэлний цагаан толгой буюу “A-Z” үсгийг хамгийн хурдан хугацаанд бичсэн амжилт 1.36 секунд байдаг. Хэрэв танд хамгийн хурдан бичих боломж олдвол, та хичнээн секундэд бичиж дуусгах вэ?

Бид та бүхэнд энэ 10 хурууны бичээч шиг хурдан шивдэг болоход чинь туслах зорилгоор дараах 11 зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.

1. Товчлууруудыг өөр өөр хуруунуудад зориулан тохируулах

Товчлууруудыг өөр өөр хуруунуудад тохируулах нь таны цагийг асар их хэмнэхээс гадна та гараа keyboard-ын ойролцоо хэтэрхий олон удаа хөдөлгөхгүй. Мөн товчлууруудад хүрэхэд амархан байна.

© depositphotos.com © depositphotos.com

 

2. Зүүн гараа A,S, D, бас F товчлуурууд дээр тавих

Энэ арга танд гараа хэтэрхий их хөдөлгөхгүйгээр зүүн гараараа keyboard-ын товчлууруудад амархан хүрэхэд тусална.

 

3. Баруун гараа J, K, L, бас ; товчлуурууд дээр тавих

Ингэснээр та гараа хэтэрхий их хөдөлгөх шаардлагагүйгээр баруун гараараа keyboard-ын товчлууруудад амархан хүрэхэд туслах юм.

 

4. 10 хуруугаа бүгдийг нь ашиглах

10 хуруугаа бүгдийг нь ашигласнаар хурдан бичихэд тусална. Ингэхдээ та гарынхаа алгыг доорхтой ижилхэн газар байрлуулж, зөвхөн хуруунуудаа хөдөлгөх хэрэгтэй.

 

5. Хуруунуудаа keyboard-ын хөндлөн чиглэлд хөдөлгөх

Хуруунуудаа keyboard-ын хөндлөн чиглэлд хөдөлгөх нь товчлууруудад хүрэхийн тулд хуруунуудаа зөөхөөс илүү үр дүнтэй. Энэ нь өгүүлбэрийг хурдан бичиж дуусгахад тусална.

 

6. Эрхий хуруугаараа зай авах товчлуур дээр дарах

Зөвхөн эрхий хуруунуудаа зай авах товчлуурын дээр үргэлж тавих хэрэгтэй. Ингэснээр зайг хурдан авч, өгүүлбэрийг богино хугацаанд дуусгана.

 

7. Өнгөөр кодлогдсон keyboard ашиглах

Өнгөөр кодлогдсон keyboard ашиглах нь keyboard-ын эргэн тойрон хуруунуудаа хөдөлгөхөд туслахаас гадна аль хэсэгт ямар хуруугаараа дарах хэрэгтэй вэ гэдгээ амархан мэдэж болно.

© unknown / imgur © unknown / imgur

 

8. Товчлуурууд руу харахгүйг хичээж, ой санамжаа хөгжүүлэх

Бичиж байхдаа keyboard руу харахгүй байх нь, та тархиа keyboard руу харахгүйгээр хурдан бичихэд сургах бөгөөд ингэснээр асар их цагийг хэмнэнэ.

 

9. Keyboard-ын товчлолуудыг мэдэж авах

Товчлолуудыг мэдэж авснаар та маш их хугацааг хэмнэх бөгөөд хулгана ашиглалгүйгээр зөвхөн keyboard-ыг ашиглана гэсэн үг юм.

© depositphotos.com

 

10. Компьютерын дэлгэц болон таны нүдний хоорондох зай 45-70 см байх

Энэ зай таны өмнө болж буй бүх зүйлийг өргөнөөр харахад туслах ач тустай. Та компьютерын дэлгэц болон keyboard дээр гараа тавьсан байгааг харах хэмжээний зайг авахад хангалттай.

 

11. Хуруунуудынхаа дээр дарах товчлууруудыг бичиж наах

Хэрэв танд өнгөтэй keyboard байхгүй бол, энэ нөхцөлд ямар хуруунд аль товчлуурууд харгалзаж байгааг мартахгүйн тулд хуруунуудынхаа дээр дарах ёстой товчлууруудыг бичихэд болно.

Та эдгээрээс өөр хурдан шивэхэд туслах зөвлөгөөг мэдэх үү? Хэрэв тийм бол та мэдлэг туршлагаасаа бидэнтэй хуваалцаарай!

11
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *