Зүрхний хэмийн алдагдалд орсон Майкл Лехбергер /Michael Lehberger/ гэгч Герман эр түргэн тусламж дуудсан боловч түргэн тусламжийн эмч нар түүнийг гэрээс нь гаргаж чадаагүй учир гал сөнөөгчдийн тусламжийг авсан байна. Учир нь Майкл Лехбергер хаалгаараа багтаж гарахын аргагүй болтлоо таргалсан байсан учир гал сөнөөгчид байшингийнх нь цонхыг томсгон нүх гаргасны дараа газар ухагч машины шанаган дээр суулган гаргаж авахад хүрчээ. 181 кг жинтэй Лехбергерийг гаргаж авахын тулд гал сөнөөгчид болон эмнэлгийн ажилтнууд бүхэл шөнөжингөө буюу 6 цагийн турш ажилласан байна. Залууг газар ухагчийн шанагаас буулгаад дөрвөн хүн дамнуурган дээр өргөн эмнэлгийн машинд оруулсан бөгөөд эмнэлэгт түүнд тохирох тусгай орон дээр хэвтүүлсний зэрэгцээ онцгой хүнд жингийнхээ улмаас өдөр тутмын зүйлсээ хийхэд хүндрэлтэй болсон түүнд зориулсан тусгай хувийн угаалгын өрөөг бэлтгэж өгчээ. Германы Саарбрукен хотын Рейгелсберг дүүрэгт амьдардаг 29 настай энэ залууг хөршүүд нь ойролцоогоор хоёр жил орчмын хугацаанд гэрийнхээ гадаа байхыг нь хараагүй хэмээсэн байна.
181 кг жинтэй эрийг гэрээс нь гаргахын тулд ханыг нь цоолжээ
Майклд зориулсан тусгай угаалгын өрөө
Сургуулийнхаа хөл бөмбөгийн багийн хамгаалагч хийдэг байсан Майкл
Майклын гэрийн унтлагын өрөө болон ор
0
0
0
0
0
0
0
0