
Өвлийн эхэн сар айлчлан ирснийг мэдэгдэж, цасан ширхэг хаяллаа. Хорвоо дэлхий цагаан өнгөнд хучигдаж, цас бударсан өвлийн улирал биднийг олон сонирхолтой, адал явдалтай зүйлс хүлээж байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл догдолно. Тэр тусмаа 11-р сард бидний амьдралд ямар зүйлс тохиолдох вэ? Зурхайн ордуудын хайр дурлал, мөнгө санхүү болон эрүүл мэндийн байдал хэрхэн өрнөх бол? Энэ мэтчилэн асуултуудын хариултыг олж мэдэхийг хүсэж буй хүн олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид уламжлал ёсоор уншигчиддаа зориулан энэ сарын зурхайг хүргэхээр бэлтгэснийг таалан болгооно уу.
Хонь
Жил бүрийн 11-р сар Хонинуудын хувьд бусадтай харилцах харилцаа илүү эрчимждэг үе гэж хэлж болно. Таны энерги энэ сар сэтгэлзүй, оюун ухаан, фиолософи болон санхүү, секстэй холбоотой асуудлуудад зарцуулагдана.
Сарын дундуур та энергиэ юунд зарцуулах эсэхээ сайтар бодож үзэхэд гэмгүй. Таны өмнө хэд хэдэн асуулт гарч ирнэ: Та хайр дурлалын харилцаанаас юу хүсэж байна вэ? Та юунд хөрөнгө оруулахыг илүүд үзэж байна вэ?
Энэ сар ирээдүйд хийхээр төлөвлөж байгаа томоохон зүйлийн эхлэлийг тавихад тохиромжтой. Та бусад хүний үзэл бодолтой зөрчилдөхөөс сэргийлж, амьдралаа ганцаараа туулахыг эрхэмлэдэг боловч, 11-р сард найз нөхөд, ажлын хамт олон болон гэр бүлийнхэнтэйгээ хамт цагийг өнгөрөөвөл, илүү сэтгэл хөдөлгөм, бас сэтгэл хангалуун байх боломжтой.
Үхэр
Та Фердинанд бухны талаар сонсож байсан уу? Түүний хүсдэг байсан зүйл нь ердөө л модны доор хэвтэж, сарнай цэцэгсийн анхилуун үнэрийг үнэрлэх байв – гэтэл нэг өдөр тэр үхэр хэдгэнийн үүртэй модны доор хэвтсэнээр өөрийгөө Мадридад болох бухнуудын тулаанд оролцох ёстой гэдгээ ойлгодог.
Энэ түүхийн нэгэн адилаар та 11-р сард хайр дурлал, хүсэл тэмүүллийнхээ араас тэмцэх хэрэгтэй болно гэдгийг анхаараарай.
Хэдийгээр та бусадтай маргалдаж, үл ойлголцохыг хүсдэггүй, энх тайвныг эрхэмлэдэг нэгэн байж болох ч, таны хайр дурлалын харилцаа хэвийн үргэлжилж байгаа гэж бодох хэрэггүй – хажуу дахь хүндээ илүү их анхаарал хандуулж, дотно харилцаа тогтоохыг хичээгээрэй. Ямар ч хүн хайртай, эрхэм хүнийхээ төлөө тэмцэх шаардлага гардаг гэдгийг санахад буруудахгүй.
Ихэр
Зурхайн ордууд дотроос дасан зохицох чадвартай, олон талын авьяастай Ихрүүд сүүлийн хэдэн сар хүнд хэцүү гэж хэлж болохоор зүйлстэй нүүр тулгарсаар ирсэн. Зарим үед танд бууж өгмөөр санагдаж байсан нь нууц биш.
Гэхдээ бүү санаа зов. Сарын дундуур таны өдөр тутмын амьдрал өмнөхөөсөө илүү дээрдэх болно.
Хэрэв энэ өөрчлөлт таны эрүүл мэнд болон ерөнхий төлөв байдалд эерэгээр нөлөөлж эхэлбэл, идэж буй зүйлс, хэрхэн унтаж амарч байгаа байдал зэрэгтээ ач холбогдол өгч, тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллээрэй. Ингэвэл таны бүтээлч сэтгэхүй улам нэмэгдэж, бие организм болон оюун ухаан чинь улам эрүүлжинэ. Энэ сар Ихрүүдийн хувьд өөрийгөө анагаах болон нөхөн сэргээхэд хангалттай цаг зарцуулахад тохиромжтой цаг үе. Тиймээс өөртөө анхаарал хандуулаарай гэж зөвлөе.
Мэлхий
Мэлхийнүүд төрөлхийн өөрийн юу мэдэрч байгаа болон сэтгэл санааны байдал нь хэрхэн амьдралд нь нөлөөлж байгаад их ач холбогдол өгдөг хүмүүс. Гэхдээ энэ сар од эрхэс өөрийнхөө сул дорой байдлыг засах хэрэгтэйг сануулж байна – бүх зүйлийг битгий өөр дээрээ тусгаж ав. Хэн нэгний өмнөөс битгий зовж шанал. Бас бусдын өмнөөс тэдний бурууг хүлээх хэрэггүй.
Юу ч бодож санах зүйлгүй, санаа амар амьдардаг хүмүүс шиг байж үз. Сарын хоёр дахь 7 хоногоос эхлэн танд өөрийнхөө сэтгэл санааны байдлыг засах, өөрчлөх сайхан боломжууд гарч ирнэ.
Одоо гэнэн хүүхэд шиг биш, насанд хүрсэн хүн шиг өөдрөг амьдрах цаг хэдийнээ болсон гэдгийг санаарай. Мөн од эрхэс Мэлхийнүүдэд энэ сар эцэг, эхдээ илүү их анхаарал хандуулж, цаг зав гаргах ёстойг анхааруулжээ.
Арслан
Та бүгд бол төрөлхийн догшин темпераменттай, хөгжилдөх дуртай бас ихэнх цагийг гадуур өнгөрөөх хандлагатай хүмүүс билээ. Гэвч энэ сар та илүү нууцлаг, дотогшоо бодолхийлсэн, дотор хүнтэйгээ ярилцсан хүн байх болно. Ингэхэд таны сэтгэл санаа болон бие физиологийн нөхцөл байдал нөлөөлнө.
11-р сард Арслангууд гэртээ цагийг өөрийгөө зугаацуулахад зарцуулж, дотоод ертөнц рүүгээ өнгийж харахад зориулах юм бол илүү тааламжтай байна. Өнөөдрийг хүртэлх хугацаанд зарцуулж, алдсан энергиэ энэ сар гэртээ байж, нөхөж авах боломжтой.
Хэрэв танай гэр бүл дотор хэрүүл маргаан, үл ойлголцол гарвал, амьдралд ийм зүйл байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч, үүнээс зугтаах хэрэггүй – гэр бүлийн ямар ч асуудалтай нүүр тулгарахад бэлэн бай. Шагнал нь таныг гомдоохгүй.
Охин
Өнгөрсөн жилийн төлөвлөсөн төлөвлөгөөнүүдээ биелүүлэхийн тулд та багагүй хичээл зүтгэлийг гаргасан, тийм биш гэж үү? Хэдий тийм боловч энэ сар илүү анхаарал болгоомжтой, тодорхой хэд хэдэн чухал зүйлд ач холбогдол өгөх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Хэрэв та ингэж чадвал таны өөдрөг үзэл, өөртөө итгэх итгэл чинь улам их нэмэгдэнэ.
Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөх нь чухал боловч, өөрийгөө хэзээ ч гаргуунд нь гаргаж болохгүйг санаарай. Том зүйлээс илүү өчүүхэн жижиг зүйл хүртэл хүнд аз жаргалыг мэдрүүлж болдог. Энэ сар хүмүүстэй харилцах харилцаандаа анхаар – өөрийгөө илүү дээр албан тушаалд томилогдох ёстой гэж бодож байгаа бол шүү дээ. Сарын сүүлийн 7 хоногт асар их эрч хүчтэй, шинэ зорилго, зорилттой болсон байна гэдэгт итгээрэй.
Жинлүүр
Яг одоо таны хайр дурлалын харилцаа, хамт олны дундах байр суурь болон хамтын ажиллагааны үр дүн бөмбөг шиг л өнхөрч байна. Энэ бөмбөгийг барьж авч сагсанд хийж чадвал, та удаан хугацааны турш хүртэхийг хүсэж байсан шан харамжаа өөрийн болгож авах болно.
Таны бараг бүтэн жилийн турш зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөсөн хичээл зүтгэлийг эргэн тойрныхон чинь удахгүй үнэлнэ. Сарын сүүлийн 2 долоо хоногт удаан хүлээсэн хүсэл мөрөөдлийг чинь биелүүлж өгөх хэн нэгэнтэй учрахыг үгүйсгэхгүй.
Та өөртөө итгэлтэйгээр юу ч хийсэн бай, болж бүтэх магадлал маш өндөр байна. Хайртай хүнээ гомдоохоос болгоомжил. Бага зэргийн хайр халамж таны хайртыг баярлуулна.
Хилэнц
Энэ сар бол Хилэнцүүдийн дахин шинээр төрөх, өөрийгөө анагаах, нөхөн сэргээх, эрч хүчээ сэлбэхэд тохиромжтой цаг үе. Ямар ч шийдвэр гаргасан та нарт ашигтайгаар эргэх болно.
Сарын дундуур шинэ төлөвлөгөө боловсруулж, түүндээ хүрэхээр одооноос уйгагүй хичээвэл, биелэлээ олох боломж их байна. Хилэнцүүд төрөлхийн бусдаас илүү өмнөө байгаа зүйлдээ анхаарал хандуулж, төвлөрч чаддаг хүмүүс билээ. Хүсэл тэмүүлэл бол тэдэнд зориулагдсан үг бөгөөд энэ сар таны мэдрэх баяр хөөр, аз жаргал 2 дахин үржигдэнэ гэдгийг од эрхэс баяртайгаар хэлж байна.
Таныг хайрладаг хүмүүст бүхнээ зориулж, өөрийнхөө амьдрахыг хүсэж байгаа амьдралаараа амьдарч эхлэхэд 11-р сар яг тохирно.
Нум
Жил бүрийн энэ сар Нумуудад хүсэл мөрөөдлөө биелүүлэх, урам зориг авах, шинэ төлөвлөгөө боловсруулахад хамгийн тохиромжтой цаг үе байдаг. Гэхдээ юу болохгүй байгаа, юу болж байгаа гэдгээ дотроо байлгаж, өөрийнхөө сэтгэл санааг зовоолгүй, ойр дотнын хүнтэйгээ сэтгэлээ онгойтол ярилцах хэрэгтэйг од эрхэс сануулж байна.
Танд яг одоо хэрэгтэй байгаа зүйл бол тодорхой шийдэл болон чиг баримжаа гэж хэлэхэд болно. Сарын дундуур эрч хүч нэмэгдэж, олон ажил таны гараас нэг мэдэхэд гарсан байна гэдэгт итгээрэй. Энэ сар ирээдүйд тантай хамтарч ажиллах, тусалж дэмжих хэд хэдэн хүнтэй танилцаж мэднэ.
Матар
Та өөрийгөө хаана хүрэхээр хичээл зүтгэл гарган явж байгааг хэнээр ч хэлүүлэлтгүй маш сайн мэдэж байгаа боловч, энэ сар танд багагүй саад бэрхшээл учирч болзошгүй байна.
Иймд та бизнесийн түнш, хайртай хүнтэйгээ болгоомжтой харьцахыг хичээгээрэй. Эс бөгөөс хувийн амьдрал болон ажлын талбар дээр үл ойлголцол гарах эрсдэлтэй байна. Өөрийнхөө хүсэж мөрөөдөж буй зүйлдээ бүү хязгаар тогтоо. Хайртай хүндээ өөрийнхөө юу мэдэрч, юу бодож санаж байгаагаа нуулгүй хэлснээр та хоёрын дунд асуудалгүй үүсэхгүй байх боломжтой.
Карьерийн хувьд, өсөлт дэвшилтэд бэлэн байгаарай. Шинэ ажлын санал таны ширээн дээр ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ шинэ ажлын ард асар их үүрэг хариуцлага байгааг мартаж болохгүй. Ямартай ч шинэ ажлын санал өмнөх ажлаас чинь илүү танд таалагдахаас гадна ирээдүйтэй, өндөр цалинтай байх бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.
Хумх
Хумхууд 11-р сард урт хугацааны турш унтаж байгаад, гүн нойрноосоо сэрсэн юм шиг мэдрэмжийг мэдэрнэ. Сүүлийн хэдэн сар ажил төрөл бүтэхгүй, зорьсон, санасан хэрэг бодсоноор болохгүй зовоож байсан нь ийм учиртай. Энэ сар таны карьер огцом өсөх хандлагатай байна. Өндөр үүрэг хариуцлага хүлээсэн ажлыг гардаж хийх бөгөөд сарын дундуур илүү эрчимтэй ажиллах учир, ядарч туйлдахаас сэрэмжил.
Та бол зурхайн ордуудаас хамгийн ер бусын, өөрийнхөөрөө байдаг болон бүтээлч нэгэн учир ажилдаа төдий чинээ сэтгэл, цаг зав гаргаж чадвал, үр шим нь илүү их хүртээмжтэй байх нь ээ. Мөн танд энэ сар олон салбарын хүмүүстэй танилцаж, хамтран ажиллах, ирээдүйн итгэлтэй түншээ олох сайхан боломжууд гарч ирнэ.
Загас
Энэ сар та өмнө нь хэн байснаас үл хамаарч, амьдралдаа өөрчлөлт авчрах томоохон алхамыг хийнэ. Бүтээлч, цовоо сэргэлэн байх болно.
Хувь хүн талаасаа өөрчлөгдсөнөөр та удаан хугацааны турш хайж байсан жинхэнэ өөрийгөө олж чадна. Өөрийгөө өөрчилж, хувийн амьдралдаа ахиц гаргах сайхан боломжууд гарч ирнэ. Амьдрах арга барилаа олж, өөрийн гэсэн ертөнцийг бүтээж эхлэх Загаснуудад 11-р сар үр өгөөжөө харамгүй өгөх нь ээ.
Нөхөрсөг, энэрэнгүй болон урам зоригоор дүүрэн байж чадвал хэнтэй ч найзалж, нөхөрлөж, сайхан харилцаа үүсгэж болдог юм байна гэдгийг та ойлгоно. Мөн ингэснээрээ биеэ даасан бус, залхуу хойрго байдлаас өөрийгөө хамгаална. Ямар ч зүйл хийсэн байлаа гээд, алдаж онохоос бүү ай – учир нь та энэ сар хамгийн үнэ цэнэтэй бэлэг болох биеэ даасан байдлаа олж авна. Энэ бол насан туршийн чинь хамгийн хэрэгцээтэй бэлэг гэдгийг санаарай.








Gana Khaidav
2019/11/01 at 09:22
Thanks
А. Бадмаа
2019/11/01 at 10:36
Bayrllaa
Отгон Жаргал
2019/11/01 at 12:33
Э. Ганчимэг
Их Мэргэн Батжаргалын Мөнхцэцэг
2019/11/01 at 14:32
Гоё2
Сувд Сувд
2019/11/01 at 18:35
11-р сар амжилтаар дүүрэн эрүүл энх амар амаглан байг
Iigee Bdj
2019/11/01 at 18:37
Тэмүка Цвн
Paul Paul
2019/11/01 at 19:39
Bayaraa Btshn
Baagii Ch
2019/11/01 at 20:04
Ломоо Ломоочогдор
2019/11/01 at 20:52
Amjilt bvtlr dvvren baig??❤
Л. Одгэрэл
2019/11/01 at 21:13
jargaad baij de
Fortune MH
2019/11/01 at 21:17
Saihan sar huleej baigaa ym baina .
Erdenesuvd Bymbasuren
2019/11/01 at 21:48
amjilt hvsie
Gantsolmon Davaasuren
2019/11/01 at 21:52
Dugarsuren Otgontugs
Thistle Flower
2019/11/01 at 21:59
Yeah whoo
Enkhjin Tsogsuren
2019/11/01 at 22:27
Idermaa Dorjpurev ingenee kk
Д. Буяндэлгэр
2019/11/01 at 22:31
Э.Насан Жаргал
Insu Insu
2019/11/01 at 22:32
Урам зориг хайрлалаа,баярлалаа
Oyuntsetseg Bulteg
2019/11/01 at 22:57
11сарыг сайхнаар дүрсэлж урам өгсөнд баярлалаа
Regzenhand Davgadorj
2019/11/01 at 23:23
Баярлалаа амжилтаар дүүрэн сар
Mungunerdene Bayarmagnai
2019/11/01 at 23:25
С. Жавхлан Мөнхцэцэг Ганхуяг
Б. Чанцалдулам
2019/11/01 at 23:50
Б. Хандаа чи нэг унш даа ерн таарж бна уу
Ц. Мө Мө
2019/11/02 at 00:04
unshaarai Odgarig Uugantsend
Bolormaa Orosoo
2019/11/02 at 00:08
Янзтай байхнээ
Ц. Содбаяр
2019/11/02 at 00:29
Amjilt
Dorjpurev Jaagii
2019/11/02 at 00:48
Gantsooj Delgersaihan Erka Erka
Сувд Чойжилсүрэн
2019/11/02 at 00:53
Намрын адаг сар гээч
А. Мөнгөншагай
2019/11/02 at 01:13
Tursun udur
Nymdorj Nymhand
2019/11/02 at 01:25
Nymdorj Nymhand
2019/11/02 at 01:25
Nymdorj Nymhand
2019/11/02 at 01:25
Tulga Davaa
2019/11/02 at 01:33
Khulan Altansukh
Мягмардорж Э.
2019/11/02 at 03:47
7
Мягмардорж Э.
2019/11/02 at 03:47
4
Adiltsetseg Jmyn
2019/11/02 at 07:55
Bulgaa Micky
Я. Бямбажаргал
2019/11/02 at 08:08
Bayarlalaa.sariig saihan medeetei ugtaj bnaa.Husel buhen mini bieleh boltugai.
Davaanaa Usuhjargal
2019/11/02 at 10:35
KeaUuaduududus
Davaanaa Usuhjargal
2019/11/02 at 10:35
Ffgg¹0q70qeiqo
Баясгалан Лхагважав
2019/11/02 at 11:22
Амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай
Saihanbayar Saihnaa
2019/11/02 at 12:39
Bak Bak
2019/11/02 at 20:50
Мөнхтуяа Цээтэяа Боржигин
2019/11/02 at 21:20
94641437 ажил амьдралаа асууж биеэ оношлуулж болно үнэгүй бүх засал хийнэ.
Dorjlhumbe Tungalag
2019/11/02 at 23:03
Амжилт бүтээл аз жаргалаар дүүрэн байх болтугай
Zika Nomio
2019/11/03 at 00:10
Tasarhai bnaoo goe.
Munkhuu Munkhuu
2019/11/03 at 00:28
$
Dairiimaa Sanjaa
2019/11/03 at 08:18
Amjilt bvteeleer dvvren bh bol tugai
Б. Сандаг
2019/11/03 at 10:05
Харин ээ??
Хуягаа Хуягаа Хуягаа
2019/11/03 at 12:33
Njnj Chadraabal
Оюунгэрэл Батсүх
2019/11/03 at 19:13
11сард олз омог арвинтай сайхан сар байх болтугай
Batzaya Uranchimeg
2019/11/03 at 20:52
Ajil vils mini saadgvi bvtej baih boltugai Hurai Hurai Hurai
Zolzaya Bayasgalan
2019/11/04 at 01:20
Barlala
Булганхангай. Мөнхжаргал
2019/11/04 at 10:31
Цогзолмаа З.
Цэцэг Мөнх
2019/11/04 at 14:58
гайхалтай